СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 6
Үргэлж үнэнч байгаарай!
«Үхэн үхтлээ би өөрийн үнэнч байдлаа өөрөөсөө холдуулахгүй» (ИОВ 27:5).
ДУУ 29 Үнэнч явъя
ТОЙМ *
1. Энэ догол мөрд гарсан гурван Гэрч Еховагийн талд хэрхэн бат зогссон бэ?
ДАРААХ гурван Гэрчийг төсөөлөөрэй. 1) Сурагч охины ангийн багш бүх хүүхдэд баярт оролцохыг уриалжээ. Энэ баяр Бурхны таалалд нийцдэггүйг охин мэдэх тул оролцохгүй гэдгээ эвтэйхэн хэллээ. 2) Ичимхий хөвгүүн айлаар дэлгэрүүлж яваад ангийнхаа хүүхдийн хаалгыг тогшихоор болжээ. Урьд нь Еховагийн Гэрчүүдийг шоолж байсныг нь хөвгүүн мэдэж байв. Тэглээ ч гэсэн хаалгыг тогшлоо. 3) Гэр бүлээ тэжээх гэж нөр их хөдөлмөрлөдөг залууг нэг өдөр захирал нь дуудаад шударга бус үйлдэл хийлгэх гэж ятгажээ. Мөнөөх залуу ажлаа алдаж мэдэхээр байсан ч татгалзсан хариу өгөв. Бурхны үйлчлэгч учраас хууль дүрмийг сахин биелүүлж үнэнч шударга байх ёстойгоо тайлбарлажээ (Ром 13:1–4; Евр. 13:18).
2. Ямар асуултуудыг авч үзэх вэ? Яагаад?
2 Энэ гурван хүний ямар ямар зан чанарыг та онцлох вэ? Эр зориг, шударга зан гээд нэлээд хэдийг тоочих байх. Тэдгээрийн дотор нэг онцгой чанар бий. Энэ нь үнэнч зан юм. Гурван Гэрчийн хэн хэн нь Ехова Бурхны хэм хэмжээг ягштал баримталж үнэнч гэдгээ баталсан. Гурвуулаа энэ сайхан зан чанарыг илэрхийлсэн учраас Ехова тэднээр бахархаж, баярласан нь лавтай. Бид бас тэнгэрийн Эцгээ баярлуулахыг хүсдэг. Дараах асуултуудыг авч үзье. Ямар хүнийг үнэнч гэх вэ? Бид яагаад дор бүрнээ үнэнч байх ёстой вэ? Өнөөгийн хэцүү цагт үргэлж үнэнч байхын тулд яах хэрэгтэй вэ?
ЯМАР ХҮНИЙГ ҮНЭНЧ ГЭХ ВЭ?
3. а) Ямар хүнийг Бурханд үнэнч гэх вэ? б) Өө сэвгүй, бүрэн бүтэн байдал чухал гэдгийг харуулах жишээ хэлнэ үү.
3 Бурханд үнэнч байх гэдэг нь Еховаг бүхий л зүрх сэтгэлээрээ, чин үнэнчээр хайрлана гэсэн үг. Үнэнч хүн ямар нэгэн шийдвэр гаргах болоход Бурхныхаа хүслийг хамгийн түрүүнд боддог. Үнэнч гэдэг үгийг Библид ямар утгаар хэрэглэдгийг авч үзье. «Үнэнч» гэж орчуулдаг еврей үг нь бүрэн бүтэн, өө сэвгүй гэсэн утгатай. Жишээлбэл израйлчууд Еховад амьтнаар тахил өргөдөг байв. Мосегийн хуулийн дагуу, өө сэвгүй * амьтнаар тахил өргөх ёстой (Лев. 22:21, 22). Хөлгүй, чихгүй, нүдгүй, өвчтэй малаар тахил өргөх нь хориотой байв. Еховагийн хувьд бүрэн бүтэн, өө сэвгүй амьтан байх нь хамгийн чухал байсан (Мал. 1:6–9). Ехова яагаад үүнийг чухалчилдгийг ойлгохын тулд жишээ авъя. Та дэлгүүрээс муудсан жимс, уранхай ном, эвдэрхий багаж авах уу? Үгүй, юу ч худалдаж авсан, бүрэн бүтэн, өө сэвгүйг шилж авна биз дээ? Ехова ч бас адилхан. Бидний хайр, үнэнч сэтгэл бүрэн бүтэн, өө сэвгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл Еховаг хувиршгүй сэтгэлээр хайрлаж, чин үнэнч байх ёстой.
4. а) Үнэнч байна гэдэг нь төгс байна гэсэн үг үү? Тайлбарлана уу. б) Дуулал 103:12–14-т бичсэнээр, Ехова биднээс юу шаарддаг вэ?
4 Тэгвэл үнэнч байна гэдэг нь төгс байна гэсэн үг үү? Мэдээж үгүй. Тэгээд ч бид төгс бус, дандаа л алдаа гаргадаг шүү дээ. Гэхдээ айх хэрэггүй. Хоёр шалтгааныг авч үзье. Нэгд, Ехова бидний алдаа дутагдлыг голлон анхаардаггүй. «ЭЗЭН, хэрэв Та гэм бурууг тэмдэглэвээс, өө, ЭЗЭН, хэн тэсвэрлэн зогсож чадах вэ?» гэж Бурхны Үгэнд бий (Дуу. 130:3). Ехова бидний төгс бус, гэм нүгэлтэйг мэддэг бөгөөд уужим сэтгэлээр уучилдаг (Дуу. 86:5). Хоёрт, Ехова хэр чадлыг маань мэддэг, хэрээс хэтэрсэн юм шаарддаггүй (Дуулал 103:12–14-ийг уншина). Тэгвэл Ехова биднийг ямар байвал бүрэн бүтэн, өө сэвгүй гэж үзэх вэ?
5. Еховад үнэнч байх гол түлхүүр нь яагаад хайр вэ?
5 Еховад үнэнч байх гол түлхүүр нь хайр юм. Бурхнаа гэсэн хайр, тэнгэрийн Эцгээ гэсэн үнэнч сэтгэл маань бүрэн бүтэн, өө сэвгүй байх ёстой. Сорилт тулгарсан ч Еховаг хайрласан хэвээрээ байвал үнэнч байж чадна (Ш.дээд 28:9; Мат. 22:37). Өгүүллийн эхэнд дурдсан гурван Гэрчийг саная. Сурагч охин сурах дургүй учраас багшдаа татгалзсан хариу өгсөн үү? Гэрч хөвгүүн ангийнхаа хүүхдэд шоолуулахыг хүсээд хаалгыг нь тогшсон уу? Гэр бүлээ тэжээдэг залуу ажлаасаа халагдах дуртайдаа захирлынхаа үгэнд ороогүй хэрэг үү? Мэдээж үгүй. Ехова хэм хэмжээ тогтоосныг мэддэг бөгөөд тэнгэрийн Эцгийнхээ таалалд нийцүүлэхийг л голлон анхаарсан. Еховад хайртай учраас шийдвэр гаргахаасаа өмнө Еховаг бодсон ажээ. Ийнхүү үнэнч гэдгээ баталсан.
ЯАГААД ҮНЭНЧ БАЙХ ЁСТОЙ ВЭ?
6. а) Бид яагаад дор бүрнээ үнэнч байх шаардлагатай вэ? б) Адам Ева хоёр хэрхэн үнэнч биш болсон бэ?
6 Бид яагаад дор бүрнээ үнэнч байх Эх. 3:1–6). Уг нь Еховаг улам бүр хайрлах боломж Еденд байхад нь тоймгүй их байв. Гэвч Сатаныг маргаан дэгдээх үед тэдний хайр өө сэвгүй, бүрэн бүтэн байж чадаагүй. Үүнээс улбаалаад «Ер нь хүн Ехова Бурханд үнэнчээ баталж чадах уу?» гэсэн асуултад хариулах шаардлага гарсан. Энэ асуултад Иов хэрхэн хариулсныг авч үзье.
ёстой вэ? Сатаны дэгдээсэн маргаантай асуудал Еховад ч, танд ч хамаатай. Тийм учраас та үнэнч байх шаардлагатай. Бүр Еден цэцэрлэгийн үед энэ этгээд Еховаг хорон муу санаатай, хувиа хичээдэг, шударга бус Удирдагч гэсэн утгатай үг хэлж нэр төрийг нь унагасан. Ийнхүү Сатан буюу «Эсэргүүцэгч» болжээ. Харамсалтай нь Адам Ева хоёр Сатаны талд орж Еховад тэрсэлсэн (7. Иов 1:8–11-ийг харвал, Ехова Иовын талаар ямар бодолтой байсан бэ? Харин Сатан ямар бодолтой байсан бэ?
7 Израйлчуудыг Египетэд байх тэр үед Иов гэдэг хүн амьдарч байжээ. Иов бидэн шиг л төгс бус хүн байсан. Алдаж ч явсан. Гэхдээ хосгүй үнэнч хүн болохоор нь Ехова түүнийг хайрладаг байв. Үнэнч байж чадах хүн байхгүй гэсэн хорон үгийг Сатан хэлэхэд Ехова Иовын тухай ярив. Иов хэрхэн амьдарч ирснээрээ Сатаны худалчийг илчилжээ! Иовыг сорьж, үнэнч эсэхийг нь шалгахыг Сатан Еховагаас шаардав. Ехова өөрийн анд Иовд итгэж байлаа. Тиймд түүнийг сорихыг Сатанд зөвшөөрсөн (Иов 1:8–11-ийг уншина).
8. Сатан Иовыг яаж сорьсон бэ?
8 Сатан бол харгис хэрцгий этгээд Иов 1:13–22; 2:7–11; 15:4, 5; 22:3–6; 25:4–6).
бөгөөд алуурчин юм. Тэрээр Иовын эд хөрөнгийг сүйрүүлж, зарц боолыг нь хөнөөж, нэр төрийг нь гутаасан. Гэр бүлд нь халдаж арван сайхан хүүхдийнх нь аминд хүрэв. Дараа нь Иовын биед халдаж «хөлийнх нь улнаас толгойн орой хүртэл нь яр хатиганд бариулав». Уй гашууд автаж ухаан самуурсан эхнэр нь Бурхнаа хараагаад үх гэж Иовд хэлжээ. Иов ч өөрөө үхэхийг хүсэмжилсэн. Гэсэн хэдий ч үнэнч хэвээрээ байлаа. Тэгэхээр нь Сатан өөр нэг арга хэрэглэв. Гурван найзыг нь Иов руу явуулжээ. Тэд Иов дээр ирж хэд хонохдоо тус биш ус болов. Тайтгаруулахын оронд хайр найргүй шүүмжилж гарлаа. Энэ бүх зовлонг Бурхан учруулсан бөгөөд үнэнч байгаа чинь Еховад падгүй хэмээн ярив. Тэр ч байтугай өөдгүй муу хүн учраас үйлээ эдэлж байна гэж Иовыг тавласан! (9. Иов хэрхэн үнэнч байсан бэ?
9 Иов яасан бэ? Тэрээр төгс бус учраас хуурамч тайтгаруулагчдад уурлаж, болох болохгүй үг хэлсэн. Хожим нь үүнийгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Өөрийгөө Бурхнаас илүү зөв шударга гэсэн (Иов 6:3; 13:4, 5; 32:2; 34:5). Гэхдээ ягтаа тулж байхдаа ч Ехова Бурхнаасаа нүүр буруулаагүй. Хуурамч нөхдийнхөө худал үгэнд итгээгүй. «Та нарыг зөвт гэж тунхаглах нь надаас хол байг! Үхэн үхтлээ би өөрийн үнэнч байдлаа өөрөөсөө холдуулахгүй» гэж хэлсэн (Иов 27:5). Юу ч тохиолдсон үнэнч байхаар бат шийдсэнийг энэ үг харуулж байна. Бид ч бас бууж өгөхгүй байж чадна.
10. Сатаны дэгдээсэн маргаантай асуудал танд хамаатай юу? Тайлбарлана уу.
10 Сатаны дэгдээсэн маргаантай асуудал танд хамаатай юу? Сатан таныг ч бас үнэнч байж чадахгүй гэдэг. Сатаныхаар бол та Ехова Бурханд үнэндээ хайргүй. Бас амь насанд тань аюул тулгарвал Еховад үйлчлэхээ болих бөгөөд үнэнч дүр үзүүлдэг ажээ (Иов 2:4, 5; Илч. 12:10). Гомдмоор байгаа биз? Гэхдээ нэг зүйлийг бодоорой. Ехова танд итгэдэг учраас үнэнч эсэхийг тань сорихыг Сатанд зөвшөөрч байна. Үнэнч байж, Сатаны худалчийг баталж чадна гэдэгт Ехова итгэж байгаа. Бас танд туслахаа амласан (Евр. 13:6). Орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзний итгэлийг хүлээнэ гэдэг ямар их нэр төрийн хэрэг вэ! Үнэнч байх нь яагаад тийм чухал болохыг одоо та ойлгосон байх. Үнэнч байвал Сатаны хэлсэн үг худал гэдгийг баталж, Эцгийнхээ сайн нэрийг хамгаалж, эрх мэдлийг нь дэмжиж чадна. Үргэлж үнэнч байхын тулд яах хэрэгтэй вэ?
ҮРГЭЛЖ ҮНЭНЧ БАЙХЫН ТУЛД ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
11. Иовоос юу сурах вэ?
11 «Эцсийн өдрүүдийн» илүү хэцүү энэ цагт Сатаны дайралт улам ширүүсэж байна (2 Тим. 3:1). Ийм хүнд үед шийдвэрээсээ няцалгүй үнэнч байхын тулд яах вэ? Иовоос сурах юм их бий. Тэрээр соригдохоосоо өмнө үнэнч гэдгээ олон удаа баталчихсан байсан. Шийдвэрээсээ няцалгүй үнэнч байсан Иовоос гурван зүйлийг сурцгаая.
12. а) Иов 26:7, 8, 14-т бичсэнээр, Иов яагаад Еховаг бишрэн хүндэлдэг болсон бэ? б) Бид яавал Бурхныг сүсэглэн биширч, хүндлэн дээдэлдэг болох вэ?
12 Иов Еховаг бишрэн хүндэтгэдэг байсан учраас улам их хайрладаг болсон. Тэрээр цаг зав гаргаад Еховагийн гайхамшигт бүтээлүүдийг эргэцүүлэн Иов 26:7, 8, 14-ийг уншина). Дэлхий, тэнгэр, үүл, аянга цахилгааны тухай бодоод гайхан биширдэг байв. Гэхдээ Еховагийн бүтээсэн бүх зүйлийг мэддэггүйгээ хүлээн зөвшөөрчээ. Бас Еховагийн хэлсэн үгийг үнэлж цэгнэдэг байсан учраас «Би Түүний амнаас гардаг үгсийг ... нандигнасан» гэжээ (Иов 23:12). Иов Еховаг сүсэглэн биширч, дээдлэн хүндэлдэг байсан. Тэнгэрийн Эцгээ хайрлаж, таалалд нь нийцүүлэхийг хичээдэг байв. Ийм болохоор үнэнч байх шийдвэр нь батажжээ. Бид Иовыг дуурайх хэрэгтэй. Бурхны гайхамшигт бүтээлийн талаарх бидний мэдлэг Иовын үеийн хүмүүсийнхээс хавьгүй их ээ. Еховаг танин мэдэхэд тус болох Библи бүтнээрээ байна. Судалж мэдэх тусам Еховаг сүсэглэн биширч хүндлэн дээдэлнэ. Тэр хэрээр Еховаг хайрлах, үгийг нь дагах, үнэнч байх хүсэл оргилно (Иов 28:28).
боддог байжээ (13, 14. а) Иов 31:1-д бичсэнээр, Иов үнэнчээ хэрхэн баталсан бэ? б) Иовыг хэрхэн дуурайх вэ?
13 Иов цаг ямагт дуулгавартай байсан учраас үнэнч байж чадсан. Үнэнч байхын тулд дуулгавартай байх шаардлагатайг Иов мэддэг байжээ. Ер нь дуулгавартай байхын хэрээр үнэнч байх шийдвэр батаждаг. Иов өдөр бүр Бурханд дуулгавартай байх гэж хичээдэг байсан. Жишээлбэл эсрэг хүйсийн хүнтэй болгоомжтой харьцдаг байв (Иов 31:1-ийг уншина). Эхнэрээсээ өөр эмэгтэйтэй янаг амрагийн холбоотой байх нь буруу гэдгийг мэддэг байсан. Бидний амьдардаг энэ ертөнцөд янаг амрагийн явдалтай орооцолдох тун амархан болжээ. Ханиасаа өөр хүнд янагшин дасахаас зайлсхийцгээе. Зохисгүй зураг, порно материалыг үзэхгүй байцгаая (Мат. 5:28). Өдөр бүр ийнхүү биеэ барьдаг бол үнэнч байх шийдвэр маань улам батажна.
14 Иов эд хөрөнгөд Еховагийн үзэл бодлоор ханддаг байсан. Тэрээр эд хөрөнгөдөө найдсан бол шийтгэгдвэл зохих нүгэл үйлдэх байснаа ойлгожээ (Иов 31:24, 25, 28). Энэ ертөнцийнхөн эд зүйлийг эн тэргүүнд тавьдаг. Хэрэв бид Библийн зөвлөгөөний дагуу мөнгө төгрөг, эд баялгийн талаар зөв үзэлтэй болбол үнэнч байх шийдвэр маань батажна (Сур. 30:8, 9; Мат. 6:19–21).
15. а) Иов яагаад үнэнч байсан бэ? б) Бид юунд бат итгэх ёстой вэ? Энэ нь ямар ач тустай вэ?
15 Бурхан шагнана гэдэгт итгэж байсан учраас Иов үнэнч байсан. Үнэнч байгаа минь Бурханд хамаатай хэмээн тэрээр итгэж байв (Иов 31:6). Соригдоод зовж байсан ч Еховагаас шагнал хүртэнэ гэдэгтээ огтхон ч эргэлзээгүй. Тийм учраас үнэнч байж чаджээ. Үүнд нь баярласан Ехова Иовыг төгс бус гэлгүй шагнасан! (Иов 42:12–17; Яак. 5:11). Ирээдүйд бүр ч том шагнал өгнө. Үнэнч байвал Ехова шагнана гэдэгт та бат итгэдэг үү? Бурхан өөрчлөгдөөгүй (Мал. 3:6). Үнэнч занг маань үнэлж эрхэмлэдгийг санаж явбал сайхан ирээдүй хүлээж байгаад эргэлзэхгүй (1 Тес. 5:8, 9).
16. Та яахаар шийдсэн бэ?
16 Хэзээ ямагт үнэнч байхаар эргэлт буцалтгүй шийдээрэй! Үнэнч байх гэж хичээдэг хүн танаас өөр байхгүй юм шиг санагдах үе байдаг уу? Гэхдээ та ганцаараа биш шүү! Тан шиг үнэнч хүн дэлхий даяар олон сая байгаа. Амиа алдах аюул тохиолдсон ч үнэнч байж чадсан эртний хүмүүс бас бий (Евр. 11:36–38; 12:1). Тиймд «Үнэнч байдлаа өөрөөсөө холдуулахгүй» хэмээн Иовын хэлсний дагуу амьдрахаар бат шийдэцгээе! Үнэнч байж, Еховагаа үүрд мөнхөд алдаршуулъя!
ДУУ 18 Бурхны хайр энэрэл
^ д/м 5 Ямар хүнийг үнэнч гэх вэ? Ехова үнэнч үйлчлэгчдээ яагаад өндөр үнэлдэг вэ? Бид яагаад дор бүрнээ үнэнч байх ёстой вэ? Эдгээр асуултын хариу энэ өгүүлэлд бий. Түүнчлэн өдөр бүр үнэнч байхын тулд яах хэрэгтэйг тайлбарласан. Үнэнч байвал арвин ивээл хүртэнэ.
^ д/м 3 Еврей хэлэнд мал амьтны «өө сэвгүйг», хүний «үнэнчийг» хэлдэг нэг л үг байдаг.
^ д/м 50 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Иов Еховагийн гайхамшигт бүтээлийн талаар хүүхдүүддээ ярьж байна.
^ д/м 52 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Хамт ажилладаг хүмүүс нь порно үзье гэхэд Гэрч эрэгтэй татгалзаж байна.
^ д/м 54 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Өөрт нь шаардлагагүй, үнэтэй, том зурагт худалдаж авахаас татгалзаж байна.
^ д/м 56 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Цаг зав гарган залбирч байгаад диваажингийн талаар эргэцүүлэн бодож байна.