Иов 23:1–17
23 Иов хариулсан нь:
2 «Би өнөөдөр ч гомдоллохоо болихгүй*.Санаа алдсанаас болж тамир минь барагдлаа.
3 Бурхныг хаанаас олж болохыг мэддэг ч болоосой.
Тэгвэл байдаг газар нь очих сон.
4 Явдал учраа түүнд хэлжӨөрийгөө өмгөөлөн, бүх баримтыг танилцуулах сан*.
5 Юу гэж хариулахыг нь сонсох сон.Юу хэлэхийг нь мэдэх сэн.
6 Тэр агуу их хүч чадлаа ашиглан надтай маргалдана гэж үү?
Тэр намайг лавтайяа сонсоно.
7 Тэнд шулуун шударга хүн түүнтэй учраа ололцоно.Миний Шүүгч намайг нэгмөсөн цагаатгана.
8 Гэвч би дорно зүг рүү явсан ч тэр байхгүй.Буцаж ирээд ч би түүнийг олохгүй.
9 Зүүн талд ажиллаж байхад нь би түүнийг харж чадахгүй.Түүнийг баруун тийшээ эргэсэн ч би мөн л харж чадахгүй.
10 Гэвч сонгосон замыг минь тэр мэддэг.
Би түүгээр шалгуулсныхаа дараа шижир алт шиг болно.
11 Хөл минь түүний мөрийг алдалгүй дагасан.Би хаашаа ч хазайлгүй замаар нь явж ирсэн.
12 Би түүний тушаал зарлигийг зөрчөөгүй*.
Би түүний үг сургаалыг надад тавьдаг шаардлагаас нь ч илүү үнэлдэг.
13 Тэр нэгэнт шийдсэн бол хэн эсэргүүцэж чадах юм бэ?
Тэр хүссэн л бол хийдэг.
14 Надад хийнэ гэснээ бүгдийг нь биелүүлнэ.Иймэрхүү олон зүйлийг тэр бодчихсон байгаа.
15 Ийм учраас би түүнээс айдаг.Түүний тухай бодохлоор улам л айж эмээх юм.
16 Бурхан намайг зориг зүрхгүй болгосон.Төгс хүчит Нэгэн намайг айлгасан.
17 Түнэр харанхуй нөмөрснөөс болоод би юу ч харж чадахгүй байна.Гэвч би дуугүй байхгүй*.
Зүүлт
^ Эсвэл «Өнөөдөр ч миний гомдол тэрслүү байна»
^ Эсвэл «баримт нотолгоогоор амаа дүүргэх сэн»
^ Эсвэл «уруулын тушаалаас холдоогүй»
^ Эсвэл «Түнэр харанхуй ч, нүүрийг минь бүтээсэн бүрэнхий ч намайг дуугүй болгоогүй»