Skip to content

Гарчиг руу орох

ХИЧЭЭЛ 18

Сургамжтай байх

Сургамжтай байх

1 Коринт 9:19–23

ТОВЧ АГУУЛГА: Сонсогчдоо эргэцүүлэн бодуулж, хэрэгтэй юм мэдэж авлаа гэсэн дүгнэлтэд хүргээрэй.

ЯАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?

  • Сонсогчдынхоо мэдлэгийг тооцох. Мэддэг зүйлийг нь давтаж ярихын оронд өөр өнцгөөс бодуулах маягаар яриарай.

  • Судалгаа хийж эргэцүүлэх. Гол санаануудыг тайлбарлахдаа аль болох хүмүүсийн сонсож байгаагүй сонирхолтой баримт юм уу сүүлийн үеийн үйл явлыг дурдвал сайн. Гэхдээ гол санаатай холбоотой эсэхийг нь сайн магадалж эргэцүүлэн бодоорой.

  • Амьдралд хэрэгтэйг ойлгуулах. Библи өдөр тутмын амьдралд ямар хэрэгтэйг тодорхой хэлээрэй. Сонсогчдынхоо амьдралд тохиолддог бодит нөхцөл, хүмүүсийн хандлага, үйл хэрэгт үндэслэн тайлбарлаарай.