Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 3

Та Бурхны тухай мэдэх хэрэгтэй

Та Бурхны тухай мэдэх хэрэгтэй

Бурхантай анд нөхөр болохын тулд та түүний тухай мэдэх хэрэгтэй. Таны анд нөхөд нэрийг тань мэддэг бөгөөд нэрээр тань дууддаг биз дээ? Мэдээж, тийм. Бурхан мөн адил танаас нэрийг минь мэдэж, нэрээр минь дуудаасай гэж хүсдэг. Бурхны нэрийг Ехова гэдэг (Дуулал 83:18, монгол бичгээр, 1838 он; Матай 6:9). Түүнээс гадна түүнд юу таалагддаг, юу таалагддаггүйг мэдэх хэрэгтэй. Мөн түүний анд нөхөд нь хэн болох хийгээд дайсан нь хэн болохыг мэдэх шаардлагатай. Хэн нэгнийг таньж мэдэхэд цаг хугацаа шаардагддаг. Еховаг таньж мэдэхийн тулд цаг зарах нь мэргэн ухаалаг хэрэг болно гэж Библид бичсэн буй (Эфэс 5:15, 16).

Бурхны анд нөхөд түүний хүсэл таалалд нийцтэй зүйлийг хийдэг. Анд нөхдийнхөө талаар бод л доо. Хэрэв та тэдэнд хүлцэхийн аргагүй муу үйл хийвэл тэд таны анд нөхөд хэвээрээ үлдэх үү дээ? Мэдээжээр, үгүй! Хэрэв та Бурхны анд нөхөр болохыг хүсвэл түүний хүсэл таалалд нийцтэй зүйлийг хийх хэрэгтэй (Иохан 4:24).

Шашин болгон Бурхантай анд нөхөр болгодоггүй. Бурхны хамгийн дотно анд нөхөр болох Есүс Христ хоёр зам байдаг тухай хэлсэн. Нэг зам нь их өргөн бөгөөд түүгээр маш олон хүн замнана. Энэ бол үхэлд хүргэх зам. Нөгөө зам нь нарийхан бөгөөд түүгээр цөөхөн хүн явна. Энэ зам мөнх амь уруу хөтөлнө. Энэ нь, хэрэв та Бурхантай найрамдалтай байхыг хүсвэл түүнийг хэрхэн зөв шүтэхийг зайлшгүй мэдэх хэрэгтэй гэсэн үг (Матай 7:13, 14).