Skip to content

Гарчиг руу орох

Дэлхийн талаар Бурхан ямар санаа зорилготой вэ?

Дэлхийн талаар Бурхан ямар санаа зорилготой вэ?

Хичээл 5

Дэлхийн талаар Бурхан ямар санаа зорилготой вэ?

Ехова ямар зорилгоор дэлхийг бүтээсэн бэ? (1, 2)

Өнөөдөр дэлхий диваажин биш байгаагийн учир юу вэ? (3)

Муу хүмүүст юу тохиолдох вэ? (4)

Ирээдүйд Есүс өвчтэй, хөгшин хүмүүс болон нас барагсдыг яах вэ? (5, 6)

Сайхан ирээдүйд хүрэхийн тулд та яах ёстой вэ? (7)

1. Ехова дэлхийг хүний төлөө бүтээжээ. Тэрбээр өөрт нь дуулгавартай хүмүүсийг дэлхий дээр үүрд жаргалтай амьдруулахыг хүсэж байв (Дуулал 115:16; Исаиа 45:18). Дэлхий хэзээ ч сөнөхгүй, мөнхөд байна (Дуулал 104:5; Номлогчийн үгс 1:4).

2. Бурхан хүнийг бүтээхээсээ өмнө дэлхий дээрх хэсэгхэн газрыг сонгон авч, гайхамшигтай сайхан цэцэрлэг буюу диваажин болгоод, «Еден» гэж нэрлэсэн. Тэгээд анхны эрэгтэй, эмэгтэй хүн болох Адам Ева хоёрыг тэндээ амьдруулах болжээ. Ехова тэднийг үр хүүхэд төрүүлж, дэлхийг дүүргээсэй гэж хүсэж байлаа. Хүмүүс дэлхийг аажмаар диваажин болгох байв (Эхлэл 1:28; 2:8, 15).

3. Адам Ева хоёр хуулийг нь санаатайгаар зөрчин нүгэл үйлдсэн тул Ехова тэднийг Еден цэцэрлэгээс хөөжээ. Ингээд хүмүүс диваажин гэрээсээ хагацжээ (Эхлэл 3:1—6, 23). Гэхдээ Ехова дэлхийг диваажин болгох зорилгоо орхиогүй. Тиймээс хүмүүсийг диваажин дэлхийд мөнх амьдруулна гэж амласан. Энэ амлалтаа яаж биелүүлэх вэ? (Дуулал 37:29).

4. Диваажин байгуулахын өмнө муу хүмүүсийг дэлхийгээс зайлуулна (Дуулал 37:38). Энэ үйл явдал «Хармагедон» буюу муу муухай бүхнийг устгах Бурхны дайнаар болох юм. Дараа нь Сатаныг 1000 жил хорино. Ингэснээр, дэлхийг хэн ч сүйтгэхгүй болно гэсэн үг. Зөвхөн Бурхны хүмүүс амьд үлдэнэ (Илчлэлт 16:14, 16; 20:1—3).

5. Дараа нь Хаан Есүс Христ дэлхийг 1000 жил захирна (Илчлэлт 20:6). Тэрбээр хүмүүсийн ухаан санаа болоод биеэс нүглийг аажмаар арилгана. Адам Ева хоёр нүгэл үйлдэхээсээ өмнө ямар байсан шиг, хүмүүс тийм төгс болцгооно. Тэр үед өвчин, хөгшрөлт, үхэл үгүй болно. Өвчтэй хүмүүс эдгэрч, хөгшид эргээд залуужна (Иов 33:25; Исаиа 33:24; Илчлэлт 21:3, 4).

6. Есүсийн Мянган жилийн засаглалын үед Бурханд үнэнч хүмүүс дэлхийг диваажин болгоно. Түүнээс гадна, Бурхан нас барсан олон сая хүнийг дахин амилуулна (Үйлс 24:15). Тэд Бурхны шаардлагыг биелүүлбэл диваажин дэлхийд мөнх амьдарна. Үгүй бол бүрмөсөн устгагдана (Иохан 5:28, 29; Илчлэлт 20:11—15).

7. Тийнхүү, Ехова Бурхан дэлхийн талаарх анхны санаа зорилгоо амжилттай биелүүлнэ. Та тийм сайхан ирээдүйд хүрмээр байна уу? Еховагийн тухай илүү ихийг мэдэж, шаардлагыг нь биелүүлдэг болох хэрэгтэй. Үүний тулд Еховагийн Гэрчүүдийн цуглаанд тогтмол очиж байгаарай (Исаиа 11:9; Еврей 10:24, 25).

[10-р хуудасны зураг]

Диваажингаас хөөгдсөн нь

[11-р хуудасны зураг]

Хармагедоны дараа дэлхий диваажин болно