БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Эцэг эхчүүд ээ, хүүхдээ Бурхны мэргэн ухаантай болгоорой
Хүүхэд цуглаан дээр Бурхны мэргэн ухаанд суралцдаг. Тэд цуглаан дээр үзэж харж, сонссон зүйлээс, бас өөрөө хариулж Еховагийн тухай мэдлэгтэй болдог. Тийнхүү Еховагийн найз болдог (Ху 31:12, 13). Цуглаанаас их юм сурахад нь эцэг эхчүүд хүүхдэдээ яаж туслах вэ?
-
Биечлэн цуглаанд суухын тулд хүчин чармайлт гаргаарай (Ду 22:22)
-
Цуглааны өмнө, хойно итгэл нэгтнүүдтэйгээ ярилцах цаг гаргаарай (Ев 10:25)
-
Цахимаар ч бай, хэвлэмлээр ч бай, хүн бүр цуглаан дээр үзэх хэвлэлтэй байгаарай
-
Өөрийнхөө үгээр хариулахад нь хүүхдэдээ туслаарай (Мт 21:15, 16)
-
Цуглаан болон цуглаанаар үздэг зүйлийн талаар сайнаар яриарай
-
Хүүхдээ танхимын цэвэрлэгээнд оролцуулж томчуудтай яриулаарай
Хүүхдээ Еховатай дотно болгоно гэдэг бол том ажил. Заримдаа шантармаар санагдаж мэднэ. Гэлээ ч та Еховагийн тусламжид найдаарай (Ис 40:29).
«ЭЦЭГ ЭХЧҮҮД ЕХОВАД НАЙДВАЛ ХҮЧ ТЭНХЭЭТЭЙ БОЛДОГ» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.
-
Зак Леа хоёр ядаргаанд ороод яасан бэ?
-
Эцэг эхчүүд бэрхийг давах хүчийг яагаад Еховагаас гуйх хэрэгтэй вэ?
-
Зак Леа хоёр Еховад найдаж юу юу хийсэн бэ?