Иов 26:1–14
26 Иов хариулсан нь:
2 «Чи чадал дорой нэгэнд мөн ч сүрхий тусалж байх шив!
Тамир тэнхээгүй болсон нэгнийг* яасан сүрхий аварч байх юм!
3 Мэргэн ухаан дутсан хүнд ямар үнэтэй зөвлөгөө өгөв өө!
Саруул ухаанаа ямар өгөөмрөөр харуулав аа!
4 Энэ бүхнийг чи хэнд яриад байгаа юм бэ?Хэн чамд ийм үг зааж өгөв*?
5 Үхэгсэд ямар ч хүчгүй бөгөөд Бурхны өмнө чичирдэг.Тэд уснаас ч, дотор нь амьдардаг бүхнээс ч бүр доор байдаг.
6 Бурхны* өмнө Булш* чармаа нүцгэн байдаг.Түүний өмнө сүйрлийн газар* ил байдаг.
7 Тэрбээр тэнгэрийг* хоосон зайд* дэлгэж,Дэлхийг хоосон огторгуйд* өлгөдөг.
8 Тэрбээр усыг үүлэнд ороодог.Тэгснээр үүл усны жингээс болж задрахгүй.
9 Тэрбээр үүлээ дэлгэжСэнтийгээ халхалдаг.
10 Тэрбээр усны мандал дээр тэнгэрийн хаяаг* зурж,Гэрэл ба харанхуйн хооронд хил хязгаарыг тогтоодог.
11 Түүнийг зэмлэхэд тэнгэрийн баганууд хирд хийн цочиж,Айн чичирдэг.
12 Тэрбээр хүч чадлаараа далайг хөдөлгөж,Ухаанаараа далайн мангасыг* хэдэн хэсэг хуваадаг.
13 Түүний амьсгалаар* тэнгэр цэлмэдэг.Тэрбээр баригдашгүй* могойг гараараа сүлбэж алдаг.
14 Энэ бүхэн түүний үйлсийн өчүүхэн нь юм*.Түүний тухай сонссон зүйл маань ердөө л шивнээ!Хүчит нүргээнийг нь хэн ойлгох билээ?».
Зүүлт
^ Эсвэл «Хүчгүй гарыг»
^ Үгч. «Хэний амьсгал чамаас гарч байна вэ»
^ Үгч. «Түүний»
^ Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.
^ Эсвэл «Абаддон»
^ Үгч. «умардыг»
^ Үгч. «хоосонд»
^ Эсвэл «юу ч биш юман дээр»
^ Үгч. «тойрог»
^ Үгч. «Рахабыг»
^ Эсвэл «салхиар»
^ Эсвэл «гулсамтгай»
^ Эсвэл «замуудын зах нь л юм»