Левит 12:1–8

  • Төрсөн эмэгтэй цуснаас цэвэрших нь (1-8)

12  Ехова цааш нь Мосед 2  «Израйлчуудад ингэж хэл. “Эмэгтэй хүн жирэмсэлж хүү төрүүлбэл, сарын тэмдгийнхээ үеэр бузар гэж тооцогддог шигээ долоон хоног бузар гэж тооцогдоно. 3  Найм дахь өдөр нь хүүгийнх нь хөвчийг таслах ёстой. 4  Төрсөн эмэгтэй түүнээс хойш 33 хоног цуснаасаа цэвэршинэ. Цэвэрших хугацаагаа дуустал ямар ч ариун юманд хүрч болохгүй, ариун газарт очиж болохгүй. 5  Харин охин төрүүлбэл, сарын тэмдгийнхээ үеэр бузар гэж тооцогддог шигээ 14 хоног бузар гэж тооцогдоно. Эмэгтэй түүнээс хойш 66 хоног цуснаасаа цэвэршинэ. 6  Хүү юм уу охин төрүүлсэн эмэгтэй цэвэрших хугацаагаа дуусахад шатаалт тахилд эр хурга, нүглийн төлөөх тахилд залуу тагтаа эсвэл хүүрзгэнийг цугларалтын асрын үүдэнд, тахилчид аваачиж өгөх ёстой. 7  Тахилч түүнийг нь Еховагийн өмнө аваачиж тэр эмэгтэйн нүглийг уучлуулахын тулд тахил болгон өргөнө. Энэ бол хүү юм уу охин төрүүлсэн эмэгтэйн талаарх хууль юм. 8  Хэрэв эр хургаар тахил өргөж чадахгүй бол хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр залуу тагтаа авчрах ёстой. Нэгийг нь шатаалт тахилд, нөгөөг нь нүглийн төлөөх тахилд өргөх юм. Тахилч тэр эмэгтэйн нүглийг уучлуулахын тулд тахил өргөх бөгөөд тэр эмэгтэй цэвэр ариун болно”» гэжээ.

Зүүлт