Хэсэг 1
Бурхантай яаж танилцах вэ?
Бурхан бидэнтэй Библиэр дамжуулан ярьдаг (2 Тимот 3:16).
Жинхэнэ Бурхан хүмүүсийг удирдан, үзэл бодлоо нэгэн ариун номд бичүүлжээ. Энэ ном нь Библи юм. Бурхны танд хэлэхийг хүсдэг, чухал зүйлийг энэ номоос мэдэж болно.
Бурхан мэргэн ухаантай бөгөөд бидэнд юу хамгийн сайн гэдгийг мэддэг. Бурхны үгийг анхааралтай сонсвол жинхэнэ мэргэн ухаантай болно (Сургаалт үгс 1:5).
Бурхан бүх хүнийг Библи уншаасай гэж хүсдэг. Библи одоо олон хэлээр байдаг.
Бурхныг таньж мэдье гэвэл Библийг уншиж, ойлгох хэрэгтэй.
Матай 28:19).
Газар газрын хүмүүс Бурхантай танилцаж байна (Еховагийн Гэрчүүд Библийг ойлгоход тань тусална.
Тэд дэлхий даяар Бурхны тухай үнэнийг заадаг.
Тийм хичээлийг үнэ төлбөргүй заалгаарай. Бас Еховагийн Гэрчүүдийн цуглааны танхимд очиж Бурхны тухай заалгаж болно.