Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 14

Гол санаануудыг онцлох

Гол санаануудыг онцлох

Еврей 8:1

ТОВЧ АГУУЛГА: Илтгэлээ ойлгоход хялбар болгож, зорилгодоо хүрэхийн тулд гол санаа бүрийг сэдэвтэйгээ холбож тайлбарлаарай.

ЯАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?

  • Зорилго тавих. Таны илтгэлийн зорилго мэдээлэл өгөх, итгэл төрүүлэх, эсвэл үйл хэрэгт уриалахын аль нь вэ? Илтгэлийнхээ зорилгыг бодоод түүндээ үндэслэн бэлдээрэй. Зорилгодоо нийцсэн гол санаануудыг л илтгэлдээ оруулаарай.

  • Сэдвийг онцлох. Сэдвийг илтгэлийнхээ туршид сануулахын тулд гол үгээ давтах юм уу ойролцоо утгатай өөр үгээр орлуулж хэлээрэй.

  • Гол санааг энгийн, тодорхой болгох. Цагтаа багтааж үр дүнтэй заахын тулд зөвхөн сэдэвтээ тохирох гол санаануудыг сонгоорой. Хэтэрхий олон гол санаа оруулж болохгүй. Гол санаа бүрийг тодорхой тайлбарлаарай. Дараагийн санаа руу орохдоо зогсоц хийж, эвтэйхэн шилжээрэй.