Иов 11:1–20

  • Зофарын эхний яриа (1-20)

    • Хоосон үг хэллээ гэж Иовыг зэмлэв (2, 3)

    • Муу юм хийхээ болихыг Иовд сануулав (14)

11  Хариуд нь наамат хүн Зофар хэлсэн нь:  2  «Энэ бүх үгэнд хариу байхгүй гэж үү?Их ярилаа* гээд тэр хүний зөв болох уу?  3  Хоосон үгээрээ чи бусдын амыг таглах уу? Элэглэн дооглочхоод чи хэнд ч зэмлүүлэхгүй өнгөрөх үү?  4  Учир нь чи: “Миний сургаал зөв,Тэгээд ч би Бурхны хувьд цэвэр” гэж хэлсэн билээ.  5  Бурхан ярьдаг ч болоосой!Чамд хариулдаг ч болоосой!  6  Тэгвэл тэрбээр мэргэн ухааны нууцуудыг чамд илчлэх биз.Тэр мэргэн ухаан нь олон талтай. Зарим алдааг чинь Бурхан мартдагийг тэгэхэд л чи ойлгох биз.  7  Чи Бурхны гүн юмсыг нээж чадах уу?Эсвэл Төгс хүчит Нэгний тухай бүхнийг мэдэж чадах уу*?  8  Энэ* нь тэнгэрээс ч өндөр. Чи юу хийж чадах юм бэ? Энэ нь Булшнаас* ч гүн. Чи юу мэдэж чадах юм бэ?  9  Энэ нь дэлхийгээс ч том,Далайгаас ч өргөн. 10  Хэрэв тэрбээр хэн нэгнийг хорьж саатуулан шүүх дээр аваачвалХэн түүнийг эсэргүүцэж чадах юм бэ? 11  Учир нь тэрбээр хууран мэхэлж буй хүмүүсийг мэддэг. Тэрбээр бузар муу юмыг харвал анхаарлаа хандуулахгүй гэж үү? 12  Хулангаас хүн төрсөн цагт л*Хоосон толгойтой хүн ухаарлыг олох байх. 13  Чи бодлоо өөрчилж*,Гараа түүн рүү сунгадаг ч болоосой. 14  Гар чинь бурууг үйлдэж байгаа бол зогсоо.Гэр орондоо* зөв бусыг бүү байлга. 15  Тэгвэл чи ичиж зовохгүй толгой эгц явна.Тэвдэж сандрахгүй цэх зогсоно. 16  Учирсан зовлон чинь мартагдаж,Урсан одох ус адил дурсагдахгүй. 17  Амьдрал чинь өдрөөс ч илүү гэгээтэй болно.Бараан үедээ ч өглөө мэт гийнэ. 18  Найдвар байгаа учраас чи ирээдүйгээ итгэлтэй харна.Эргэн тойрноо ажаад амар тайван хэвтэнэ. 19  Хэвтэхэд чинь хэн ч чамайг айлгахгүй.Олон хүн чамд тал засна. 20  Харин муу хүмүүсийн нүд сохорно.Тэдэнд зугтах газар ч олдохгүй.Тэдний ганц найдвар нь үхэл байх юм».

Зүүлт

Эсвэл «Сайрхлаа»
Эсвэл «Төгс хүчит Нэгний хязгаарыг олж чадах уу»
Мэргэн ухааныг хэлж байна.
Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.
Эсвэл «Хулан хүн болж төрвөл»
Эсвэл «зүрхээ бэлдэж»
Эсвэл «Майхнууддаа»