Иов 8:1–22
8 Шух хүн Билдад хариу хэлсэн нь:
2 «Чи хэдий болтол ингэж ярих юм бэ?
Чиний амнаас хүчит салхи шиг хоосон үг л гарч байна!
3 Бурхан шударга ёсыг гуйвуулах уу?Төгс хүчит Нэгэн үнэн зөвийг гажуудуулах уу?
4 Хөвгүүд чинь түүний эсрэг нүгэл үйлдсэн болТэр тэднийг нүглийнх нь дагуу шийтгэсэн байж таарна.
5 Харин чи Бурхныг хайж,Төгс хүчит Нэгнээс өршөөл гуйсан бол,
6 Чи үнэхээр цэвэр ариун, цэх шулуун байсан бол,Чамд тэр анхаарлаа хандуулж*Зохих байранд чинь буцаах байсан.
7 Эхлэл чинь шалихгүй байсан чИрээдүй чинь агуу болох байв.
8 Өмнөх үеийнхнээсээ асуу л даа.Өвөг дээдсийнхээ* олж мэдсэнийг анхаар л даа.
9 Учир нь бид өчигдөрхөн л төрсөн, мэдлэгээр хомс.Уудам хорвоо дээрх амьдрал* маань сүүдэр юм.
10 Чамд тэд заахгүй гэж үү?Чадвар мэдлэгээ хуваалцахгүй гэж үү?
11 Намаггүй газар папирус ургах уу?
Усгүй газар зэгс ургах уу?
12 Тэд дөнгөж нахиалж байхдаа, зулгааж ч амжаагүй байхадБусад ургамлаас түрүүлж хатна.
13 Бурхныг мартдаг бүхэн ийм л замыг туулна.Буруу тэрслүү* хүний найдвар ийнхүү бөхнө.
14 Түүний итгэл талаар болно.Түүний найдвар аалзны тор шиг хэврэг.
15 Тэрбээр байшиндаа түшиглэвч тэр нь нурна.Оромжоосоо зуурахыг хичээвч тэр нь удаан тэсэхгүй.
16 Наранд тэрбээр сагсайтал ургаж,Нахиа мөчир нь цэцэрлэгээр нэг тархдаг ургамал юм.
17 Чулуун овоонд үндэснүүд нь орооцолдож,Чухам тэндээс тэрбээр сууцаа хайдаг*.
18 Гэвч байрнаас нь түүнийг зулгаахад*Байр нь түүнийг үгүйсгэн “Би чамайг хэзээ ч хараагүй” гэж хэлнэ.
19 Өнгөрч тэр ийнхүү алга болно.Өөр бусад нь тэрхүү газраас ургана.
20 Бурхан чин үнэнч* хүмүүсээс нүүр буруулахгүй нь лавтай.Буруу хүмүүсийн гараас хөтлөхгүй* нь тодорхой.
21 Тэрбээр амыг чинь инээдээр,Уруулыг чинь баярын дуугаар дүүргэнэ.
22 Үзэн ядагчид чинь шившиг болж*,Өөдгүй хүмүүсийн майхан үгүй болно».
Зүүлт
^ Эсвэл «Тэр чиний төлөө өөрөө босож»
^ Эсвэл «Тэдний эцгүүдийн»
^ Эсвэл «өдрүүд»
^ Эсвэл «Бурхангүй»
^ Эсвэл «чулуун байшинг хардаг»
^ Эсвэл «авч залгихад»
^ Эсвэл «гэм буруугүй»
^ Эсвэл «хүмүүсийг дэмжихгүй»
^ Эсвэл «шившгээр хувцаслаж»