Skip to content

Еховагийн Гэрчүүд Энх Тайвны Гүүрний ойролцоо нийтэд дэлгэрүүлж байна, Тбилис хот

2017 ОНЫ 2 ДУГААР САРЫН 21
Georgia

Гүрж дэх Еховагийн Гэрчүүдийн шашин шүтэх эрхийг Европын Шүүх хамгаалсан нь

Гүрж дэх Еховагийн Гэрчүүдийн шашин шүтэх эрхийг Европын Шүүх хамгаалсан нь

Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад, өнөөдөр Гүрж улсад буй Гэрчүүд Ехова Бурхнаа чөлөөтэй шүтэж байгаадаа баяртай байдаг. Тэд хууль ёсны зөвшөөрөлтэй ба засгийн газраас шашин шүтэх эрхийг нь хааж боодоггүй. Харин хэдэн жилийн өмнө нөхцөл байдал тэс өөр байв. Шашны хэт даврагсад 1999–2003 онд Еховагийн Гэрчүүдтэй зэрлэг балмад харьцдаг байжээ. Гэтэл Гүржийн засгийн газар Гэрчүүдийн эрх ашгийг хуулиар хамгаалаагүй, шашны хэт даврагсдад ямар ч арга хэмжээ авдаггүй байжээ.

Ширүүн хавчлагад өртсөн Гүрж дэх Гэрчүүд эрхээ хамгаалуулахын тулд хэд хэдэн хэргийг шийдүүлэхээр Европын Хүний Эрхийн Шүүхэд (ЕХЭШ) ханджээ. Тухайлбал, гэсэн нэртэй 2000–2001 онд болсон гурван хэргийг мэдүүлжээ. Гэрчүүд рүү хүч хэрэглэн бөөнөөр дайрч, цуглааныг нь үймүүлж, эд хөрөнгийг нь эвдэн сүйтгэж, цагдаа нар биед нь халдаж, хэл амаар доромжилсон хэргүүд багтжээ.

ЕХЭШ 2017 оны 1 дүгээр сарын 17-нд Царцидзегийн хэргийг хэрхэн шийдвэрлэснээ ил болгож, Гэрчүүдийн эрх ашиг зөрчигдөж байсныг тогтоов. Бас уг хэрэгт Гүржийн цагдаа нар шууд оролцсон эсвэл хохирогч талыг хамгаалаагүй болохыг нь хүлээн зөвшөөрчээ. Түүнээс гадна Гүржийн шүүх болон шүүгчид ялгаварлан гадуурхах үзэлд автаж, баримт нотолгоог нухацтай авч үзээгүй учраас Гэрчүүдэд халдсан этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоогоогүйг олж тогтоов.

Хавчлагыг хөхүүлэн дэмжсэн засгийн газрыг буруутгасан гурав дахь шийдвэр

1999–2003 онд «Еховагийн Гэрчүүдийн эсрэг улс даяар өрнөсөн хавчлагын» талаар ЕХЭШ хэлэлцэж Гүржийг буруутгасан гурав дахь шийдвэрээ гаргажээ. Гүрж улс Еховагийн Гэрчүүдийн шашин шүтэх эрхийг хамгаалалгүй, тэднийг ялгаварлан гадуурхсанаараа Европын Хүний Эрхийн Конвенцийг зөрчсөн гэж ЕХЭШ-ээс гаргасан гурван шийдвэрийн аль алинд нь тусгажээ.

ЕХЭШ тухайн үеийн Гүржийн нөхцөл байдлыг дараах байдлаар дүрсэлжээ. «Еховагийн Гэрчүүд рүү харгис хэрцгийгээр дайрч довтлоход төр засгийн албан тушаалтнуудын зарим нь гар бие оролцсон. Нөгөө зарим нь хувь хүмүүсийн хууль бус үйлдлийг таслан зогсоогоогүй. Ингэснээр төр засгийнхан хууль бус явдлыг өөгшүүлж, яваандаа улс даяар Еховагийн Гэрчүүдийг хавчин хяхах нөхцлийг бүрдүүлсэн».

ЕХЭШ хуулиар олгогдсон эрх болон шашин шүтэх эрхийг нь хамгаалсан

ЕХЭШ «Царцидзе»-гийн хэрэгтэй холбоотой гурван халдлагыг шалгаж үзээд, уг халдлагад цагдаа нар оролцож гэмгүй хүмүүсийг хохироосон гэж дүгнэжээ.

  • 2000 оны 9 дүгээр сарын 2-нд хотын нэг цагдаа, гэдэг Гэрчийг цагдаагийн газар луу авч явжээ. Ном хэвлэлийг нь хураан авч, доромжилж, зодсон байна. Дараагийн өдөр нь цагдаагийн нэг офицер гэдэг Гэрч рүү дайрч давшлан, элэгдэж, ном хэвлэлийг нь уржээ.

  • 2000 оны 10 дугаар сарын 26-нд хотод Еховагийн Гэрчүүдийг цуглаанаа хийж байхад цагдаа орж ирээд бүдүүлэг авирлан цуглааныг үймүүлж, ном хэвлэлийг хурааж авсан аж. Илтгэл тавьж байсан болон цуглаан болж байсан гэрийн эзэн цагдаагийн газар авчирчээ. Дараа нь Мийкертумовыг хүчээр машинд суулган хотоос гаргаад, хот руу хэзээ ч орж болохгүй хэмээн тушаасан гэнэ. Бас Аалевийг гэртээ хэзээ ч цуглаан хийж болохгүй гэж тушаажээ.

  • 2001 оны 3 дугаар сарын 27-нд хотод цуглаан хийж байсан гэрийг Үнэн алдартны шашны хэт даврагсад түйвээжээ. Цуглаанд ирсэн хүмүүсийг доромжилж, хүчээр хөөж гаргасан байна. Хэт даврагсдын бүлэглэл Гэрчүүдийн ном хэвлэлийг хурааж, маргааш нь Гоогелашвилийн гэрийн ойролцоо байдаг зах дээр, олон түмний нүдэн дээр шатаажээ. Харин цагдаа нар үүнийг таслан зогсоогүй ажээ.

Эрх ашиг нь зөрчигдөх болгонд Гэрчүүд Гүржийн шүүхэд хандаж тусламж эрсэн ч нэмэргүй байв. Гүржийн шүүгчид цагдаагийн талд орж, хохирогчийн хэргийг нухацтай авч үзээгүйг ЕХЭШ тогтоожээ. Тиймээс тухайн улсын шүүгчдийн талаар ЕХЭШ дараах дүгнэлт гаргажээ.

Гүржийн шүүх гомдол мэдүүлэгчийн хэргийг өнгөцхөн, нэг талаас харсан, гэрч буюу цагдаагийн ажилтны үгэнд шууд орсон, гомдол мэдүүлэгчийн үгийг үл сонсож, баримт нотолгоог үл хэрэгссэн ба өөр олон зүйлд шударга бус хандсан. Бас гомдол мэдүүлэгчдэд зэрлэг балмад хандсан хүмүүсийг өөгшүүлж тэдний талд орсон гэж ЕХЭШ үзэж байна.

Европын Хүний Эрхийн Конвенцийн 9 дүгээр зүйл (шашин шүтэх эрх чөлөө) болон 14 дүгээр зүйлийг (ялгаварлан гадуурхах үзэл) зөрчсөн учраас гомдол мэдүүлэгчийн хохирлыг барагдуулахад 11 000 евро (11 840 ам. доллар), шүүхийн байгууллагад хандсан нийт зардал болох 10 000 еврог (10 762 ам. доллар) нөхөн олгох шийдвэрийг ЕХЭШ гаргажээ.

ЕХЭШ-ээс гаргасан шийдвэр Орос болон Азербайжанд хүчин төгөлдөр үү?

ЕХЭШ энэхүү хэргийг шийдэхдээ Гүржид амьдардаг Гэрч болон , мөн Оросын Гэрч Кузнецов Крупко нарынхтай адилхан шийдвэрийг энэ удаад бас гаргажээ. Гүржийн засгийн газар яваандаа ЕХЭШ-ээс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж эхэлжээ. Үүний үрээр Гэрчүүд Ехова Бурхнаа чөлөөтэй шүтэж, цуглаанаа амар тайван явуулдаг болсондоо маш их баяртай байна.

Гүржийн шүүх хуралд оролцсон, ЕХЭШ-д гомдол гаргахад нь тусалсан, олон улсын хүний эрхийн өмгөөлөгч Андрей Каарбонно: «ЕХЭШ ийм зөв шийдвэр гаргаснаараа нэг зүйлийг тодорхой харуулж байна. Ард иргэдийнх нь шашин шүтэх эрхийг зөрчиж буй этгээдүүдийг төр засгийнхан болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллага хүлцэн зөвшөөрөх юм уу өөгшүүлнэ гэдэг бол байж боломгүй зүйл юм. ЕХЭШ-ээс гаргасан шийдвэрийг Гүржийн засгийн газар хэрэгжүүлж, Бурхнаа чөлөөтэй шүтэх боломж олгосонд Гэрчүүд туйлын их баяртай байна. Европын Зөвлөлийн орнууд, тухайлбал Орос үүнийг анхаарна гэж найдаж байна» хэмээн ярьсан юм.

ЕХЭШ-ийн гаргасан энэ эцсийн шийдвэр Гэрчүүдийн эрх ашгийг хамгаалсан юм. Тэд хамтдаа цуглан Бурхнаа чөлөөтэй шүтэж, итгэл үнэмшлээ бусадтай хуваалцах сайхан боломжтой болсон. ЕХЭШ-ийн гаргасан энэ нөлөө бүхий шийдвэр Орос Азербайжан улсын ижилхэн нөхцөлд буй итгэл нэгтнүүдэд маань бас хүчин төгөлдөр байгаасай гэж дэлхий дахинд буй Гэрчүүд хүсэж байна.