Иов 36:1–33

  • Бурхны агуу байдлыг Елиху магтав (1-33)

    • Дуулгавартай хүн дэвжин дээшилнэ; бурхангүй хүн гологдоно (11-13)

    • Бурхан шиг багш байна уу? (22)

    • Бурхны үйлсийг Иов магтах ёстой (24)

    • «Бурхан хэмжээлшгүй агуу» (26)

    • Бурхан хур бороо, аянга цахилгааныг захирдаг (27-33)

36  Елиху яриагаа үргэлжлүүлсэн нь:  2  «Намайг ярьж байхад дахиад жаахан тэвчээрэй.Бурхны өмнөөс хэлэх хэдэн үг байна.  3  Мэддэг зүйлээ би тодорхой ярья.Бүтээгчийнхээ зөвийг зарлан хэлье.  4  Үнэндээ миний үг худал биш,Мэдлэгээр төгс Нэгний үг учраас.  5  Бурхан хүчирхэг бөгөөд хэнийг ч голдоггүй.Түүний ухаан* агуу.  6  Тэрбээр муу хүмүүсийн амийг хамгаалахгүй.Харин зовсон хүмүүсийн төлөө шударга ёсыг тогтооно.  7  Тэрбээр зөв шударга хүмүүсээс харцаа салгадаггүй.Тэднийг хаадтай хамт сэнтийд суулган* мөнхөд өргөмжилдөг.  8  Харин тэд дөнгөнд оржЗовлонгийн хүлээсэнд хүлэгдсэн бол  9  Тэрбээр хийсэн юмыг нь,Бардам зангаар үйлдсэн нүглийг ньӨөрсдөд нь илчилдэг. 10  Тэрбээр тэдэнд сургамжлахын тулд чихийг нь нээнМуу юм хийхээ болиорой гэж хэлдэг. 11  Хэрэв тэд дуулгавартай байж түүнд үйлчилбэлТэдний амьдрал дэвжин дээшилж,Он жилүүд нь тааламжтай болно. 12  Харин дуулгаваргүй байвал илдэнд хөнөөгдөжЮу ч мэдэхгүй чигээрээ үхнэ. 13  Бурхангүй* хүмүүс уураа хадгалдаг. Шийтгүүллээ ч тэд тусламж гуйн хашхирдаггүй. 14  Сүмийн янхан эрчүүдийн дунд амьдралаа өнгөрүүлж*,Хар залуугаараа үхнэ. 15  Харин Бурхан* зовогсдыг авардаг.Дарлагдаж байхад нь чихийг нь нээдэг. 16  Тэрбээр таныг сүйрлийн ирмэгээс холдуулж,Дарамт дарлалаас ангид, аюулгүй газар аваачинСэтгэлийг тань тайвшруулахын тулдШирээн дээр тань элбэг дэлбэг хоол унд өрдөг. 17  Шүүхийн шийдвэр гарч шударга ёс тогтонМууг үйлдэгчид яллагдахад таны сэтгэл ханана. 18  Уурандаа хорон санаа өвөрлөн*Хахууль авснаас болж замаа алдуузай. 19  Та тусламж гуйн хашхирлаа гээдЭсвэл хичээл зүтгэл гаргалаа гээд зовлонгоосоо ангижрах уу? 20  Шөнийг бүү хүс.Учир нь шөнө хүмүүс, байгаа газраасаа алга болдог. 21  Зовлон амсмааргүй байна гээдМуу юм битгий хий. 22  Бурхан бол хүч чадлаараа агуу.Түүн шиг багш байна уу? 23  Хэн түүнд замыг нь зааж*Эсвэл “Таны хийсэн зүйл буруу” гэж хэлэх юм бэ? 24  Түүний үйлсийг магтахаа бүү мартаарай.Тэр тухай хүмүүс дуулдаг билээ. 25  Бүх хүн үүнийг* харсан.Мөнх бус хүн холоос ажигладаг. 26  Бурхан хэмжээлшгүй агуу.Түүний он жилүүдийг тоолж баршгүй. 27  Тэрбээр усны дуслуудыг ууршуулан татдаг.Тэдгээр нь түүний манан дунд бороо болон хувирдаг. 28  Тэгэхэд үүл түүнийг доош нь асгадаг.Тэгээд хүмүүсийн дээрээс ордог. 29  Түүний майхнаас гарах аянгын нижигнээн,Үүлэн давхаргыг хэн ойлгож чадах вэ? 30  Дээгүүр нь хэрхэн цахилгаан цахиулж*Далайн ёроолыг бүрхсэнийг хар даа! 31  Ийнхүү тэрбээр үндэстнүүдийг тэтгэж*Элбэг дэлбэг хоол хүнс өгдөг. 32  Тэрбээр аянга цахилгааныг гараараа барьж,Хүссэн зүг рүүгээ чиглүүлдэг. 33  Түүний нижигнээн өөрийнх нь тухай хэлдэг.Үхэр мал хүртэл хэн ирж байгааг мэддэг.

Зүүлт

Үгч. «зүрх»
Эсвэл «Хаадыг сэнтийд залж» гэсэн бололтой.
Эсвэл «Тэрслүү»
Эсвэл «дуусгаж» гэсэн бололтой.
Үгч. «Тэр»
Эсвэл «зэвүүцэн алгаа ташиж»
Эсвэл «түүнийг шүүмжилж; түүнийг хариуцлагад татаж» гэсэн бололтой.
Бурхны үйлсийг хэлж байна.
Үгч. «гэрлээ цацруулж»
Эсвэл «өмгөөлж» гэсэн бололтой.