Мика 6:1–16
6 Еховагийн юу хэлэхийг сонсоно уу.
Босож уулсын өмнө хэргээ мэдүүл.
Толгодод дуу хоолойгоо сонсго.
2 Дэлхийн бат суурь болсон уулс аа,Еховагийн хэргийг сонс.
Ехова ард түмэнтэйгээ заргалдаж байна.
Тэрбээр Израйлыг буруутгаж байна.
3 «Ард түмэн минь ээ, би та нарыг яасан юм бэ?
Би та нарыг яаж ядраасан юм бэ?
Баримт нотолгоо үзүүл дээ.
4 Би та нарыг Египетээс гаргажБоолчлолоос чөлөөлсөн.
Та нар луу Мосе Аарон Мириам нарыг илгээсэн.
5 Ард түмэн минь ээ! Моабын хаан Балак ямар санал тавьж,Беорын хүү Балаам юу гэж хариулсныг сана л даа.
Шиттимээс Гилгал хүртэл юу болсныг санаач.
Тэгвэл та нар Ехова миний зөв үйлсийг мэднэ».
6 Би Ехова руу юутай очих вэ?
Юу авч очин өндөрт оршигч Бурханд мөргөх вэ?
Шатаалт тахилтай очих уу?
Тугалууд авч очих уу?
7 Ехова мянга мянган хуц,Хэмжээлшгүй их тос хараад баярлах уу?
Би тэрслүү явдлынхаа төлөөсөнд ууган хүүгээ,Нүглийнхээ төлөөсөнд хүүхдээ* өргөх үү?
8 Хүн ээ, юу нь сайн болохыг тэр чамд айлдсан.
Ехова чамаас юу хүсдэг вэ?
Шударгаар явж, үнэнч байхыг эрхэмлэн,Бурхантайгаа хамт даруухнаар алхаасай л гэж хүсдэг.
9 Ехова хотынхонд чанга хэлдэг.
Мэргэн ухаантай хүмүүс түүний* нэрээс эмээнэ.
Шийтгэлийг ч, шийтгэх нэгнийг ч бүү үл тоомсорло*.
10 Муу хүний гэрт шударга бусаар олсон эрдэнэс нь байж л байна уу?
Жигшүүрт зүйл болсон бүрэн бус ефа* тэнд байна уу?
11 Би зөв бус жинлүүртэй, хүүдийндээ хуурамч туухайтай болЁс суртахууны хувьд цэвэр* байж чадах уу?
12 Түүний* баячууд байнга хүчирхийлэл үйлддэг.
Оршин суугчид нь худал ярьдаг.
Хэл ам нь худал хуурмагаар дүүрэн.
13 «Тиймээс би та нарыг цохиж, шархдуулна.
Нүглээс чинь болоод та нарыг хоосолно.
14 Та нар юм идэх боловч цадахгүй.
Ходоод чинь хонхолзоно.
Та нар юмаа нуух гэж оролдовч хадгалж амжихгүй.
Хадгаллаа ч би түүнийг чинь дайсанд өгнө.
15 Та нар үр суулгах боловч ургац хураахгүй.
Чидун жимс шахах боловч тосыг нь хэрэглэхгүй.
Дарс хийх боловч түүнээсээ хүртэхгүй.
16 Учир нь та нар Омригийн хуулийг сахиж, Ахабын гэр бүлийн бүх үйлсийг дуурайн,Тэдний зөвлөгөөг дагадаг.
Тиймээс би та нарыг шийтгэнэ.
Хотын оршин суугчид элэг доог болно.
Та нарыг ард түмнүүд шоолон тохуурхана».
Зүүлт
^ Эсвэл «биеийнхээ үрийг»
^ Үгч. «таны»
^ Эсвэл «Савааг ч, түүнийг томилсон нэгнийг ч анхаар»
^ Хавсралт Б14-ийг үзнэ үү.
^ Эсвэл «Гэм буруугүй»
^ Хотыг хэлж байна.