Skip to content

ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

Мессежийн талаар би юу мэдэх хэрэгтэй вэ?

Мессежийн талаар би юу мэдэх хэрэгтэй вэ?
  • :-) Зөв хэрэглэвэл, найз нөхөдтэйгөө холбоотой байна.

  • :-( Болгоомжтой байхгүй бол, чи найз нөхрөө алдаж, хүмүүст муугаар хэлэгдэнэ.

Энэ өгүүлэлд, чиний мэдэх хэрэгтэй дараах зүйлийг нийтэллээ.

Мөн энэ өгүүлэлд:

 Хэнд бичих вэ?

 Охид хөвгүүдийн хувьд мессеж бичих нь амьдралынх нь чухал хэсэг юм. Гэхдээ хэний дугаарыг хадгалж, хэнд мессеж бичдэгийг аав ээж нь мэддэг байх ёстой.

 «Дүү бид хоёрыг хөвгүүдтэй утсаар ярихад аав дургүй байдаг. Хэрэв ярихаар бол, том өрөөнд байдаг гэрийн утсаар, хүмүүсийн дэргэд ярих хэрэгтэй болдог» (Ленор).

 Юу мэдэх хэрэгтэй вэ? Утасныхаа дугаарыг хэнд өгөхөө сайн бодохгүй бол гай ч болж мэднэ.

 «Утасныхаа дугаарыг хэнд ч хамаагүй өгөх нь сайн биш. Чиний үзмээргүй зураг, муухай үгтэй мессеж ирж магадгүй» (Скот).

 «Эсрэг хүйсний хүнтэй байнга мессежээр харьцдаг бол бие биедээ амархан дасна» (Стивен).

 Библид юу гэж байдаг вэ? «Хэрсүү хүн хорон мууг олж хараад, түүнээс зайлдаг» (Сургаалт үгс 22:3). Сэрэмжтэй байвал хожим хойно харамсах юм гарахгүй.

 Бодит явдал: «Би нэг хөвгүүнтэй мессежээр их харьцдаг байсан юм. Бид хоёр зүгээр л дотны найзууд гэж би боддог байлаа. Ингэх нь буруу гэж бодоогүй. Гэтэл тэр надад сайн болсноо хэлсэн юм. Одоо бодоход, түүнтэй дандаа хамт байж, мессеж бичдэг байсан нь буруу байж» (Мелинда).

 Бодоод үз дээ. Найз нь Мелиндад сэтгэлээ илчилснээс хойш, тэр хоёрын нөхөрлөл яасан бол?

 Цаг хугацааг ухраавал: Мелинда тэр хөвгүүнтэй найз хэвээрээ байя гэвэл анхнаасаа яах ёстой байсан бэ?

 Юу бичих вэ?

 Мессеж бичиж илгээх, хүлээн авах зугаатай байдаг. Гэхдээ бичсэнийг чинь буруугаар ойлгож ч магадгүй.

 Юу мэдэх хэрэгтэй вэ? Бичсэн мессежийн чинь санааг буруу ойлгож мэдэх юм.

 «Мессежээр сэтгэл хөдлөл, дууны өнгийг илэрхийлэх аргагүй. Сэтгэл хөдлөлийг дүрсэлсэн дүрс зургийг ч тайлж унших амаргүй байдаг. Буруу ойлгож магадгүй» (Бриана).

 «Миний таньдаг зарим охин, хөвгүүдэд сээтгэнэсэн утгатай мессеж бичээд нэр хүндээ алдсан» (Лора).

 Библид юу гэж байдаг вэ? «Шударга зөв хүний зүрх яаж хариулахаа цэгнэдэг» (Сургаалт үгс 15:28). Эндээс юу ойлгож болох вэ? Бичсэн зүйлээ илгээхээсээ өмнө уншаад үзээрэй!

 Хэзээ бичих вэ?

 Ухаалаг байж, ямар үед мессеж бичих, ямар үед бичихгүй байх вэ гэдгээ шийдээрэй.

 Юу мэдэх хэрэгтэй вэ? Хэзээ мессеж бичих талаар дүрэм баримтлахгүй бол найз нөхдөө гомдоож, тэднээс хөндийрч мэдэх юм.

 «Би мессеж бичиж байхдаа хажууд байгаа хүнд ямар санагдах вэ гэдгийг боддоггүй. Хүнтэй юм яриад, хоол идээд сууж байхдаа мессеж бичдэг» (Аллисон).

 «Жолоо барьж байхдаа мессеж бичих нь аюултай. Замаа харахгүй явж байгаад осолдож мэднэ» (Анна).

 Библид юу гэж байдаг вэ? «Бүх юм тогтоогдсон цаг мөчтэй. ... Дуугүй байх хийгээд ярих цаг» (Номлогчийн үгс 3:1, 7). Мессеж бичих тухайд ч энэ зарчмыг баримтлах хэрэгтэй.

 Зөвлөгөө

Хэнд бичих вэ?

  •  ;-) Эцэг эхийнхээ үгэнд ороорой (Колоссай 3:20).

  •  ;-) Утасныхаа дугаарыг хэнд өгөхөө бодоорой. Утасны дугаар гэх мэт хувийн мэдээллээ өгөхөөс эвтэйхэн татгалздаг бол энэ нь хожим хойно хэрэг болно.

  •  ;-) Хэтэрхий дотно, сээтгэнэсэн утгатай мессеж битгий бичээрэй. Нэг нэгэндээ татагдаж, үүнээсээ болоод сэтгэлийн зовлон амсана.

 «Би мессеж бичихдээ ухаалаг байдаг болохоор аав ээж хоёр маань надад итгэдэг. Хаа хамаагүй хүний дугаарыг утсандаа хадгалдаггүйг минь мэддэг» (Бриана).

Юу бичих вэ?

  •  ;-) Мессеж бичихээсээ өмнө «Заавал мессеж бичих хэрэгтэй юу?» гэж бодож үзээрэй. Утасдаад ч юм уу, уулзаад ярих нь дээр байж болох юм.

  •  ;-) Уулзаад хэлж чадахгүй үгээ мессежээр битгий бичээрэй. «Хэлж чадахгүй үгээ мессежээр явуулах хэрэггүй» гэж 23 настай Сара хэлжээ.

 «Хэрэв чам руу ёс журамгүй зураг илгээвэл аав ээждээ хэлээрэй. Ингэх нь чамайг хамгаална, бас эцэг эх чинь чамд итгэдэг болно» (Сирван).

Хэзээ бичих вэ?

  •  ;-) Хэзээ утсаар ярих мессеж бичихээ шийдээрэй. Оливиа гэдэг охин: «Хоол идэхдээ эсвэл хичээлээ хийж байхдаа гар утсаа хэрэглэдэггүй. Бас цуглааны үеэр анхаарлаа сарниулахгүйн тулд утсаа унтраадаг» гэжээ.

  •  ;-) Бусдыг бодоорой (Филиппой 2:4). Хүнтэй ярьж байхдаа мессеж битгий бичээрэй.

 Би найзуудтайгаа байхдаа болж өгвөл мессеж бичихгүй байхаар шийдсэн. Сайн таньдаггүй хүнд би дугаараа өгдөггүй (Жейнелли).