Skip to content

Гарчиг руу орох

АСУУЛТ 7

Бэлгийн харьцаанд оръё гэж дарамталбал яах вэ?

Бэлгийн харьцаанд оръё гэж дарамталбал яах вэ?

ЯАГААД ҮҮНИЙГ БОДОХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Энэ талаар ямар шийдвэр гаргахаас ирээдүй чинь шалтгаална.

ЧИ ЯАХ ВЭ?

Жишээ: Хулан гэдэг охин, Мэндээ гэдэг хөвгүүнтэй танилцаад дөнгөж хоёр сар болжээ. Гэхдээ Хуланд, түүнийг бүр өмнөөс мэддэг юм шиг санагдана. Байнга л бие бие рүүгээ мессеж бичнэ. Утсаар хэдэн цаг ярина. Бие биенийхээ хэлэх үгийг хүртэл мэддэг болжээ. Гэвч Мэндээ ярилцахаас илүү ихийг хүсдэг болов.

Энэ хоёр сарын хугацаанд, Мэндээ Хулан хоёр зүгээр л гар гараасаа барилцаж, үнсэлцдэг байв. Хулан үүнээс илүүг хүссэнгүй. Мэндээг алдахыг ч бас хүссэнгүй. Мэндээтэй хамт байхад өөрийгөө сэтгэл татам, бусдаас нэг л онцгой гэж бодно. Хулан: «Бид хоёр бие биедээ хайртай болохоор ...» гэж бодно.

Чи болзоонд явах насанд хүрсэн, Хулангийнхтай адил нөхцөлд байгаа бол яах вэ?

САЙН БОДООРОЙ!

Бэлгийн харьцаа бол гэр бүл болсон хүмүүст зориулсан Бурхны бэлэг юм. Гэрлэхээсээ өмнө бэлгийн харьцаанд орох нь тэр бэлгийг үнэлэхгүй байна гэсэн үг. Бэлгэнд авсан сайхан хувцсаараа юм арчаад хаяж байгаатай адил юм

Улаан гэрэл ассан байхад чи зам хөндлөн гарвал яах вэ? Дүрэм зөрчсөн учраас олон муу үр дагавартай байна. Үүнтэй адилаар, «садар самууныг тэвч» гэх зэрэг ёс суртахууны хуулийг зөрчвөл горыг нь амсана (1 Тесалоник 4:3).

Энэ тушаалыг зөрчвөл үр дагавар нь ямар байх вэ? «Садарлагч эр өөрийнхөө биеийн эсрэг нүгэл үйлддэг» гэж Библид бичжээ (1 Коринт 6:18). Энэ үг үнэн үү?

Гэр бүл болохоосоо өмнө, бэлгийн харьцаанд орсон залуус дараах үр дагавар амсдагийг судалгаа харуулдаг.

  • ХАРАМСАХ. Гэр бүл болохоосоо өмнө, бэлгийн харьцаанд орсон залуусын ихэнх нь хожим харамсжээ.

  • ҮЛ ИТГЭХ. Бэлгийн харьцаанд орсны дараа хэн хэн нь «Энэ залуу эсвэл бүсгүй өөр хэнтэй бэлгийн харьцаанд орсон бол?» гэж боддог.

  • УРАМ ХУГАРАХ. Охид, хайртай хүнээ өөрийг нь ашиглах биш, хамгаалах хүн байгаасай гэж их хүсдэг. Харин хөвгүүд, бэлгийн харьцаанд орохыг шууд зөвшөөрдөг охидод нэг их татагддаггүй ажээ.

  • Хамгийн гол нь: Гэр бүл болохоосоо өмнө бэлгийн харьцаанд орвол чи өөрийгөө ямар ч үнэ цэнгүй болгоно (Ром 1:24). Бие чинь хямдхан худалдагдах зүйл биш гэдгийг санаарай!

«Садар самууныг тэвчих» хүчтэйгээ харуулаарай (1 Тесалоник 4:3). Чи гэрлэхлээрээ бэлгийн харьцаанд орж болно. Тэр цагт, гэрлэхээсээ өмнө бэлгийн харьцаанд орсон хүмүүс шиг, сэтгэлээр унах, харамсах, сэтгэл тавгүйтэх гэх мэтийн зовлонд унахгүй (Сургаалт үгс 7:22, 23; 1 Коринт 7:3).

ЧИ ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ?

  • Тэр хүн чамайг үнэхээр хайрладаг бол бие, сэтгэлийн зовлонд унагах уу?

  • Тэр хүн чамд үнэхээр санаа тавьдаг бол Бурхантай тогтоосон харьцаанд чинь сэв суулгах зүйл хийхийг ятгах уу? (Еврей 13:4).