СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 13
Хүмүүст санаа тавьцгаая
«Есүс ... үлэмж олон хүнийг хараад өрөвдлөө. ... Тэгээд тэдэнд олон зүйлийг зааж эхлэв» (МАРК 6:34).
ДУУ 142 Бүх хүнд дэлгэрүүлцгээе
ТОЙМ *
1. Есүсийн олон сайхан зан чанарын нэг нь юу вэ? Тайлбарлана уу.
ТӨГС бус хүмүүсийн зовлонг ойлгодог нь Есүсийн нэг онцлог юм. Тэрээр дэлхий дээр байхдаа «баярлаж буй хүмүүстэй хамт баярлан», «уйлж буй хүмүүстэй хамт уйлдаг» байжээ (Ром 12:15). Жишээ нь 70 шавь нь сайн дэлгэрүүлээд баяр хөөр болсоор буцаж ирэхэд Есүс «ихэд баярласан» (Лук 10:17–21). Харин Лазарыг нас барахад ойр дотнынхон нь хэрхэн уй гашуу болж байгааг хараад «гашуудан шаналжээ» (Ёох. 11:33).
2. Төгс Есүс яагаад төгс бус хүмүүсийг өршөөж, өрөвдөж чаддаг байсан бэ?
2 Төгс Есүс яагаад төгс бус хүмүүсийг өршөөж, өрөвдөж чаддаг байсан юм бол оо? Хамгийн гол нь хүмүүсийг хайрладаг байжээ. Өмнөх өгүүлэлд дурдсанчлан, Есүс «хүмүүсийн хөвгүүдээр бахдан байв» (Сур. 8:31). Хүмүүст хайртай учраас сэтгэхүйг нь сайн ойлгодог болжээ. Элч Ёохан: «Хүний доторхыг Есүс мэддэг байв» хэмээн бичжээ (Ёох. 2:25). Есүс хүмүүсийг маш ихээр өрөвдөн хайрладаг байсан. Хайрыг нь мэдэрсэн хүмүүс Хаант төрийн тухай сайн мэдээнд нааштай ханддаг байв. Бид дэлгэрүүлж явахдаа уулзсан хүмүүсээ хэдийчинээ өрөвдөн хайрлана, төдийчинээ сайн тусалж чадна (2 Тим. 4:5).
3, 4. а) Хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүн дэлгэрүүлэх ажлыг юу гэж үзэхгүй вэ? Яагаад? б) Энэ өгүүллээр юуны тухай ярилцах вэ?
3 Элч Паул: «Сайн мэдээ тунхаглах нь миний үүрэг» гэжээ. Дэлгэрүүлэх нь бидний ч үүрэг (1 Кор. 9:16). Гэхдээ хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүн дэлгэрүүлэх ажлыг зөвхөн үүрэг гэж үздэггүй. Хүмүүст санаа тавьж, туслах юм сан гэсэн чин сэтгэл өвөрлөж явдаг учраас дэлгэрүүлдэг. «Авахаасаа өгөх нь илүү жаргалтай» гэдэг шүү дээ (Үйлс 20:35). Үүнийг санаж явдаг бол дэлгэрүүлэх ажлаа илүү их баяр хөөртэй хийнэ.
4 Дэлгэрүүлж явахдаа уулзсан хүмүүстээ хэрхэн санаа тавихыг энэ өгүүллээр авч үзье. Эхлээд, Есүс ямар сэтгэлээр дэлгэрүүлж байсныг, түүнээс юу сурч болохыг ярилцъя. Дараа нь, Есүсийн мөрөөр дагах дөрвөн аргыг үзье (1 Петр 2:21).
ЕСҮС ХҮМҮҮСТ САНАА ТАВЬДАГ БАЙСАН
5, 6. а) Есүс ямар хүмүүсийг өрөвдсөн бэ? б) Яагаад өрөвдсөн гэж Исаиа 61:1, 2-т бичсэн бэ?
5 Есүс хүмүүст хэрхэн санаа тавьдаг байсныг анхааръя. Тэрээр нэг удаа шавь нартайгаа хамт сайн мэдээг амсхийх ч завгүй дэлгэрүүлжээ. «Тэдэнд юм идэх ч завдал гарсангүй». Ихэд ядарсан тул Есүс шавь нартайгаа хэдүүлхнээ «хүнгүй газар очоод жаахан амрахаар» болжээ. Гэтэл тэдний очих гэж байсан газрыг хүмүүс мэдчихээд, түрүүлж очсон байлаа. Есүс яасан бэ? «Үлэмж олон хүнийг хараад өрөвдлөө. * Яагаад гэвэл хүмүүс хоньчингүй хонь мэт байв. Тэгээд тэдэнд олон зүйлийг зааж эхлэв» (Марк 6:30–34).
6 Есүс тэр хүмүүсийг яагаад өрөвдсөн бэ? Тэд «хоньчингүй хонь мэт байсан». Зарим нь ядуу зүдүү амьдралтай, гэр бүлээ тэжээхийн тулд олон цагаар ажилладгийг Есүс анзаарсан байх. Нөгөө зарим нь хайртай хүнээсээ хагацахын зовлон амсаад гашуудсан байж болох юм. Өмнөх өгүүлэлд ярилцсанаар, Есүс эдгээр зовлонг өөрөө үзсэн байж болох юм. Тийм учраас тэдний нөхцөл байдлыг сайн ойлгож байсан нь лавтай. Тэрээр хүмүүст санаа тавьж, сэтгэл тайвшруулам мэдээ дуулгадаг байжээ (Исаиа 61:1, 2-ыг уншина).
7. Есүсийг хэрхэн дуурайх вэ?
Илч. 14:6). Бид «ядуус ба гачигдагсдыг» өрөвддөг учраас Эзнийгээ дуурайн сайн мэдээ дэлгэрүүлдэг (Дуу. 72:13). Тэгээд тэдэнд туслахыг хичээдэг.
7 Есүсээс юу сурах вэ? Өнөөдөр ч бас «хоньчингүй хонь мэт» хүмүүс их байна. Янз бүрийн зовлон амсаж буй тэр хүмүүст юу тустайг бид мэднэ. Энэ бол Хаант төрийн тухай сайн мэдээ юм (ХҮМҮҮСТ ХЭРХЭН САНАА ТАВИХ ВЭ?
8. Дэлгэрүүлж явахдаа уулзсан хүндээ хэрхэн санаа тавих вэ? Жишээгээр тайлбарлана уу.
8 Дэлгэрүүлж явахдаа уулзсан хүндээ хэрхэн санаа тавих вэ? Тэр хүний оронд өөрийгөө тавиарай. Надтай яаж харьцвал надад сайхан санагдах бол гэж бодоод уулзсан хүнтэйгээ түүнчлэн харьцаарай * (Мат. 7:12). Одоо дөрвөн аргыг авч үзье. Нэгдүгээрт, хүн бүрийн хэрэгцээ шаардлагыг анхаараарай. Дэлгэрүүлэгч биднийг эмчтэй зүйрлэж болно. Сайн эмч өвчтөн бүрдээ санаа тавьж, юу хэрэгтэй байгааг нь анхаардаг. Биеийн байдал нь ямар байгааг асууж, хаана яаж өвдөж байгаагаа ярихад нь анхааралтай сонсдог. Санаанд орсон эм тариаг шууд бичиж өгөхийн оронд хэсэг хугацаанд өвчтөнөө ажиглаж байгаад тохирсон эмчилгээг хэлж өгнө. Үүнтэй адил, дэлгэрүүлэхэд тааралдсан хүн болгонтой нэг л янзаар ярих гэсний хэрэггүй. Харин хүн бүрийн нөхцөл байдал, үзэл бодлыг харгалзан үзэх шаардлагатай.
9. Бид юунаас болгоомжлох ёстой вэ? Тайлбарлана уу.
9 Дэлгэрүүлэгч бид уулзсан хүнийхээ ахуй амьдрал, итгэл үнэмшлийг болон яагаад итгэдгийг нь урьдчилан таамаглаж мэдэмхийрэх хэрэггүй (Сур. 18:13). Харин тэр бүхнийг мэдэхийн тулд тохиромжтой асуултыг эвтэйхэн асуух нь зүйтэй (Сур. 20:5). Танай нутгийн заншлаар зохистой гэж үздэг бол ажил төрөл, гэр бүл, мэдлэг туршлага, үзэл бодлыг нь асууж илэн далангүй ярих боломж олгоорой. Тэгвэл тэр хүнд ямар бэрхшээл тохиолдож байгааг, сэтгэл санаа нь ямар байгааг ойлгоно. Тэгээд тухайн хүнд тохируулан сайн мэдээгээ хүргэж чадна. Ийнхүү Есүсийг дуурайна (1 Коринт 9:19–23-тай харьцуулаарай).
10, 11. 2 Коринт 4:7, 8-д бичсэнээр, хүмүүст санаа тавих хоёр дахь арга юу вэ? Жишээ хэлнэ үү.
10 Хоёрдугаарт, тухайн хүний амьдрал ахуйг төсөөлөн бодоорой. Тэдний нөхцөл байдлыг тодорхой хэмжээгээр ойлгох боломжтой. Яагаад гэвэл бид бүгдээрээ төгс бус, бэрхшээл 1 Кор. 10:13). Энэ ертөнцөд амьдрах үнэхээр амаргүйг бид мэднэ. Еховагийн дэмээр л хүнд бэрхийг тэвчдэг (2 Коринт 4:7, 8-ыг уншина). Гэтэл энэ ертөнцийн хатуу хүтүүг давах гэж зүдэрдэг Еховаг мэддэггүй хүмүүсийн тухай бодоод үз дээ. Есүс тийм хүмүүсийг өрөвддөг байсан шиг бид бас өрөвддөг. Тэгээд «аз жаргалын сайн мэдээ» дуулгахыг хичээдэг (Ис. 52:7).
маань ч адилхан шүү дээ (11 Сергей гэдэг Гэрч үнэнийг мэдэхээсээ өмнө бүрэг ичимхий, яриа хөөрөө муутай хүн байжээ. Дараа нь Библийн хичээл хийдэг болов. Сергей: «Библийн хичээл хийгээд ... итгэл үнэмшлээ бусадтай хуваалцах учиртайг ойлгов. Би үүнийг хэрээс минь хэтэрсэн юм гэж бат итгэж байсан юм шүү дээ» гэжээ. Гэхдээ үнэнийг мэдэж амжаагүй хүмүүсийн талаар бодож, Еховаг мэддэггүй хүний амьдрал ямар хэцүү байдгийг санажээ. «Сурч мэдэж байсан зүйл маань намайг жаргалтай хүн болгож, сэтгэлийн амар тайвныг эдлүүлж байв. Ийм үнэнийг бусад хүн ч мэдэх хэрэгтэйг ухаарсан» гэж тэрээр ярьсан юм. Хүмүүсийг өрөвдөх тусам зоригтой дэлгэрүүлдэг болов. «Бусдад Библийн тухай ярих тусам өөртөө илүү итгэлтэй болж байгаадаа үнэхээр их гайхаж билээ. Бас мэдэж авсан зүйлдээ бат итгэх болсон» гэж ярьсан байна. *
12, 13. Хичээл заахдаа яагаад тэвчээртэй байх хэрэгтэй вэ? Жишээгээр тайлбарлана уу.
12 Гуравдугаарт, хичээл заахдаа тэвчээртэй байгаарай. Бидний сайн мэддэг Библийн үнэнийг тэд огт мэдэхгүй гэдгийг санаарай. Итгэж үнэмшиж ирсэн зүйлээ л эрхэмлэдэг хүн олон байдаг. Гэрийнхэнтэйгээ дотно байж, соёл уламжлалаа баримталж, хүмүүстэй нийцтэй байдгаа шашныхаа ач гавьяа гэж боддог байж болох юм. Тэдэнд хэрхэн туслах вэ?
Ром 12:2).
13 Дараах жишээг бод доо. Гүүр хуучраад нурах дөхвөл яах вэ? Шинэ гүүр барина. Гэхдээ шинэ гүүрийг барьж байх зуур хүмүүс хуучин гүүрээр гарсаар байна. Шинэ гүүр ашиглалтад орохоор хуучныг нь нураана. Үүнтэй адил, бид хүмүүст «хуучин» итгэл үнэмшлээсээ сал гэж хэлэхийг урьтал болгодоггүй. Харин тэдний мэддэггүй «шинэ» үнэнийг ойлгуулж, эрхэмлэдэг болоход нь туслахыг хичээдэг. Тэгсний дараа л тэд хуучин үзэл бодлоосоо салахад бэлэн болно. Өөрчлөлт гартал хугацаа хэрэгтэй (14, 15. Дэлхий дээр мөнх амьдрах талаар бага сага мэддэг эсвэл огт мэдэхгүй хүмүүст хэрхэн туслах вэ? Жишээ хэлнэ үү.
14 Хэрэв бид тэвчээртэй бол хүмүүс Библийн үнэнийг анх сонссон даруйдаа л ойлгоно, хүлээж авна гэж бодохгүй. Харин Библид юу гэж байдгийг сайн ойлгоход нь туслахын тулд цаг зав гаргана. Жишээ нь диваажин дэлхийд мөнх амьдрах найдварыг ойлгуулах боллоо гэж бодъё. Энэ найдварын талаар бага сага мэддэг эсвэл огт мэдэхгүй хүн олон. Үхэл бол бүх юмны төгсгөл гэж боддог байж болох юм. Эсвэл сайн хүмүүс бүгдээрээ тэнгэрт гарна гэж итгэдэг байж магадгүй. Тэдэнд яаж туслах вэ?
15 Нэг Гэрч өөрийнхөө хэрэглэдэг үр дүнтэй аргаас хуваалцсан юм. Эхлэл 1:28-ыг уншуулсныхаа дараа, Бурхан хүмүүсийг хаана, ямар нөхцөлд амьдруулахыг хүссэнийг айлын хүнээс асууна. «Дэлхий дээр жаргалтай амьдруулахыг хүссэн» гэж ихэнх хүн хариулдаг ажээ. Тэгэхээр нь Исаиа 55:11-ийг уншуулаад, Бурхны санаа зорилго өөрчлөгдсөн эсэхийг асууна. Айлын хүн голдуу «Үгүй» гэж хариулдаг. Хамгийн сүүлд нь Дуулал 37:10, 11-ийг уншуулаад хүн төрөлхтний ирээдүй ямар болохыг асууна. Тэрээр ийм маягаар дэлгэрүүлэн, Бурхан хүмүүсийг дэлхий дээр мөнх амьдруулахыг хүсэж байгааг олон хүнд ойлгуулжээ.
16, 17. Сургаалт үгс 3:27-д бичсэнээр, хүнд санаа тавьж буйгаа хэрхэн ойлгуулах вэ? Жишээ хэлнэ үү.
16 Дөрөвдүгээрт, хүмүүст санаа тавьж буйгаа ойлгуулаарай. Жишээлбэл тохиромжгүй үед гэрт нь очсон бол уучлал гуйгаад, дараа ирье гэж хэлж болно. Хэрэв тэр хүнд жижиг сажиг тусламж хэрэгтэй бол яах вэ? Эсвэл гэрээсээ гарч чаддаггүй хүн тусламж гуйвал яах вэ? Тусалж болно шүү дээ (Сургаалт үгс 3:27-г уншина).
17 Өчүүхэн ч гэсэн зүйлийг сайхан сэтгэлээр хийвэл сайн үр дүнтэй байдаг. Нэг Гэрч эмэгтэй үүнийг биеэрээ үзжээ. Тэрээр нэгэн гэр бүлийг өрөвдөж захиа бичсэн ажээ. Төрөөд удалгүй
нас барсан хүүхдийнхээ хойноос тэр гэр бүлийнхэн гашуудаж байлаа. Сэтгэл тайвшруулах хэдэн Библийн эшлэлийг Гэрч эмэгтэй захиандаа бичив. Тэдэнд ямар санагдсан бол? Хүүгээ алдсан ээж: «Өчигдөр миний хувьд аймшигтай өдөр байлаа. Таны бичсэн захиа бидэнд ямар их тустай байсныг та лав мэдэхгүй байх. Бид үнэхээр их тайвширсан. Маш их баярлалаа. Захиаг тань би дор хаяж 20 удаа уншсан байх. Сэтгэл тайвшруулам ямар сайхан захиа бичээ вэ! Зүрхнийхээ угаас талархаж байна» гэж бичсэн байлаа. Зовж буй хүмүүсийн оронд өөрийгөө тавьж үзээд, ямар нэгэн байдлаар туслахыг хичээвэл сайн үр дүнд хүрэх нь дамжиггүй.ӨӨРӨӨСӨӨ ХЭТЭРХИЙ ИХ ЮМ ШААРДАХ ХЭРЭГГҮЙ
18. 1 Коринт 3:6, 7-д бичсэнээр, бид дэлгэрүүлэх ажилд оролцохдоо юуг мартах учиргүй вэ? Яагаад?
18 Дэлгэрүүлэх ажилд оролцохдоо өөрөөсөө хэтэрхий их юм бүү шаардаарай. Бидний үүрэг бол хүмүүст Бурхны тухай мэдэхэд нь туслах явдал юм. Харин ажлын голыг Ехова нугалдаг (1 Коринт 3:6, 7-г уншина). Яаж? Хүмүүсийг татдаг (Ёох. 6:44). Сайн мэдээг хүлээж авах эсэх нь тухайн хүний зүрх сэтгэлтэй холбоотой (Мат. 13:4–8). Есүсийг мэдээ тунхаглахад ихэнх хүн хүлээж аваагүйг санаарай. Тэрээр хамгийн агуу Багш байсан шүү дээ! Тэгвэл бид туслах гэж хэчнээн их хичээсэн ч мэдээг маань хүмүүс хүлээж авахгүй бол сэтгэлээр унах хэрэггүй.
19. Дэлгэрүүлж явахдаа уулзсан хүмүүстээ санаа тавих нь ямар үр дүнтэй вэ?
19 Дэлгэрүүлж явахдаа уулзсан хүмүүстээ санаа тавивал сайн үр дүнд хүрнэ. Дэлгэрүүлэх ажилдаа баяр хөөртэй оролцоно. Өгөхийн жаргал эдэлнэ. «Мөнх амь руу хөтлөх үнэнийг хүлээж авах зөв хандлагатай» хүмүүс бидний хүргэж буй сайн мэдээг дуртайяа сонсоно (Үйлс 13:48). «Тиймээс боломж байгаа л бол бүх хүнд ... сайныг үйлдье» (Гал. 6:10). Тэгвэл тэнгэрийн Эцгээ магтан алдаршуулсандаа баяртай байна (Мат. 5:16).
ДУУ 44 Ургацын ажилд баяртай оролцъё
^ д/м 5 Хүмүүст санаа тавьдаг бол дэлгэрүүлэх ажлаа бүр ч их баяр хөөртэй хийнэ. Тэд ч мэдээг маань дуртайяа сонсох биз ээ. Яагаад ингэж хэлж болох вэ? Есүсээс юу сурч болохыг энэ өгүүллээр ярилцана. Дэлгэрүүлж явахдаа уулзсан хүндээ санаа тавих дөрвөн аргыг бас авч үзнэ.
^ д/м 5 ҮГИЙН ТАЙЛБАР: Энд өрөвдөх гэдгээр зовж зүдэрсэн, нүд үзүүрлэгдсэн хүнийг энэрэн хайрлахыг хэлж байна. Ийм сэтгэлтэй хүн бусдад туслахын тулд чадах бүхнээ хийдэг.
^ д/м 8 «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2014 оны 5-р сарын 15-ны дугаараас «Дэлгэрүүлэхдээ Алтан дүрмийг баримталцгаая» гэсэн өгүүллийг үзээрэй.