БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Еховад найдах гурван арга
Давид Еховад найдаж байсан учраас Голиат гэдэг дайснаа дарсан (1Са 17:45). Ехова үйлчлэгч бүрдээ хүчтэй дэмжлэг болохыг хүсдэг (Ш.дэ 16:9). Бид өөрсдийнхөө туршлага, авьяас чадварт биш, Еховагийн тусламжид хэрхэн найдах вэ? Гурван арга бий.
-
Байнга залбираарай. Алдаа гаргачихаад уучлалт гуйхын оронд буруу юм хийх хүслээ дарах хүчийг гуйн залбираарай (Мт 6:12, 13). Шийдвэр гаргачихаад ивээл гуйхын оронд шийдвэр гаргахаасаа өмнө удирдлага, мэргэн ухаан гуйн залбираарай (Яак 1:5).
-
Библи уншиж, судлах хэвшилтэй байгаарай. Библиэ өдөр бүр уншаарай (Ду 1:2). Библид гардаг хүмүүсийн жишээг эргэцүүлэн бодож, сурснаа хэрэгжүүлээрэй (Яак 1:23–25). Туршлагадаа найдан дэлгэрүүлэхийн оронд сайн бэлдээрэй. Цуглаандаа сайтар бэлдэж оролцоорой.
-
Еховагийн байгууллагатай хамтарч ажиллаарай. Байгууллагаас ирдэг сүүлийн үеийн мэдээг сайн мэдэж, хойшлуулалгүй дагаж мөрдөөрэй (То 9:17). Ахлагчид заавар зөвлөгөө өгвөл хүлээж аваарай (Ев 13:17).
«ХАВЧЛАГААС АЙХ ШААРДЛАГАГҮЙ» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.
• Итгэл нэгтнүүд маань юунаас айсан бэ?
• Айдсаа ялахад юу тус болсон бэ?