Иов 13:1–28
13 Би энэ бүхнийг нүдээрээ харж,Чихээрээ сонсоод ойлгосон.
2 Та нарын мэддэгийг би ч мэднэ.Та нараас дутаад байх юм алга.
3 Харин би Төгс хүчит Нэгэнтэй өөртэй нь яримаар байна.Бурхантай би заргалдмаар байна.
4 Гэвч та нар надад худал хуурмагийг нялж байна.Та нар бүгдээрээ найдваргүй эмч нар юм.
5 Та нар таг дуугүй байсан болМэргэн ухаантайд тооцогдох байлаа.
6 Мэдүүлгийг минь сонсооч.Хүсэлтийг минь анхаараач.
7 Та нар Бурхныг бодон шударга бусыг ярих нь уу?Түүний төлөө худал хуурмагийг ярих нь уу?
8 Жинхэнэ Бурхны талд орж*,Түүний хэргийг өмгөөлөх нь үү?
9 Тэр та нарыг шалгавал сайн юм болох уу?
Мөнх бус хүнийг хуурдаг шигээ түүнийг хуурах нь уу?
10 Та нар нууцаар тал засахыг хичээвэлТэр та нарыг гарцаагүй зэмлэнэ.
11 Түүний сүр хүчнээс айхгүй байна уу?Түүнээс айх айдас та нарыг нөмрөхгүй байна уу?
12 Та нарын цэцэн* үг үнс адил ямар ч хэрэггүй.Та нарын өмгөөлөл шавар бамбай адил хэврэг.
13 Дуугүй байгаач, би ярья.
Дараа нь юу л болбол болог!
14 Яагаад би өөрөө өөрийгөө аюулд оруулж,Амь насаараа дэнчин тавина вэ*?
15 Тэр намайг алах байлаа ч би хүлээнэ.Түүний өмнө өөрийгөө өмгөөлнө.
16 Тэгвэл тэр намайг аврах биз.Учир нь бурхангүй* хүн түүний өмнө очиж чадахгүй.
17 Үгийг минь анхааралтай сонс.Яриаг минь чих тавин чагна.
18 Өчгөө өгөхөд би бэлэн байна.Өөрийнхөө зөвийг мэдээд байна.
19 Хэн надтай маргах вэ?
Хэрэв би амаа хамхивал үхнэ*!
20 Бурхан минь, хоёр зүйлийг л биелүүлж өгвөлБулзаж би танаас нуугдахгүй.
21 Хүнд мутраа надаас холдуулаач.Айдас хүйдэс төрүүлэхээ болиоч.
22 Нэг бол та дуудаач, би хариулъя.Нэг бол би ярья, та надад хариулаач.
23 Миний алдаа дутагдал, нүгэл хилэнц юу вэ?
Гэм буруу, нүгэл хилэнцийг минь хэлж өгөөч.
24 Юунд та нүүрээ нуужНамайг дайснаа гэж үзнэ вэ?
25 Та салхинд хийсэх навчийг айлгах уу?Хатсан сүрлийн хойноос хөөцөлдөх үү?
26 Учир нь та намайг буруутгаж, түүнийгээ тэмдэглэж авсаар байна.Залуу насны минь нүглийн хариуцлагыг та надаас нэхэж байна.
27 Та хөлийг минь дөнгөлсөн.Хаашаа ч явсан мөрдөж,Халуун мөрөөр минь мөшгөдөг.
28 Тиймээс хүн* муудсан зүйл адил ялзарч,Эрвээхэйд идүүлсэн хувцас адил сэмэрдэг.
Зүүлт
^ Эсвэл «Бурханд тал засаж»
^ Эсвэл «мартагдашгүй»
^ Үгч. «Би яагаад махаа шүдэндээ зуун, амиа гартаа барина вэ»
^ Эсвэл «тэрслүү»
^ Эсвэл «Тийм аваас би дуугүй байж, үхье» гэсэн бололтой.
^ Үгч. «тэр». Иов өөрийгөө хэлсэн бололтой.