ХАРУУЛЫН ЦАМХАГ (СУДЛАХАД ЗОРИУЛСАН) 2020 оны 6 сар 

Энэ дугаарт 2020 оны 8 дугаар сарын 3–30-нд судлах өгүүллүүд орсон.

«Таны нэр ариусаасай»

Судлах өгүүлэл 23: 2020 оны 8 сарын 3–9. Оюун ухаант бүх бүтээлд ямар чухал асуудал тулгарч байна вэ? Юугаараа тийм чухал вэ? Уг асуудлыг шийдэхэд бид ямар үүрэгтэй вэ? Эдгээр болон холбогдох бусад асуултын хариуг мэдвэл Еховатай улам дотносно.

«Таны нэрээс эмээхээр зүрхийг нэгтгээч»

Судлах өгүүлэл 24: 2020 оны 8 сарын 10–16. Энэ өгүүллээр Дуулал 86:11, 12-т байдаг Давидын залбирлыг авч үзнэ. Еховагийн нэрээс эмээх гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ агуу нэрийг бишрэх ямар үндэс байгаа вэ? Бурхнаас эмээдэг хүн хорхой хүргэм зүйлд татагдахгүй гэхийн учир юу вэ?

Уншигчдын асуулт

«Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанар» гэдэгт зөвхөн Галат 5:22, 23-т дурдсан зан чанар ордог уу?

«Би Өөрийн хонинуудыг Өөрөө бэдэрнэ»

Судлах өгүүлэл 25: 2020 оны 8 сарын 17–23. Зарим хүн Еховад олон жил үнэнч үйлчилсэн хэр нь яагаад хурлаас хөндийрдөг вэ? Бурхан тийм хүмүүсийг хэрхэн үздэг вэ? Эдгээр асуултыг энэ өгүүллээр ярилцана. Өөрөөс нь хөндийрсөн эртний үйлчлэгчдэдээ Ехова хэрхэн тусалсан, үүнээс нь бид юу сурч болохыг бодоцгооё.

«Над уруу буцан ирэгтүн»

Судлах өгүүлэл 26: 2020 оны 8 сарын 24–30. Ехова идэвхгүй болсон хүмүүсийг эргээд ирээсэй гэж хүсэн хүлээдэг бөгөөд «Над уруу буцан ирэгтүн» хэмээн урьдаг. Урилгыг нь хүлээж авах хүсэлтэй хүмүүсийг зоригжуулахын тулд хийх юм их бий. Юу хийх хэрэгтэйг энэ өгүүллээр ярилцана.