2-р сарын 26—3-р сарын 3
ДУУЛАЛ 11–15
55-р дуу, залбирал | Эхний үг (1 мин)
1. Өөрийгөө Бурхны амласан амар тайван шинэ ертөнцөд байгаагаар төсөөлөөрэй
(10 мин)
Өнөө үед нийгмийн эмх замбараагүй байдал хүчирхийллийг дэвэргэж байна (Ду 11:2, 3; w06 5/15 18 ¶3)
Ехова тун удахгүй хүчирхийллийг арилгана гэдэгт итгэх бүрэн үндэс бидэнд бий (Ду 11:5; хцн16.3 х. 13)
Аварна гэсэн Еховагийн амлалтыг эргэцүүлэн бодох нь шинэ ертөнцийг тэвчээртэй хүлээхэд тусалдаг (Ду 13:5, 6; хц17.08 х. 7 д/м 15)
ОРОЛДООД ҮЗ. Езекиел 34:25-ыг уншаад тэнд өөрийгөө байна гээд төсөөлөөд үзээрэй (kr 236 ¶16).
2. Эрдэнэс хайх нь
(10 мин)
-
Ду 14:1—Христийн дагалдагч гэлтгүй бидэнд аюул учруулж болох ямар зүйлийн талаар энд бичсэн байна бэ? (хц13 9/15 х. 19 д/м 12)
-
Та энэ долоо хоногийн Библи унших хэсгээс бусадтай хуваалцах ямар эрдэнэс олсон бэ?
3. Библиэс унших
(4 мин) Ду 13:1—14:7 (зс хичээл 2)
4. Яриа эхлэх
(2 мин) АЛБАН БУСААР. Дурсах цуглаанд урина (хшб 5-р хичээлийн 3).
5. Яриа эхлэх
(1 мин) АЙЛААР. Дурсах цуглаанд урина (хшб 3-р хичээлийн 4).
6. Яриа эхлэх
(3 мин) АЙЛААР. Дурсах цуглааны урилгыг сонирхсон хүнтэй ярина (хшб 7-р хичээлийн 4).
7. Шавь болгох
(5 мин) үжи хичээл 13 дүгнэлт, давтах асуулт, зорилт. Хуурамч шашин Бурханд ямар санагддагийг суралцагчдаа ойлгуулахын тулд «Мэдлэгээ тэлье» хэсгийн өгүүллээс ярилцаарай (зс хичээл 12).
49-р дуу
8. «Мэргэн ухаан тулалдах зэвсгээс ч хүчтэй»
(10 мин) Хэлэлцүүлэг.
Хүчирхийлэл улам бүр газар авсаар байна. Энэ байдал бидний сэтгэлийг зовоодгийг Ехова мэддэг. Хамгаалалт хэрэгтэйг ч тэрбээр мэднэ. Биднийг хамгаалдаг Еховагийн нэг арга бол Библид бичүүлсэн түүний үг юм (Ду 12:5–7).
Библид «тулалдах зэвсгээс ч хүчтэй» мэргэн ухаан байдаг (Но 9:18). Библийн дараах зарчим биднийг хүчирхийллийн золиос болохоос хамгаална.
-
Но 4:9, 10—Ганцаараа аюултай газарт очих болон аюултай нөхцөл байдалд орохоос сэрэмжил
-
Су 22:3—Олон нийтийн газар сонор сэрэмжтэй бай
-
Су 26:17—Өөртөө хамаагүй хэрүүл маргаанд бүү оролц
-
Су 17:14—Аюултай санагдсан газраас болон жагсаал цуглаан хийж буй хүмүүсээс хол бай
-
Лу 12:15—Эд хөрөнгөө хамгаалах гэж амь насаараа дэнчин бүү тавь
«Итгэлгүй бус, итгэсэн хүмүүсийг дуурайя—Ламехыг бус, Енохыг» ВИДЕОГ үзүүлнэ. Тавих асуулт:
Хүчирхийлэл газар авсан хэцүү үед зөв шийдвэр гаргахад нь видеонд гарч буй аавд Енохын жишээ хэрхэн тус болсон бэ? (Ев 11:5)
Христийн дагалдагчдад өөрийгөө болон эд хөрөнгөө хамгаалах арга хэмжээ авах хэрэгтэй мэт санагдах үе гарч болох юм. Тийм тохиолдолд бусдын амь насанд хохирол учруулахгүйн тулд чадах бүхнээ хийдэг (Ду 51:14; «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2017 оны 7-р сарын дугаарын «Уншигчдын асуулт» буланг үзнэ үү).
9. Дурсах цуглаанд урих аян 3-р сарын 2-ны бямба гарагт эхэлнэ
(5 мин) Ахлагч илтгэл тавина. Тухайн орон нутгийн Дурсах цуглаанд урих аян, тусгай илтгэл болон Дурсах цуглааны талаар тоймлон ярина. 3, 4-р сард туслах эхлэгчээр үйлчлэх дэлгэрүүлэгч 15 цаг дэлгэрүүлж болно.
10. Библи судлал
(30 мин) хя бүлэг 7 д/м 1–9, тайлбар 19–20