Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 22

Сайн мэдээг бусадтай хуваалцаарай

Сайн мэдээг бусадтай хуваалцаарай

Та Библиэс олон сайхан юм сурч мэдээд бүх хүн үүнийг мэдээсэй гэж хүсэж байгаа байх. Энэ нь ч зөв юм. Гэхдээ та яаж ярих вэ гээд сандарч байж болох юм. Яавал сандрахаа больж, урам зоригтой ярих вэ?

1. Сурч мэдсэнээ дотнын хүмүүстээ яаж ярих вэ?

Есүсийн шавь нар Библийн үнэнийг маш их эрхэмлэдэг байсан учраас аль болох олон хүнд мэдүүлэхийг хүсдэг байв. Иймээс тэд: «Бид үзсэн сонссоноо ярихгүй байж чадахгүй» гэжээ (Үйлс 4:20). Танд бас тэгж санагддаг уу? Тийм бол боломж гармагц гэр бүлийнхэн, найз нөхдөдөө эвийг нь олоод ярьж байгаарай (Колосай 4:6-г уншина уу).

Сурч мэдсэнээ хуваалцахад тустай зарим арга

  • Гэрийнхэнтэйгээ юм ярьж байхдаа «Би саяхан нэг сонирхолтой юм мэдэж авсан» гээд Библийн сэдвээр яриа өрнүүлэх

  • Өвдсөн, гуньж гутарсан найзынхаа сэтгэлийг сэргээх Библийн зүйл уншиж өгөх

  • Сонин сайхныг тань асуусан ажлынхаа хүнд Библийн хичээл юм уу цуглаанаас сурч мэдсэнээ сонирхуулах

  • Найздаа jw.org вэб сайтыг зааж өгөх

  • Библийн хичээлдээ урих эсвэл jw.org вэб сайтаас Библийн хичээл заалгах хүсэлт яаж илгээхийг тайлбарлаж өгөх

2. Яагаад хурлын хүмүүстэй дэлгэрүүлэх зорилго тавих хэрэгтэй вэ?

Есүсийн шавь нар зөвхөн гэр бүл, найз нөхдөдөө биш танихгүй хүмүүст ч дэлгэрүүлдэг байв. Есүс тэднийг «очих гэж буй хот тосгод руугаа хоёр хоёроор нь илгээжээ» (Лук 10:1). Ингэж зохион байгуулалттай дэлгэрүүлсний үрээр бүр олон хүн сайн мэдээг сонссон. Есүсийн шавь нар хамт дэлгэрүүлээд бөөн баяр болдог байжээ (Лук 10:17). Та бас хурлын хүмүүстэй хамт дэлгэрүүлмээр байна уу?

УХАЖ ОЙЛГОЁ

Яавал сандрахгүйгээр сайн мэдээг бусдад ярьж баяр хөөр эдлэхийг мэдэж аваарай.

3. Ехова тантай хамт байна

Зарим хүн дэлгэрүүлнэ гэхээр хүмүүс яаж хүлээж авах бол, өөрийг нь юу гэж бодох бол гээд сандардаг.

  • Та сурч мэдсэнээ бусадтай ярина гэхээр сандарч байна уу? Яагаад?

ВИДЕОГ үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Видеонд гарсан Гэрч залуучууд айдсаа яаж ялсан бэ?

Исаиа 41:10-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Дэлгэрүүлэх зориг хүрэхгүй үед залбирах нь ямар тустай вэ?

Танд сонирхуулахад

Еховагийн Гэрч болсон олон хүн өмнө нь хэзээ ч дэлгэрүүлж чадахгүй гэж боддог байжээ. Тэдний нэг бол Сергей юм. Тэрбээр өөртөө итгэлгүй, зожиг хүн байв. Гэхдээ Библи судлаад өөрчлөгджээ. Сергей юу гэж ярьсан бэ? «Айж зүрхшээж байсан ч сурч мэдсэн зүйлийнхээ талаар хүмүүст ярьдаг боллоо. Бусдад Библийн тухай ярих тусам өөртөө илүү итгэлтэй болж байгаагаа үнэхээр их гайхаж билээ. Бас мэдэж авсан зүйлдээ бат итгэх болсон».

4. Хүндэтгэлтэй хандаарай

Зөвхөн юу ярихаа биш, яаж ярихаа бодоорой. 2 Тимот 2:24; 1 Петр 3:15-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Хүмүүстэй Библийн тухай ярихдаа эдгээр зөвлөгөөг яаж хэрэгжүүлэх вэ?

  • Гэр бүл, найз нөхөд тань санал нийлэхгүй байж болох юм. Тэр үед яасан нь дээр вэ? Яаж болохгүй вэ?

  • Үзэл бодлоо тулгаснаас эвийг нь олоод асуулт асуух нь яагаад дээр вэ?

5. Сайн мэдээ тунхаглавал баяр баясгалантай болно

Ехова Есүст сайн мэдээ тунхаглах ажил даалгажээ. Есүс энэ ажлаа юу гэж үздэг байсан бэ? Ёохан 4:34-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Шим тэжээлтэй хоол иддэг хүн эрүүл, жаргалтай байдаг. Есүс Бурхны хүслийг биелүүлж, сайн мэдээ тунхаглахыг яагаад хоол идэхтэй зүйрлэсэн бэ?

  • Сайн мэдээг бусадтай хуваалцдаг хүн яагаад баяр баясгалантай байдаг гэж та бодож байна вэ?

Зөвлөмж

  • Ажлын өдөр болдог цуглаанаас яриа эхлэх аргуудыг мэдэж аваарай.

  • Бид ажлын өдөр болдог цуглаанаар дэлгэрүүлэх чадвараа сайжруулахын тулд ярих дасгал хийж даалгавар биелүүлдэг. Энэ нь сурснаа бусадтай хуваалцахад тустай. Та энэ сургалтад хамрагдахыг хүсвэл яах хэрэгтэйг багшаасаа асуугаарай.

  • Хичээл бүрийн төгсгөлд байдаг, зарим хүн юу гэж хэлж болохыг бичсэн хэсгийг ашиглан дасгал хийгээрэй.

ЗАРИМ ХҮН: «Сонин сайхан юу байна?» гэж асууж болох юм.

  • Энэ боломжийг ашиглан та Библийн хичээлээс сурч мэдсэнээ яаж ярих вэ?

ДҮГНЭЛТ

Сайн мэдээ тунхаглах нь баяр жаргал авчирдаг. Дэлгэрүүлэх нь таны бодсоноос ч амархан байж болох шүү дээ.

Давтах асуулт

  • Сайн мэдээг яагаад бусадтай хуваалцах хэрэгтэй вэ?

  • Хүмүүст яаж хүндэтгэлтэй хандах вэ?

  • Дэлгэрүүлнэ гэхээр сандраад байвал яах вэ?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

jw.org нэрийн хуудсыг өгөөд сайн мэдээг ярих 4 хялбар аргыг мэдэж аваарай.

«Оршил үгийн жишээ-JW.ORG нэрийн хуудас» (1:43)

Сайн мэдээг бусадтай хуваалцахад хэрэгтэй 4 зан чанарын тухай уншаарай.

«Та “хүмүүсийн загасчин” болоход бэлэн үү?» («Харуулын цамхаг», 2020 оны 9-р сар)

Хүүхэд залуучууд ч Библийн баатрыг дуурайвал сайн мэдээг зоригтой ярьж болдгийг үзээрэй.

«Зоригтой байхад Ехова тусална» (11:59)

Еховагийн тухай мэдэж амжаагүй гэрийнхэндээ Библийн тухай яаж ярьж болохыг уншаарай.

«Гэрч биш гэрийнхнийхээ зүрх сэтгэлийг хөндөх нь» («Харуулын цамхаг», 2014 оны 3-р сарын 15)