Иов 39:1–30
39 Янгир ишиглэх цагийг чи мэдэх үү?
Буга илийгээ төрүүлж байхыг харсан уу?
2 Хээлээ тээх цагийг нь чи тоолдог уу?
Төллөх хугацааг нь чи мэдэх үү?
3 Тэд бохирон суугаад үр төлөө гаргаж,Төрөх өвдөлтөөс ангижирдаг.
4 Үр төл нь хээр талд чийрэгжин торниодЭргэж ирэхгүйгээр орхин оддог.
5 Хэн хуланг сулласан бэ?Хэн уяаг нь тайлсан бэ?
6 Би түүнд цөл газрыг гэр орон,Давст нутгийг амьдрах газар болгон өгсөн.
7 Хотын шуугианыг тэр үл тоож,Хойноос нь туугчийн хашхирахыг ч сонсдоггүй.
8 Бэлчээр хайн толгод хэсэж,Ногоон өвс бүрийг эрдэг.
9 Зэрлэг үхэр чамд дуртайяа зарагдах уу?
Жүчээнд чинь* хоноглох уу?
10 Чи түүнийг анжсанд хөллөх үү?Эсвэл тэр чамайг дагаж хөндийд газар хагалах* уу?
11 Асар их хүчинд нь чи найдажХүнд хүчир ажлаа хийлгэх үү?
12 Үр тариаг чинь авчирч,Үтрэмд чинь хураана гэдэгт чи итгэх үү?
13 Тэмээн хяруул далавчаа баяртайгаар дэвдэг чӨд сөд, даль жигүүр нь өрөвтасын дэргэд юу ч биш.
14 Тэр өндгөө газарт орхиж,Шороон дотор дулаацуулдаг.
15 Өндгийг нь хэн нэг нь хөлөөрөө бяцалж,Зэрлэг амьтад дэвсэлнэ гэдгийг тэр мартдаг.
16 Ангаахайндаа өөрийнх нь биш юм шиг харгис ханддаг.Хамаг хөдөлмөр нь талаар болно гэхээс айдаггүй.
17 Учир нь Бурхан түүнд мэргэн ухаан өгөөгүй*.Ухаарал хайрлаагүй.
18 Гэсэн ч тэр босож далавчаа дэвэн,Морь болон морьтныг шоолон инээдэг.
19 Чи моринд хүч чадал өгч,
Намирсан дэлээр хүзүүг нь ороосон уу?
20 Чи түүнийг царцаа шиг харайлгаж чадах уу?
Түүний сүртэй тургиан аймшигтай.
21 Морь хөндий дэх газрыг туурайгаараа цавчлан хүч чадалдаа эрддэг.Дайн тулаанд дайран ордог*.
22 Тэр айдас хүйдсийг шоолон инээдэг.
Юунаас ч айдаггүй, илднээс ч эргэж буцдаггүй.
23 Унасан эзнийх нь саадаг шаржигнаж,Урт богино жаднууд гялалздаг.
24 Догдлон чичирч урагш довтолгонБүрээ дуугарсан ч зогсолтгүй давхидаг*.
25 Бүрээ үлээхэд янцгаан,
Алс холоос тулалдааны үнэр авч,Цэргийн дарга нарын хашхираан, дайны уухайг сонсдог.
26 Чиний ухаанаар шонхор өндөрт хөөрч,Далавчаа дэлгэн өмнө зүг рүү нисдэг үү?
27 Эсвэл чиний тушаалаар бүргэд дээшээ нисэж,Өндөрт үүрээ засан,
28 Байц хадан дээр хоноглож,Хадан хясаан дээрх бэхлэлт цайзад* амьдардаг уу?
29 Тэндээсээ олз идэш хайдаг.Нүд нь алс холоос хардаг.
30 Дэгдээхэй нь цус сордог.Хүүр хаана байна, тэнд бүргэд байдаг».
Зүүлт
^ Эсвэл «Тэвшний чинь хажууд»
^ Эсвэл «борнойдох»
^ Үгч. «түүнийг мэргэн ухааныг мартдагаар бүтээсэн»
^ Үгч. «Илд зэвсэгтэй тулгарахаар явдаг»
^ Эсвэл «Бүрээн дуунд ч итгэдэггүй» гэсэн бололтой.
^ Үгч. «Хадан хясааны шүдэн дээр»