Иов 34:1–37

  • Бурхныг зөв шударга гэж Елиху ярив (1-37)

    • «Бурхан надад шударга хандаагүй» гэж Иов хэлэв (5)

    • Жинхэнэ Бурхан хэзээ ч муу юм хийхгүй (10)

    • Иов мэдлэгээр дутмаг байна (35)

34  Елиху цааш нь ярьсан нь:  2  «Мэргэн та нар үгийг минь сонсоорой.Ухаант та нар намайг чагнаарай.  3  Хэл* хоолыг амталдгийн адилЧих үгсийг нягталдаг.  4  Юу нь зөв болохыг өөрсдөө дүгнэцгээе.Юу нь сайн болохыг өөр хоорондоо шийдэцгээе.  5  Учир нь Иов ингэж хэлсэн: “Миний зөв.Харин Бурхан надад шударга хандаагүй.  6  Би шүүхээр цагаатгагдах эрхгүй гэж худлаа ярих ёстой юу? Би нүгэл үйлдээгүй ч шарх минь эдгэшгүй”.  7  Элэг доогийг ус мэт уудагИов шиг хүн байна уу?  8  Удахгүй тэрбээр мууг үйлдэгчидтэй нийлнэ.Увайгүй хүмүүстэй нөхөрлөнө.  9  Тэрбээр: “Бурханд таалагдахыг хичээлээ гээдХүнд ямар ашигтай юм бэ?” гэж хэлсэн. 10  Тиймээс ухаант* хүмүүс ээ, намайг сонс! Мууг үйлдэх нь жинхэнэ Бурханд,Бурууг үйлдэх нь Төгс хүчит Нэгэнд байж боломгүй зүйл юм. 11  Тэрбээр хүнд хийснийх нь дагуу өгчҮйлдсэнийх нь дагуу хариулна. 12  Бурхан яасан ч бузар мууг үйлдэхгүй.Төгс хүчит Нэгэн хэрхэвч шударга ёсыг завхруулахгүй. 13  Хэн түүнд газар дэлхийг хариуцуулж,Хэн түүнд ертөнцийг захирах эрхийг өгсөн бэ? 14  Хэрэв Бурхан тэдэнд анхаарлаа* хандуулж,Амийн хүч болон амьсгалыг нь авбал 15  Бүх хүн* хамтдаа мөхөж,Хүн төрөлхтөн хөрс шороондоо буцна. 16  Хэрэв та ухаантай юм бол үүнийг анхаар.Хэлэх үгийг минь чих тавин сонс. 17  Шударга ёсыг үзэн яддаг хүн эрх мэдэлтэй байж болно гэж үү?Эсвэл зөв шударга захирагчийг та буруутгах уу? 18  Та хаанд “Та бол өөдгүй”, Удирдагчдад “Та нар бол бузар муу” гэж хэлэх үү? 19  Ноёдод долигонодоггүй,Баяныг ядуугаас нь илүүд үздэггүй Нэгэн байдаг.Учир нь тэд бүгдээрээ л түүний мутрын бүтээл шүү дээ. 20  Тэд шөнө дунд гэнэт үхэж магадгүй.Айсандаа дагжин чичирч, амиа алдана.Хүч чадалтай хүмүүс ч үгүй болно, гэхдээ хүний гараар биш. 21  Бурхны мэлмий хүний үйл хэргийг ширтэн,Бүх алхмыг нь ажиглаж байдаг. 22  Мууг үйлдэгчид нуугдаж болохоорГүн сүүдэр, түнэр харанхуй гэж байдаггүй. 23  Учир нь Бурхан шүүх дээр өөрийнх нь өмнө зогсох цагийгЯмар ч хүнд товлоогүй. 24  Тэрбээр хүчтэнүүдийг зүйл дуусгадаг.Тэднийг мөрдөн шалгах ч шаардлага байдаггүй.Тэгээд оронд нь өөр хүмүүсийг тавьдаг. 25  Яагаад гэвэл юу хийж байгааг нь тэрбээр мэддэг.Шөнө дунд тэднийг шидэхэд тэд бяцардаг. 26  Олиггүй муу үйлийнх нь төлөөОлны нүдэн дээр тэднийг цохидог. 27  Тэд түүнийг дагахаа больж,Хийсэн бүгдийг нь үл ойшоосон учраас тэр юм. 28  Тэднээс болж ядуус түүн рүү хашхирдаг.Тэрбээр дорд хүмүүсийн хашхирахыг сонсдог. 29  Бурхныг дуугүй байлаа гэхэд хэн буруутгах юм бэ? Түүнийг нүүрээ нуулаа гэхэд хэн харж чадах юм бэ? Нийт үндэстнээс ч, нэг хүнээс ч нуулаа гээд үр дүн нь ялгаагүй. 30  Энэ нь бурхангүй* хүнээр захируулахгүйн тулд,Ард түмнийг урхинд оруулахгүйн тулд юм. 31  Учир нь хэн Бурханд“Би буруу юм хийгээгүй ч шийтгүүлсэн. 32  Мэдэхгүй зүйлийг минь хэлж өгөөч.Хэрвээ би буруу юм хийсэн бол дахиж хийхгүй” гэж хэлэх вэ? 33  Шүүлтийг нь та хүлээн зөвшөөрөхгүй байхад Бурхан таныг хүссэнээр тань шагнах уу?Яахыгаа та шийд, би шийдэхгүй.Юу мэддэгээ надад хэлээч. 34  Ухаант* хүмүүс (намайг сонсох аливаа мэргэн хүн)Надад ингэж хэлнэ: 35  “Иов юу ярьж байгаагаа мэдэхгүй байна.Ойлголт байхгүй нь хэлсэн үгээс нь харагдаж байна”. 36  Иов муу хүмүүс шиг хариулдаг тулЧинээндээ тултал соригдог*. 37  Тэрбээр нүгэл үйлдээд зогсохгүй бүр тэрсэлж,Биднийг зэвүүцэн алгаа ташиж,Жинхэнэ Бурхны эсрэг олон юм ярьж байна!».

Зүүлт

Үгч. «Тагнай»
Үгч. «зүрх сэтгэлтэй»
Үгч. «зүрхээ»
Үгч. «бие махбод»
Эсвэл «тэрслүү»
Үгч. «Зүрх сэтгэлтэй»
Эсвэл «Эцэг минь ээ, Иов чинээндээ тултал соригдог» гэсэн бололтой.