Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИЕРЕМИА 12–16

Израиль Еховаг мартсан

Израиль Еховаг мартсан

Ехова бардам гөжүүд Иуда улсыг нийслэл Иерусалимтай нь устгахаар шийдсэн. Үүнийг хүмүүст жишээгээр ойлгуулах ярвигтай даалгаврыг Иеремиад өгчээ.

Иеремиа маалинган бүс худалдаж авчээ

13:1, 2

  • Тэгээд бэлхүүсээрээ бүслэв. Энэ нь Ехова болон Израиль үндэстэн андын холбоотой байх боломжтой байсныг бэлгэдэн харуулсан

Иеремиа бүсээ аваад Евфрат руу явжээ

13:3-5

  • Тэрээр бүсийг хадны завсар нуугаад Иерусалим руу буцсан

Иеремиа нөгөө бүсээ авахаар Евфрат руу дахин явжээ

13:6, 7

  • «Бүс сүйрч, бүрмөсөн хэрэггүй болсон байв»

Даалгавраа биелүүлснийх нь дараа Ехова түүнд учрыг нь тайлбарлаж өгчээ

13:8-11

  • Иеремиа ялихгүй юм шиг даалгаврыг ч чин сэтгэлээсээ дуулгавартай биелүүлсэн. Ингэснээрээ ард түмнийхээ сэтгэл зүрхийг хөндөх гэсэн Еховагийн зорилгод чухал үүрэг гүйцэтгэжээ