Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 06

Амьдрал яаж үүссэн бэ?

Амьдрал яаж үүссэн бэ?

«Бурхан ... бүх юмыг бүтээсэн» (Илчлэл 4:11). Та үүнтэй санал нийлэх үү? Амьтай бүхэн хар аяндаа бий болсон гэсэн үзэл байдаг. Энэ нь үнэн бол амьдрал ямар ч зорилгогүй, утга учиргүй болж таарна. Харин Ехова Бурхан бүхнийг бүтээсэн гэж үзвэл зорилготой бүтээсэн байж таарна биз дээ? a Амьдрал хэрхэн үүссэн талаар Библид юу гэж байдгийг, үүнд яагаад итгэж болохыг мэдэж аваарай.

1. Орчлон ертөнц хэрхэн үүссэн бэ?

«Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ» гэж Библид байдаг (Эхлэл 1:1). Орчлон ертөнцөд эхлэл бий гэдэгтэй ихэнх эрдэмтэн санал нийлдэг. Тэгвэл Бурхан бүх юмыг хэрхэн бүтээсэн бэ? Од мичид, гараг эрхсээс авхуулаад орчлон ертөнц дээрх бүхнийг агуу хүчээрээ бүтээсэн (Эхлэл 1:2).

2. Бурхан яагаад дэлхийг бүтээсэн бэ?

Ехова «[дэлхийг] хоосноор бүтээгээгүй бөгөөд хүмүүсийг оршин суулгахын тулд бүтээсэн билээ» (Исаиа 45:18). Тэрбээр хүн төрөлхтнийг тав тухтай, үүрд мөнх амьдруулахаар дэлхийг гэр болгон өгсөн (Исаиа 40:28; 42:5-ыг уншина уу). Дэлхий бол хүн амьдрах бүх нөхцөл бүрдсэн цорын ганц гараг юм. Хүн амьдрах боломжтой өөр гаргийг шинжлэх ухаан нээгээгүй.

3. Хүн амьтдаас юугаараа ялгаатай вэ?

Ехова дэлхийг бүтээснийхээ дараа дэлхий дээрх амьтай бүхнийг бүтээжээ. Эхлээд төрөл бүрийн амьтан, ургамлыг бүтээсэн. Дараа нь «Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээв» (Эхлэл 1:27-г уншина уу). Хүн амьтдаас юугаараа ялгаатай вэ? Хүн Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн. Өөрөөр хэлбэл Бурханд байдаг сайхан чанарууд хүнд бас байдаг. Жишээлбэл бусдыг хайрлаж, шударга ёсыг эрхэмлэдэг. Хүн бас янз бүрийн чадвартай бүтээгдсэн. Гадаад хэл сурч, дуу хөгжим сонсож, аливаа зүйлийн гоё сайхныг биширдэг. Түүнчлэн Бурхныг шүтдэгээрээ амьтдаас ялгаатай.

УХАЖ ОЙЛГОЁ

Бурхан бүхнийг зохион бүтээсэн гэх ямар баталгаа байдаг вэ? Библид гардаг бүтээлийн түүхийг яагаад үнэн зөв гэж хэлж болох вэ? Хүнд байдаг сайхан чанаруудаас Бурхны талаар юу мэдэх вэ? Хариуг нь мэдэж аваарай.

4. Бурхан бүхнийг зохион бүтээсэн

Хүмүүс байгалиас санаа авч зохион бүтээсэн зүйлээрээ нэр алдартай болдог. Тэгвэл байгалийг зохион бүтээснийхээ төлөө хэн магтаал хүндэтгэл хүлээх зохистой вэ? ВИДЕОГ хамт үзээрэй. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Хүмүүс байгалиас санаа авч юу юу зохион бүтээсэн бэ?

Аливаа байшингийн загварыг хүн гаргаж, барьдаг. Тэгвэл байгаль дээрх бүхнийг хэн зохион бүтээсэн бэ? Еврей 3:4-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Уран нарийн хийц загвартай байгалийн юуг та биширдэг вэ?

  • Орчлон ертөнц дэх бүх юм Зохион бүтээгчтэй гэдэгт та итгэж байна уу? Яагаад?

Танд сонирхуулахад

Энэ сэдвээр гарсан цуврал өгүүлэл, видеог jw.org сайт дахь «Санамсаргүй бий болсон уу?», «Амьдралын үүслийн талаар ярьж байна» булангаас үзээрэй.

«Учир нь аливаа гэрийг хэн нэгэн барьдаг. Харин бүх юмыг барьж бүтээсэн нь Бурхан мөн»

5. Библид гардаг бүтээлийн түүхэнд итгэж болно

Бурхан дэлхий болон дэлхий дээрх бүхнийг хэрхэн бүтээсэн тухай «Эхлэл» номын 1-р бүлэгт өгүүлдэг. Энэ нь үнэн зөв түүх үү эсвэл үлгэр домог уу? ВИДЕОГ хамт үзээрэй. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Бурхан дэлхий болон дэлхий дээрх бүхнийг тус бүр нь 24 цагаар хэмжигддэг зургаахан өдрийн дотор бүтээсэн үү?

  • Библид гардаг бүтээлийн түүхийг үнэн зөв гэдэгт та итгэж байна уу? Яагаад?

Эхлэл 1:1-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Эрдэмтэд орчлон ертөнцөд эхлэл бий гэж үздэг. Энэ нь Библид бичсэнтэй тохирдог уу?

Бурхан амьтай бүхнийг хувьслын (эволюцийн) замаар бий болгосон гэж зарим хүн үздэг. Эхлэл 1:21, 25, 27-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Библид бичсэнээр, Бурхан нэг эгэл биетнээс загас, хөхтөн, улмаар хүнийг хувьслын замаар бий болгосон уу? Эсвэл амьтай бүхнийг төрөл төрлөөр нь бүтээсэн үү?

6. Хүн бол Бурхны онцгой бүтээл

Ехова хүнийг амьтнаас ялгаатай бүтээсэн. Эхлэл 1:26-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Бурхны дүр төрхийн дагуу бүтээгдсэн хүмүүс бид бусдыг хайрлаж, өрөвдөх чадвартай. Тэгэхээр Бурхан ямар зан чанартай байж таарах вэ?

ЗАРИМ ХҮН: «Библид гардаг бүтээлийн түүх бол зүгээр л үлгэр домог» гэдэг.

  • Та юу гэж бодож байна вэ? Яагаад?

ДҮГНЭЛТ

Ехова орчлон ертөнц болон амьтай бүхнийг бүтээсэн.

Давтах асуулт

  • Орчлон ертөнцийн үүслийн талаар Библид юу гэж байдаг вэ?

  • Бурхан амьтай бүхнийг нэг эгэл биетнээс хувьслын замаар бий болгосон уу? Эсвэл төрөл төрлөөр нь бүтээсэн үү?

  • Хүнийг яагаад онцгой бүтээл гэж хэлж болох вэ?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Байгаль дэлхий Зохион бүтээгчтэйг батлах зарим нотолгоог уншаарай.

«Байгаль дэлхий бидэнд юу хэлж өгдөг вэ?» («Сэрцгээ!», 2006 оны 9-р сар)

Бурхан бүхнийг бүтээсэн тухай хүүхдэдээ яаж тайлбарлаж болохыг үзээрэй.

«Ехова “бүх юмсыг бүтээсэн”» (2:37)

Эволюцийн онол Библитэй нийцдэг эсэхийг мэдэж аваарай.

«Бурхны бүтээх үйл явцыг эволюцийн онолоор тайлбарлаж болох уу?» (Веб өгүүлэл)

a Хүн төрөлхтний талаарх Бурхны санаа зорилгын тухай 25-р хичээлээр үзнэ.