Иов 24:1–25

  • Иовын хариуны үргэлжлэл (1-25)

    • Бурхан «яагаад шүүх өдрөө товлодоггүй вэ?» (1)

    • Бурхан муу муухай явдлыг хүлцдэг гэв (12)

    • Нүгэлтнүүд харанхуйд дуртай (13-17)

24  Төгс хүчит Нэгэн яагаад шүүх өдрөө товлодоггүй вэ? Түүнийг мэддэг хүмүүс яагаад тэр өдрийг харахгүй байна вэ?  2  Хүмүүс хилийн тэмдгийг хөдөлгөдөг.Тэд мал сүрэг хулгайлж өөрсдийнхөө бэлчээр лүү туудаг.  3  Өнчин хүүхдүүдийн илжгийг булаан авдаг.Бэлэвсэн эмэгтэйчүүдийн үхрийг зээлийн барьцаанд авдаг.  4  Ядуусыг замаас холдуулдаг.Дорой буурай хүмүүс арга буюу нуугддаг.  5  Ядуус зэлүүд газрын хулан мэт идэх юм хайдаг.Цөлд үр хүүхдэдээ хоол хүнс эрдэг.  6  Бусдын талбайгаас ургацынх нь үлдэгдлийг*,Хорон санаатны талбайгаас усан үзмийнх нь үлдэгдлийг түүхээс өөр аргагүй.  7  Тэд шөнө нь хувцасгүй, нүцгэн хонодог.Хүйтэнд дээгүүрээ нөмрөх юм тэдэнд байдаггүй.  8  Тэд ууланд байхдаа бороонд цохиулдаг.Хоргодох газаргүйн улмаас хадны нөмөр барааддаг.  9  Муу хүмүүс өнчин хүүхдийг хөхнөөс нь салгаж,Ядуусын хувцсыг барьцаанд авдаг. 10  Өнөөх ядуус нь хувцасгүй, нүцгэн явж,Өлөн зэлмүүхэн багцалсан тариа зөөдөг. 11  Тэд өдрийн халуунд чулуун хананы дунд ажилладаг*.Тэд дарс шахдаг ч цангаж байдаг. 12  Үхэж буй хүмүүсийн ёолох дуу хотод сонсогдож,Үхлийн шарх авсан хүмүүс тусламж гуйн хашхиравч,Бурханд энэ нь огт хамаагүй*. 13  Гэрлийн эсрэг тэрсэлдэг хүмүүс байдаг.Тэд гэрлийн замыг хүлээн зөвшөөрдөггүй.Түүний жимээр ч явахыг хүсдэггүй. 14  Алуурчин үүр цайхад босож,Авран хамгаалагчгүй, ядуу хүмүүсийг хөнөөдөг.Шөнийн цагаар хулгай хийдэг. 15  Завхай эр бүрэнхий болохыг харуулдан хүлээж,“Намайг хэн ч харахгүй” гэж хэлэн Нүүрээ бүтээдэг. 16  Харанхуйд тэд байшин руу нэвтэрдэг.Өдөр нь тэд хаалгаа хаагаад бүгдэг. Тэд гэрлээс зугтдаг. 17  Тэдний хувьд өглөө нь түнэр харанхуйтай адилхан.Тэд харанхуйгаас айхыг мэддэггүй*. 18  Гэвч тэд усанд амархан туугддаг. Тэдний газар хараагдана.Тэд усан үзмийн талбайдаа эргэж ирэхгүй. 19  Гангийн халуунд цас хайлан замхардгийн адилНүгэлтнүүдийг Булш* авч оддог. 20  Эх* нь түүнийг мартаж, өт хорхой түүн дээр найрлана. Тэр хойшид дурсагдахгүй.Зөв бус байдал мод шиг л хугарна. 21  Тэрбээр үргүй эмэгтэйг дээрэмдэж,Бэлэвсэн эмэгтэйг дарладаг. 22  Бурхан* хүч чадлаа ашиглан хүчтэнүүдийг устгана.Тэд босох боловч амьд явах баталгаа байхгүй. 23  Бурхан* тэднийг өөртөө итгэлтэй, айх аюулгүй явуулдаг чМэлмийгээрээ үйлдэл бүрийг нь* харж байдаг. 24  Тэд хэсэгхэн зуур өргөмжлөгдөөд дараа нь алга болно. Тариан түрүүг тайрч хураадгийн адилТэд шалдаа буун бусдын адил үхэх болно. 25  Хэн намайг худалч гэх вэ?Хэн миний үгийг няцаах вэ?».

Зүүлт

Эсвэл «Талбайгаас малын тэжээл цуглуулж» гэсэн бололтой.
Эсвэл «Тэд чулуун хананы хооронд тос шахдаг» гэсэн бололтой.
Эсвэл «Бурхан үүний төлөө хэнийг ч хариуцлагад татдаггүй» гэсэн бололтой.
Эсвэл «түнэр харанхуйн айдаст дассан»
Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.
Эсвэл «Хэвлий»
Үгч. «Тэр»
Үгч. «Тэр»
Үгч. «тэдний замуудыг»