Зефаниа 2:1–15

  • Уур хилэнгийнх нь өдөр болохоос өмнө Ехова руу ир (1-3)

    • Зөв юм хийж, дөлгөөн даруу бай (3)

    • «Та нар магадгүй нуугдсан байх болно» (3)

  • Эргэн тойрных нь үндэстнүүдийг шүүнэ (4-15)

2  Ичгүүргүй үндэстэн ээ,Цугларагтун, цугларагтун!  2  Зарлиг хэрэгжихээс өмнө,Өдөр хоног тарианы хальс шиг хийсэхээс өмнө,Еховагийн шатаж буй уур та нар дээр буухаас өмнө,Еховагийн уур хилэнгийн өдөр та нар дээр ирэхээс өмнө,  3  Түүний захирамжийг дагадаг,Дэлхийн бүхий л дөлгөөн даруу хүмүүс ээ, Ехова руу ир*. Үргэлж зөв юм хийж, дөлгөөн даруу бай*. Еховагийн уур хилэнгийн өдөр та нар магадгүй нуугдсан байх болно.  4  Газ хот оршин суугчгүй болно. Ашкелон эзгүйрнэ. Ашдодын оршин суугчид гэгээн цагаан өдөр хөөгдөнө. Екрон бүрмөсөн устгагдана.  5  Далайн эрэгт амьдардаг херетчүүд гаслантай яа! Ехова та нарыг буруутгажээ. Тэрбээр: “Филистчүүдийн нутаг Канаан аа, би чамайг устгажНэг ч оршин суугчгүй болгоно” гэж айлдаж байна.  6  Далайн эрэг нь бэлчээр нутаг болно. Тэнд хоньчдын худгууд, хонины чулуун хашаа хороонууд байна.  7  Тэр нутаг Иудагийн үлдэгсдэд оногдоно. Тэнд тэд бэлчээрлэнэ. Үдэш тэд Ашкелоны гэрүүдэд хэвтэнэ. Яагаад гэвэл Ехова Бурхан нь тэдэнд санаа тавьж*,Олзлогдогсдыг нь буцааж авчирна.  8  Бурхан: “Би моабчуудын тохуурхал, аммончуудын доромжлолыг сонслоо. Тэд миний ард түмнийг элэглэж, газар нутгийг нь эзэлж авна гэж бардамнан сайрхсан” гэж айлдаж байна.  9  Тиймээс Израйлын Бурхан, тэнгэрийн цэргийн жанжин Ехова: “Амьд Бурхан би өөрөөрөө тангараглая. Моаб нь Содом шиг,Аммон нь Гоморра шиг болжХалгай, давст нүхээр дүүрч, мөнхөд эзгүй байна. Миний ард түмний үлдэгсэд тэднийг тонож, газар нутгаас нь хөөн зайлуулна” гэж айлдаж байна. 10  Тэд бардамнасныхаа хариуд ийнхүү шангаа хүртэнэ. Яагаад гэвэл тэд тэнгэрийн цэргийн жанжин Еховагийн ард түмнийг тохуурхаж, дорд үзсэн юм. 11  Ехова тэднийг айдаст автуулна. Учир нь тэрбээр дэлхийн бүх бурхныг үгүй хийнэ. Арлын бүх үндэстэн байгаа газартааТүүнд сөгдөн мөргөнө*. 12  Тэрбээр: “Би етиопчууд та нарыг бас илдээр хөнөөнө” гэж айлдаж байна. 13  Тэрбээр хойд зүг рүү мутраа сунгаж Ассирийг устгана. Ниневег эзгүйрүүлж ангамал цөл мэт болгоно. 14  Тэнд төрөл бүрийн зэрлэг амьтан сүрэг сүргээрээ хэвтэж,Хотон шувууд, үхэр зараанууд баганын оройнууд дунд хоноглоно. Янз бүрийн дуу чимээ цонхоор нь сонсогдоно. Босго нь нурангид дарагдаж,Хушин яс моднууд нь ил гарна. 15  Айдас түгшүүргүй байсан энэ бардам хот: “Би бол цорын ганц. Надтай эн зэрэгцэх хэн ч байхгүй” гэж бодож байсан. Гэтэл яаж ийм айдас жихүүдэс төрүүлэм газар болчихов оо! Яаж зэрлэг амьтдын хэвтэш болов оо! Хажуугаар нь өнгөрөх хүн бүр исгэрч*, толгой сэгсэрнэ*.

Зүүлт

Үгч. «Еховаг хай»
Эсвэл «Зөв шударгыг хай, төлөв байдлыг хай»
Эсвэл «анхаарлаа хандуулж»
Эсвэл «Түүнийг шүтнэ»
Гайхаж, зэвүүцсэнээ ийн илэрхийлдэг байсан бололтой.
Эсвэл «гар сэгсэрнэ»