Тооллого 23:1–30

  • Балаамын шүлэглэн хэлсэн эхний үг (1-12)

  • Балаамын шүлэглэн хэлсэн 2 дахь үг (13-30)

23  Тэгээд Балаам Балакт «Энд долоон тахилын ширээ босгож миний төлөө долоон бух, долоон хуц бэлд» гэлээ. 2  Балак яг тэр даруй хэлснээр нь гүйцэтгэжээ. Балаам Балак хоёр тахилын ширээ бүр дээр бух, хуцыг өргөв. 3  Дараа нь Балаам Балакт «Энд шатаалт тахилынхаа дэргэд байж бай. Би яваад ирье. Ехова надад үзэгдэж магадгүй. Би юу айлдсаныг нь танд хэлнэ» гээд нэг толгойн орой руу явлаа. 4  Тэгээд Бурхан Балаамд үзэгдэхэд тэрбээр Бурханд «Би долоон тахилын ширээ эгнүүлж босгоод тус бүр дээр нь нэг бух, нэг хуц өргөсөн» гэв. 5  Тэгэхэд нь Ехова Балаамд хэлэх үгийг нь зааж өгөөд «Балак руу буцаж очоод ингэж хэл» гэлээ. 6  Балаамыг буцаж ирэхэд шатаалт тахилын дэргэд Балак болон Моабын бүх удирдагч зогсож байв. 7  Тэгээд тэрбээр дараах үгийг шүлэглэн хэлжээ. «Моабын хаан Балак:“Миний төлөө Иаковыг ирж хараа Ирж Израйлыг зүх” гэж намайг Арамаас Зүүн зүгийн уулсаас авчирсан юм  8  Бурхны хараагаагүйг хэрхэн би хараах билээ? Еховагийн зүхээгүйг яахин би зүхэх билээ?  9  Асга хадны оройгоос Израйлыг би харжГүвээ толгодын дээрээс тэднийг би ажсан Ганцаар ангид орших энэ ард түмний хувьдБусад үндэстнээс тусгаар байдаг аж 10  Иаковын шороон түмэн үр удмыг хэн тоолж чадах билээ?Израйлын дөрөвний нэгийг ч тоолж чадах хүн байхгүй Зөв шударга хүний ёсоор үхье, биТэдэн шиг зам мөрөө дуусгая» гэв. 11  Тэгэхэд нь Балак Балаамд «Та юу хийчих нь энэ вэ? Би таныг дайснаа хараалгахаар авчирсан байтал хараах нь битгий хэл ерөөчихлөө шүү дээ» гэлээ. 12  Балаам хариуд нь «Еховагийн надад юу айлдсаныг л би хэллээ» гэв. 13  Балак: «Тэднийг харж болох өөр нэг газар луу надтай хамт яваач. Та хуарангийнх нь захыг л харна. Бүтнээр нь харж чадахгүй. Тэндээс миний төлөө тэднийг хараагаач» гээд 14  Балаамыг Зофимын тал дахь Писгагийн орой дээр аваачив. Тэнд долоон тахилын ширээ босгож, ширээ бүр дээр нэг бух, нэг хуц өргөлөө. 15  Балаам Балакт «Намайг тийшээ яваад Бурхантай ярьчхаад ирэх хооронд шатаалт тахилынхаа дэргэд байж байгаач» гэв. 16  Ехова ч Балаамд үзэгдэж «Балак руу буцаж очоод ингэж хэл» гээд хэлэх үгийг нь зааж өгөв. 17  Тэгээд Балаамыг Балак дээр буцаж очиход тэрбээр шатаалт тахилын дэргэд хүлээгээд байж байлаа. Түүнтэй хамт Моабын удирдагчид байв. Балакийг «Ехова танд юу гэж хэлэв?» гэж асуухад 18  Балаам дараах үгийг шүлэглэн хэллээ. «Алив Балак аа, сонс Анхааран сонс, Зиппорын хүү минь 19  Бурхан бол худал хэлдэг хүнтэй адилгүйБодлоо өөрчилдөг* хүний хүүтэй ч адилгүй Тэрбээр хэлснээ хийхгүй гэж үү? Амласнаа биелүүлэхгүй гэж үү? 20  Би энд ерөөх гээд байж байнаБурхан ерөөсөн байхад би хэрхэн өөрчлөх билээ? 21  Иаковын эсрэг ид шид үйлдэхийг тэрбээр хүлцэн тэвчихгүйИзрайлд ямар ч гай зовлон тохиолдохыг тэрбээр зөвшөөрөхгүй Ехова Бурхан нь тэдэнтэй хамт байдагТэд Бурхнаа хаан мэт чангаар магтдаг 22  Тэднийг Египетээс гаргасан Бурхан Тэдэнд зэрлэг бухын эвэр мэт билээ 23  Учир нь ямар ч хөнөөлт зөн совин Иаковт хор учруулахгүйЯмар ч мэргэ төлгө Израйлд нөлөөлөхгүй Одоо хүмүүс Иаков болон Израйлын талаар “Бурхан юу хийснийг хар даа!” гэж хэлэх болно 24  Эд бол арслан шиг өндийх ард түмэнТэд арслан шиг босно Олзоо идэхээс наашАнгийнхаа цусыг уухаас нааш хэвтэхгүй» гэжээ. 25  Тэгэхэд нь Балак Балаамд «Хэрэв харааж чадахгүй юм бол ерөөх ч хэрэггүй» гэлээ. 26  Балаам хариуд нь «Би танд Еховагийн хэлснийг л хийнэ гэж хэлээгүй биш билүү?» гэв. 27  Балак Балаамд «Надтай хамт яваач. Би таныг өөр газар аваачъя. Тэндээс та миний төлөө тэднийг хараавал жинхэнэ Бурхан таалж магадгүй» гэлээ. 28  Тэгээд Балаамыг Иешимон* руу харсан Пеорын орой дээр аваачив. 29  Балаам Балакт «Энд долоон тахилын ширээ босгож миний төлөө долоон бух, долоон хуц бэлд» гэлээ. 30  Балак ч яг хэлснээр нь тахилын ширээ болгон дээр нэг бух, нэг хуц өргөв.

Зүүлт

Эсвэл «Гэмшин харамсдаг»
Эсвэл «элсэн цөл, зэлүүд газар» гэсэн бололтой.