«Та нарын хэн нь агуу болохыг хүснэ, тэр нь та нарт үйлчлэх ёстой»
Бардам ихэмсэг хуулийн багш нар, фарисайчууд нэр алдар горилж, гайхуулах дуртай байв (Мт 23:5–7). Есүс тэднээс эрс ялгаатай нь «үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд» ирсэн (Мт 20:28). Бид бусдын анхаарлыг татаж, магтаал сонсохын тулд л Бурханд үйлчилдэг үү? Есүсийг дуурайн ах дүүсийнхээ төлөө чадах бүхнээ хийдэг хүнийг Ехова «агуу» гэж үздэг. Хүмүүс тэр бүр анзаарахгүй байж болох ч Ехова ажиглан хардаг (Мт 6:1–4). Бусдад даруухнаар үйлчилдэг хүн ...
-
цуглааны танхимаа цэвэрлэж, засаж янзлахад гар бие оролцдог
-
санаачилга гарган өндөр настай итгэл нэгтнүүддээ болон бусдад тусалдаг
-
Хаант төрийн үйл хэргийг дэмжиж хандив өргөдөг