Зүрх сэтгэл
Библид зүрх гэдэг үгээр дотор хүнийг буюу бодол, хандлага, зан чанар, сэтгэл хөдлөлийг нийтэд нь хэлдгийг хэрхэн мэдэх вэ?
Ду 49:3; Су 16:9; Үй 2:26
Бас Ху 15:7; Ду 19:8-ыг үзнэ үү
-
Холбоотой Библийн зүйл:
-
Лу 9:46–48—Элч нар нь нэр төрд дурлах хандлагатай байгааг Есүс зүрх сэтгэлээс нь хараад зөвлөгөө өгсөн
-
Зүрх сэтгэлээ хамгаалах нь яагаад чухал вэ?
Ш.дээ 28:9; Су 4:23; Ие 17:9
-
Холбоотой Библийн зүйл:
-
Эх 6:5–7—Хүний зүрх сэтгэл муу муухайгаар дүүрснээс болж хүчирхийлэл бий болсон бөгөөд үүний улмаас Бурхан дэлхийг хамарсан үер буулгажээ
-
Х.дээ 11:1–10—Соломон хаан зүрх сэтгэлээ хамгаалж чадалгүй харийн бүсгүйчүүдтэй гэрлэсэн. Тэд түүний сэтгэлийг Еховагаас урвуулжээ
-
Мр 7:18–23—Хүнийг бузарладаг юм бүхний үүр уурхай нь зүрх сэтгэл гэдгийг Есүс тайлбарласан
-
Зүрх сэтгэлээ хэрхэн хамгаалах вэ?
Ду 19:14; Су 3:3–6; Лу 21:34; Флп 4:8
Бас Езр 7:8–10; Ду 119:11-ийг үзнэ үү
-
Холбоотой Библийн зүйл:
-
Эф 6:14–18; 1Те 5:8—Цэрэг хүний зүрхийг хуяг нь хамгаалдгийн адил бидний бэлгэдлийн зүрхийг шударга сайн явдал, итгэл, хайр хамгаална гэж элч Паул хэлсэн
-
Бэлгэдлийн зүрх маань өвдсөн эсэхийг хэрхэн мэдэх вэ?
Су 21:2–4; Ев 3:12
Бас Су 6:12–14-ийг үзнэ үү
-
Холбоотой Библийн зүйл:
-
Ш.дэ 25:1, 2, 17–27—Амазиа хаан нэгэн үе зөв юм хийдэг байсан ч Бурхныг бүхий л зүрх сэтгэлээрээ хайрлаагүй. Яваандаа бардам ихэмсэг, дуулгаваргүй болж үр дагаврыг нь амссан
-
Мт 7:17–20—Муу модноос муу жимс гардаг шиг хүний зүрх сэтгэл муу бол муу юм хийнэ гэж Есүс хэлсэн
-
Бид яагаад зүрхээ сайн сайхан байлгахыг хичээх ёстой вэ? Яаж?
Су 10:8; 15:28; Лу 6:45
Бас Ду 119:97, 104; Ро 12:9–16; 1Ти 1:5-ыг үзнэ үү
-
Холбоотой Библийн зүйл:
-
Х.дэ 20:1–6—Хезекиа хаан үхэлтэй нүүр тулгараад байхдаа Еховагаас өршөөл гуйн залбирч, бүхий л зүрх сэтгэлээрээ үйлчилж байсныг минь санаач гэсэн
-
Мт 21:28–32—Хэлэхээс илүүгээр хийх нь зүрх сэтгэлийн байдлыг илчилдгийг Есүс нэг жишээгээр тайлбарлажээ
-
Ехова зүрх сэтгэлийг маань хардаг гэж бодохлоор бид яагаад тайвширдаг вэ?
Ш.дээ 28:9; Ие 17:10
Бас 1Са 2:3-ыг үзнэ үү
-
Холбоотой Библийн зүйл:
-
1Са 16:1–13—Ехова хүний гадаад байдалд хууртдаггүй, харин зүрх сэтгэлийг нь хардгийг зөнч Самуел мэдэж авсан
-
Ш.дэ 6:28–31—Бурхан бидний зүрх сэтгэлийг харж, түүнийхээ үндсэн дээр санаа тавьдгийг сүмийг зориулах ёслолын үеэр хэлсэн Соломон хааны залбирлаас мэдэж болно
-