Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

«Үүрд жаргалтай амьдраарай!» ном, товхимлыг дэлгэрүүлэхдээ ашиглаарай

«Үүрд жаргалтай амьдраарай!» ном, товхимлыг дэлгэрүүлэхдээ ашиглаарай

Библийн хичээлд ашиглах шинэ ном болон товхимлыг аваад бид маш их баярласан! Илүү олон шавь бэлдэх бидний хүчин чармайлтыг Ехова ивээгээсэй гэж бид залбирч байна (Мт 28:18–20; 1Ко 3:6–9). Шинэ багажийг яаж ашиглах вэ?

«Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл» номын заах арга барил нь шинэ учраас Библийн хичээлд бэлдэж бас хөтлөхөд дараах зааврыг дагаарай. *

  • Материалыг уншаад асуултуудыг ярилцаарай

  • «Уншина уу» гэж заасан Библийн зүйлийг уншаад яаж хэрэгжүүлэхийг ойлгоход суралцагчдаа туслаарай

  • Видеог үзүүлээд асуултуудын дагуу ярилцаарай

  • Номоо үзэх болгонд нэг хичээлийг дуусгахыг зориорой

Дэлгэрүүлэхдээ айлын хүний хүсэл эрмэлзлийг мэдэхийн тулд эхлээд товхимол өгөөрэй (« “Үүрд жаргалтай амьдраарай!” товхимлыг анх уулзахдаа хэрхэн өгөх вэ?» гэсэн хавсралтыг үзээрэй). Товхимлыг дуусгаад суралцагч хичээлээ үргэлжлүүлэхийг хүсвэл номыг өгч 4-р хичээлээс үргэлжлүүлээрэй. Хэрэв хэн нэгэнтэй «Библийн мэдлэг» ном юм уу «Хайрлуулж явъя» номоор хичээл хийдэг бол «Үүрд жаргалтай амьдраарай!» ном руу шилжээд хаанаас эхлэхийг өөрөө шийдээрэй.

«БИБЛИЭ ШИМТЭН СУДЛААРАЙ» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

  • Суралцагчид шинэ номоос юу сурч авах вэ?

  • Энэ видеог Библийн хичээл эхлэх гэж байгаа хүнд яагаад үзүүлэх ёстой вэ?

  • Ахиц дэвшил гаргаж байгаа суралцагчийг ямар ямар зорилт тавихад нь урамшуулах хэрэгтэй вэ? ( «Хэсэг бүрийн зорилго ба зорилт» гэсэн хүснэгтийг үзээрэй).

^ ЖИЧ: «Мэдлэгээ тэлье» хэсгийг хичээлдээ заавал оруулах шаардлагагүй ч хичээлдээ бэлдэхдээ цаг гаргаад бүгдийг нь үзээрэй. Тэгвэл аль нь суралцагчийн тань сонирхлыг татаж, тус болохыг мэдэж авна. Цахим хэлбэрт видео болон нэмэлт материалын линк байгаа.

 ХЭСЭГ БҮРИЙН ЗОРИЛГО БА ЗОРИЛТ

 

ХИЧЭЭЛ

ЗОРИЛГО

ЗОРИЛТ

1

01–12

Библи танд ямар ашигтайг, Зохиогчтой нь яаж танилцахыг мэдэж авах

Библи унших, хичээлдээ бэлдэх, цуглаанд суух

2

13–33

Бурхан бидний төлөө юу хийснийг, таалалд нь нийцүүлж яаж шүтэхийг мэдэж авах

Библийн үнэнийг бусдад ярьж, дэлгэрүүлэгч болох

3

34–47

Бурхан өөрийг нь шүтдэг хүмүүсээс юу хүсдэгийг мэдэж авах

Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртэх

4

48–60

Яавал Бурхнаараа хайрлуулж явахыг мэдэж авах

Зөв бурууг ялгаж сурах, Бурхантай дотносох