Иов 15:1–35

  • Елифазын хоёр дахь яриа (1-35)

    • Иовыг Бурхнаас эмээдэггүй гэв (4)

    • Иовыг бардам гэв (7-9)

    • Бурхан «тэнгэрийн элч нартаа итгэдэггүй» (15)

    • Муу хүн зовдог (20-24)

15  Теман хүн Елифаз хариулсан нь:  2  «Ухаант хүн хоосон үгээр* хариулах уу?Дорнын салхиар гэдсээ дүүргэх үү?  3  Дэмий үгээр зэмлээд ашиг тус байна уу?Утгагүй үг хэлээд ач холбогдол байна уу?  4  Чамаас болоод хүмүүс Бурхнаас эмээхээ больж,Бурхны тухай бодохыг чухалд үзэхгүй болох вий.  5  Алдаанаасаа болоод чи ингэж ярьж* байна.Арга зальтай үгийг сонгож байна.  6  Би биш, ам чинь чамайг буруутгаж байна.Уруул чинь чиний эсрэг гэрчилж байна.  7  Угаасаа чи анхны хүн үү?Уул толгодоос өмнө төрсөн үү?  8  Чи Бурхны нууцыг сонсдог юм уу?Чи ганцаараа мэргэн ухаантай нь юм уу?  9  Бидний мэддэггүй юуг чи мэддэг юм бэ? Бидний ойлгодоггүй юуг чи ойлгодог юм бэ? 10  Бидний дунд ааваас чинь ч өндөр настай,Үс нь буурал болсон хүмүүс байна. 11  Бурхан чамайг тайвшруулж,Зөөлөн ярьж байгаа нь багадаад байна уу? 12  Яагаад зүрхэнд чинь бардамнал төрж*,Нүдэнд чинь уур хилэн оволзоно вэ? 13  Чи Бурханд уурлаж,Амнаасаа ийм үг унагаж байна. 14  Мөнх бус хүн яалаа гэж цэвэр байх юм бэ?Эмэгтэйгээс төрдөг хүн яалаа гэж зөв байх юм бэ? 15  Тэрбээр тэнгэрийн элч нартаа итгэдэггүй,Тэнгэр хүртэл түүний нүдэнд цэвэр бус харагддаг. 16  Тэгэх тусмаа жигшмээр, завхарсан хүн,Зөв бусыг ус шиг залгилдаг хүн ямар байх бол доо! 17  Намайг сонсож бай! Үгээ би хэлье.Үзсэн харснаа ярья. 18  Өвөг дээдсээсээ сонссоноо нууж хаалгүй ярьсанУхаант мэргэдийн үг юм шүү. 19  Гагцхүү тэдэнд өгсөн газар нутгаарГаднынхан явж байгаагүй. 20  Хэрцгий, муу хүн амьдралынхаа бүхий л өдрүүдэд тарчилж,Бүхий л он жилүүдэд зовдог. 21  Аймшигт дуу чихэнд нь сонсогдож,Амар тайван цагт дээрэмчид түүн рүү довтолдог. 22  Тэрбээр гай зовлонгоос* аврагдана гэдэгтээ итгэдэггүй.Түүнийг илд хүлээдэг. 23  Тэрбээр хоол* хайн тэнүүчилж, “Хаана байна вэ?” гэдэг. Хар бараан өдөр хажууханд нь байгааг мэддэг. 24  Гай зовлон, өвчин шаналал түүнийг айлгаж,Хэзээ мөдгүй довтлох гэж байгаа хаан мэт дийлдэг. 25  Учир нь тэрбээр Бурхны эсрэг гараа өргөж,Төгс хүчит Нэгнийг эсэргүүцэхийг* оролддог. 26  Зузаан, бөх бамбайгаа бариадТүүний эсрэг зөрүүдлэн дайрдаг. 27  Нүүр нь өөхөөр бүрхэгдэж,Гэдэс* нь харвингаар хучигджээ. 28  Тэрбээр сүйрэх гэж байгаа хотод,Нэг ч оршин суугчгүй болох байшинд,Чулуун овоо болох газар амьдардаг. 29  Тэрбээр баяжихгүй, эд баялаг нь хуримтлагдахгүй.Өмч хөрөнгө нь ч газар нутгаар тарахгүй. 30  Тэрбээр гамшгаас зугтаж чадахгүй.Мөчрүүд* нь галд хуйхлагдсан мод адил болно.Бурхны* амьсгалд амиа алдана. 31  Тэрбээр замаасаа хазайж, тусгүй зүйлд найдах ёсгүй.Учир нь хариуд нь олж авах юм ямар ч үнэ цэнгүй. 32  Энэ нь тун удахгүй* түүнд тохиолдоно.Мөчир нь хэзээ ч нахиалахгүй. 33  Тэрбээр боловсорч гүйцээгүй жимсээ унагадаг усан үзмийн мод адил,Цэцгээ гөвдөг чидун мод адил болно. 34  Бурхангүй* хүмүүс цуглах нь үр ашиггүй.Хахууль авагчийн майхныг гал залгина. 35  Тэд золгүй явдлаар жирэмсэлж, бузар мууг төрүүлж,Хэвлий нь заль мэхийг гаргадаг».

Зүүлт

Эсвэл «салхи шиг мэдлэгээр»
Эсвэл «Чиний алдаа амыг чинь сургаж»
Эсвэл «Яагаад зүрх чинь чамайг төөрөлдүүлж»
Үгч. «харанхуйгаас»
Үгч. «талх»
Эсвэл «ялахыг»
Эсвэл «Ташаа»
Сайжрах найдварыг хэлж байна.
Үгч. «Түүний»
Эсвэл «түүний өдөр болохоос өмнө»
Эсвэл «Тэрслүү»