Skip to content

Гарчиг руу орох

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Чи онлайнаар хэнтэй найзалж байна вэ?

Чи онлайнаар хэнтэй найзалж байна вэ?

Бие биеэ хайрлаж хүндэтгэдэг хүмүүсийг найзууд гэдэг. Давид Голиатыг ялсны дараа Ионатан түүнтэй салшгүй найзууд болдог (1Са 18:1). Тэр хоёр бие биеийнхээ сайхан чанарыг үнэлдэг байсан. Тэгэхээр бие биеэ сайн мэддэг хүмүүс салшгүй найзууд болдог байх нь ээ. Хүнийг таних амар биш, цаг хугацаа хэрэгтэй. Гэтэл олон нийтийн сүлжээгээр хүнтэй “найз” болох амархан. Онлайн орчинд хүмүүс бусад хүн намайг юу гэж үзэх бол гэж бодоод хэлэх үгээ хянадаг. Тийм учрас тэдний яг ямар хүн бэ гэдгийг таних аргагүй. Онлайнаар хэнтэй найзлах вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй. Сайн танихгүй хүний явуулсан найзын хүсэлтээс татгалзах зоригтой байгаарай. Тэднийг гомдоочих вий гэж айх хэрэггүй. Зарим хүн болзошгүй аюулаас сэрэмжилж олон нийтийн сүлжээг огт хэрэглэхгүй байхаар шийддэг. Хэрэв та олон нийтийн сүлжээг ашиглахаар шийдсэн бол юуг санах хэрэгтэй вэ?

«ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭГ УХААЛАГ АШИГЛАЯ» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

  • Коммент бичих, зураг тавихаасаа өмнө юуг бодох хэрэгтэй вэ?

  • Онлайнаар хэнтэй найзлахаа яагаад сайн бодож байгаад шийдэх ёстой вэ?

  • Олон нийтийн сүлжээнд хэр их цаг зарцуулахаа шийдэх нь яагаад чухал вэ? (Эф 5:15, 16).