Иов 14:1–22

  • Иовын хариуны үргэлжлэл (1-22)

    • «Хүний амьдрал богино бөгөөд зовлонгоор дүүрэн» (1)

    • «Модонд хүртэл найдвар байдаг» (7)

    • Та намайг булшинд нуудаг ч болоосой! (13)

    • «Хүн үхвэл амилах уу?» (14)

    • Бурхан «мутрынхаа бүтээл рүү тэмүүлнэ» (15)

14  Бүсгүйгээс төрдөг хүний амьдралБогино бөгөөд зовлонгоор дүүрэн.  2  Тэрбээр цэцэг шиг дэлгэрээд, хатаж хорчийдог*.Сүүдэр шиг холдон одож, алга болдог.  3  Та яагаад түүний дээр харцаа тогтоож,Юунд түүнтэй* заргалдан, шүүх рүү дагуулж явна вэ?  4  Цэвэр бус хүнээс цэвэр хүн гарч чадах уу? Яасан ч үгүй!  5  Түүний өдрүүд товлогдсон.Таны мутарт саруудынх нь тоо бий.Та түүнд давах боломжгүй хязгаарыг тогтоосон.  6  Харцаа салгаж түүнийг амраагаач.Хөлсний ажилчин шиг тэрбээр өдрөө дуусгаг.  7  Модонд хүртэл найдвар байдаг. Огтоллоо гэхэд дахин нахиалдаг.Салаа мөчир нь саглайн ургадаг.  8  Үндэс нь газар доор хөгширч,Үлдсэн хожуул нь үхлээ ч  9  Усны үнэр авмагцаа нахиалж,Шинэхэн ургамал адил мөчирлөнө. 10  Харин хүн үхэж, хүч чадал нь үгүй болдог.Тэрбээр амьсгал хураагаад хаана очдог вэ? 11  Далайн ус ширгэдэг.Гол горхи хатдаг. 12  Хүн ч бас хэвтээд босдоггүй. Тэнгэрийг үгүй болтол тэр сэрэхгүй.Түүнийг хэн ч нойрноос нь сэрээхгүй. 13  Та намайг Булшинд* нууж,Уураа гартал намайг далдлан,Надад цаг хугацаа тогтоон, намайг санадаг ч болоосой! 14  Хүн үхвэл амилах уу? Албадлагын ажлынхаа бүх өдрүүдэд,Эрх чөлөөтэй болтлоо би хүлээнэ. 15  Та дуудах бөгөөд би танд хариулна. Та мутрынхаа бүтээл рүү тэмүүлнэ. 16  Гэвч одоо та алхам бүрийг минь тоолж,Гэм нүгэл үйлдэх нь үү гээд л хараад байна. 17  Та миний гэм бурууг хүүдийд хийж боосон.Та миний алдаа дутагдлыг цавуугаар нааж битүүмжилсэн. 18  Уул нурж бутардаг шиг,Ургаа хад байрнаасаа хөдөлдөг шиг, 19  Ус нь чулуугаа иддэг шиг,Урсгалд шороо угаагддаг шиг,Устдаг хүний найдварыг та бөхөөлөө. 20  Та түүнийг талхилж байгаад дуусгана.Та дүр төрхийг нь өөрчилж, эцэст нь зайлуулна. 21  Хөвгүүд нь нэр хүндтэй болсон ч тэр үл мэднэ.Хэн ч биш болсон ч тэр үл анзаарна. 22  Тэр амьд байхдаа л өвчнийг мэдэрч,Амьсгаатай байхдаа л гашуудан шаналдаг».

Зүүлт

Эсвэл «таслагддаг» гэсэн бололтой.
Үгч. «надтай»
Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.