СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 23
«Таны нэр ариусаасай»
«Өө, ЭЗЭН, Таны нэр мөнхийнх» (ДУУ. 135:13).
ДУУ 9 Ехова Бурхнаа магтъя!
ТОЙМ *
1, 2. Еховагийн Гэрчүүдэд ямар асуудал чухал вэ?
ӨНӨӨДӨР бидэнд хамаатай, маш чухал асуудлууд тулгараад байна. Энэ бол Бурхны хэмжээгүй эрх мэдэл зөвтгөгдөх хийгээд нэр нь ариусах тухай юм. Еховагийн Гэрчүүд бид энэ сэдвийг их сонирхдог. Бурхны хэмжээгүй эрх мэдэл зөвтгөгдөх, нэр нь ариусах хоёр салшгүй холбоотой.
2 Бурхны нэр ариусах ёстойг бид бүгдээрээ мэдэж авсан. Бас Еховагийн хэмжээгүй эрх мэдэл буюу захирах арга хамгийн сайн гэдэг нь батлагдах ёстойг ойлгодог болсон. Бидэнд энэ хоёр асуудлын аль аль нь чухал юм.
3. Еховагийн нэр гэдэгт юу багтдаг вэ?
3 Үнэндээ Ехова гэдэг нэрд Бурхны маань тухай бүх юм багтдаг. Түүний дотор захирах арга нь ч багтдаг. Тэгэхээр, Еховагийн нэр ариусах нь хамгийн чухал гэж хэлж байгаа маань Ехова хамгийн зөв, сайн захирдаг гэж хэлж байгаатай адил юм. Еховагийн нэр орчлонт ертөнцийг захирах аргатай нь нягт холбоотой ( «Бурхны нэр ариусахтай холбоотой асуудлууд» гэсэн хавсралтыг үзээрэй).
4. Дуулал 135:13-т Бурхны нэрийн талаар юу гэж бичсэн байдаг вэ? Энэ өгүүллээс ямар асуултын хариуг мэдэх вэ?
4 «Ехова» гэдэг бол хосгүй нэр юм (Дуулал 135:13-ыг уншина). Бурхны нэр яагаад хосгүй вэ? Нэрийг нь хэн, яаж гутаасан бэ? Бурхан нэрээ хэрхэн ариусгах вэ? Нэрээ цэвэрлэхэд нь бид хэрхэн хувь нэмэр оруулж болох вэ? Эдгээр асуултын хариуг мэдэж авъя.
НЭР ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
5. Бурхны нэр ариусах ёстой гэдгийг сонсоод зарим хүн юу гэж асууж магадгүй вэ?
5 «Таны нэр ариусаасай» (Мат. 6:9). Энэ бол залбиралдаа дурдах ёстой хамгийн чухал зүйл гэдгийг Есүс онцолжээ. Юмыг ариусгах гэдэг нь цэвэр, ариун болгох гэсэн үг. «Еховагийн нэр угаасаа цэвэр, ариун биш үү?» гэж зарим хүн асууж болох юм. Энэ асуултад хариулахын тулд нэр гэдэг ухагдахуунд юу ордгийг бодох хэрэгтэй.
6. Нэр яагаад чухал вэ?
6 Нэр гэдэг бол дууддаг эсвэл цаасан дээр бичдэг үсгийн цуглуулга төдий юм биш ээ. Библид юу гэж бичсэнийг анхаараарай. Тэнд «Сайн нэр нь агуу баялгаас ч дээр» гэжээ (Сур. 22:1; Ном. 7:1). Нэр яагаад тийм чухал юм бэ? Энэ нь тухайн хүний нэр хүндтэй холбоотой. Нэр хүнд гэдэг нь олон түмэнд үнэлэгдэх байдал юм. Тэгэхээр, нэрийг хэрхэн дуудаж, яаж бичих нь тийм ч чухал биш. Харин нэрийг нь сонссон хүмүүс тэр хүний талаар юу бодож, ямар сэтгэгдэлтэй явдаг нь маш чухал.
7. Яавал Бурхны нэрийг гутаасан хэрэг болох вэ?
7 Еховагийн талаар худлаа ярих нь түүний нэр хүндэд халдаж буй хэрэг. Нэр хүндэд халдана гэдэг бол нэрийг нь гутааж буй хэрэг. Бурхны нэрийг гутааж, нэр хүндэд нь халдах анхны оролдлого хүний түүхийн эхэнд гарчээ. Энэ явдлаас ямар сургамж авахыг ярилцъя.
БУРХНЫ НЭРИЙГ АНХ ХЭРХЭН ГУТААСАН БЭ?
8. Адам Ева хоёр юу мэддэг байсан бэ? Ямар асуултын хариу тодорхой болсон бэ?
8 Адам Ева хоёр Ехова гэдэг нэрийг мэддэг байв. Мөн Еховагийн тухай олон чухал зүйлийг мэдэж байсан. Жишээлбэл, өөрсдийг нь бүтээж, үзэсгэлэнт диваажин гэр өгч, төгс хань ижил заяасан Нэгэн бол Ехова гэдгийг сайн мэднэ (Эх. 1:26–28; 2:18). Гэхдээ тэд Еховагийн хийсэн бүхнийг төгс оюун ухаанаараа эргэцүүлэн бодсон болов уу? Ехова гэдэг нэрийн Эзнийг улам их хайрлаж, хүндэлдэг болсон болов уу? Бурхны дайсан тэднийг сорьсноор эдгээр асуултын хариу тодорхой болсон юм.
9. Эхлэл 2:16, 17; 3:1–5-д бичсэнээр, Ехова анхны хосод юу гэж хэлсэн бэ? Сатан үнэнийг хэрхэн гуйвуулсан бэ?
9 Эхлэл 2:16, 17; 3:1–5-ыг уншина. Сатан могойн цаанаас Еватай ярьж, «Та нарт энэ цэцэрлэгт байгаа бүх модны жимснээс идэж болохгүй гэж Бурхан үнэхээр хэлсэн үү?» хэмээн асуужээ. Ийм башир арга хэрэглэж Бурхныг гүтгэсэн. Үнэндээ Бурхан ганц л модноос жимс идэхийг хоригложээ. Адам Ева хоёр тэр модноос бусад бүх модны жимсийг идэж болох байв. Идэж болох жимстэй мод төрөл төрлөөрөө байжээ (Эх. 2:9). Тийм ээ, Ехова өгөөмөр Бурхан. Ганцхан модны жимснээс идэхийг л Адам Ева хоёрт зөвшөөрөөгүй. Сатан үнэнийг мушгин гуйвуулсан асуулт асууж, Бурхан бол өгөөмөр биш гэсэн сэтгэгдэл төрүүлсэн. Тийм учраас Ева: «Бурхан надаас сайн юм нуугаад байна уу?» гэж бодсон байх.
10. Сатан Еховагийн нэрийг хэрхэн гутаасан бэ? Дараа нь юу болсон бэ?
10 Ева тэр үед Еховаг Захирагчаа хэмээн үзсэн хэвээрээ байсан учраас Сатаны асуултын хариуд Бурхны өгсөн тодорхой зааврыг давтан хэлсэн. Мөн тэр модонд хүрч болохгүй хэмээн нэмж хэлсэн. Дуулгаваргүй байвал үхнэ гэсэн Бурхны анхааруулгыг Ева мэдэж байв. Гэтэл Сатан: «Та нар ерөөсөө үхэхгүй» гэж хэлдэг (Эх. 3:2–4). Энэ нь Бурхан бол худалч хэмээн хэлснээс өөрцгүй байлаа. Сатан энэ удаа башир арга хэрэглэлгүй, Бурхныг шууд гүтгэж диавол буюу гүтгэгч болжээ. Ева айхавтар мэхлэгдсэн. Тэрбээр Сатаны хэлсэн үгэнд үнэмшжээ (1 Тим. 2:14). Еховад биш, Сатанд найдсан. Тийм учраас байж боломгүй буруу шийдвэр гаргажээ. Еховагийн үгэнд орохгүй байхаар шийдэж, хориглосон жимсийг идсэн. Дараа нь Адамд өгч идүүлжээ (Эх. 3:6).
11. Сатаныг худал хэлэхэд Адам Ева хоёр яах ёстой байсан бэ? Тэд яаж чадаагүй вэ?
11 Хэсэг азнаад, Ева Сатанд юу гэж хэлэх ёстой байсныг бодъё. «Би чамайг огт танихгүй. Харин Ехова Аавыгаа мэднэ. Би түүнд хайртай, бас итгэдэг. Адам бид хоёрт байгаа бүх юмыг Ехова өгсөн. Чи түүнийг муулж яаж чадаж байна аа? Зайл!» гэж хэлж байгаагаар төсөөл дөө. Хайртай охин нь ингэж хэлсэн бол өөрт нь үнэнч байгааг хараад Ехова ямар их баярлах байсан бол оо! (Сур. 27:11). Харамсалтай нь Ева ч, Адам ч Еховаг хувиршгүй сэтгэлээр хайрлаагүй. Тийм учраас Эцгийнхээ нэр төрийг хамгаалж чадаагүй.
12. Сатан Евад хэрхэн эргэлзээ төрүүлсэн бэ? Адам Ева хоёр яаж чадаагүй вэ?
12 Дээр ярьсанчлан, Сатан Евад эргэлзээ төрүүлсэн. Яаж? Еховаг сайн Эцэг биш гэж гүтгэсэн. Ийнхүү Еховагийн нэр хүндэд халджээ. Тэгэхэд Адам Ева хоёр Еховагийн нэр төрийг хамгаалж чадаагүй. Улмаар Сатаны хялбар олз болж Эцэгтээ тэрсэлсэн. Сатан өнөөдөр ч энэ аргаа хэрэглэдэг. Еховаг гүтгэж нэр хүндэд нь халддаг. Сатаны
худал үгэнд итгэсэн хүмүүс нөлөөнд нь амархан автаж, Еховад захирагдахаас татгалздаг.ЕХОВА НЭРЭЭ АРИУСГАНА
13. Езекиел 36:23-т Библийн гол сэдвийг хэрхэн онцолсон байдаг вэ?
13 Өөрийг нь гүтгэж нэрийг нь гутааж байгааг Ехова зүгээр хараад суусан уу? Үгүй! Еден цэцэрлэгт өөрийнх нь тухай яриа худал байсныг нотлохын тулд Еховагийн юу хийснийг Библийн эхнээс дуустал бичсэн байдаг (Эх. 3:15). Библийн гол сэдвийг дараах байдлаар нэгтгэн дүгнэж болох юм. Ехова нэрээ ариусгаж, даян дэлхийд амар тайван, шударга ёсыг тогтоохдоо Есүс тэргүүтэй Хаант төрөөр гол үүрэг гүйцэтгүүлнэ. Нэрээ хэрхэн ариусгахыг нь ойлгоход тус болох мэдээлэл Бурхны Үгэнд бий (Езекиел 36:23-ыг уншина).
14. Ехова Еденээс эхтэй тэрс явдлыг хэрхэн няцааж нэрээ ариусгаж ирсэн бэ?
14 Сатан Еховад саад болохын тулд чадах бүхнээ хийж ирсэн ч дахин дахин бүтэлгүйтсэн. Ехова санаа зорилгоо биелүүлэхийн тулд юу хийснийг Библиэс үзвэл үнэхээр хайр халамжтай Эцэг, хамгийн сайн Удирдагч гэдгийг ойлгож болно. Сатан болон түүний талынхны тэрс явдлаас болж Ехова зовж шаналсан нь үнэн (Дуу. 78:40). Гэлээ ч ухаалаг, тэвчээртэй байж, нэрд нь халдсан тэрс явдлыг шударгаар шийдвэрлэсэн. Мөн төгс хүчтэйгээ тоймгүй олон аргаар баталсан. Хамгийн гол нь хийсэн бүхнээс нь хайр гэрэлтдэг (1 Ёох. 4:8). Ехова нэрээ ариусгах бүх зүйлийг одоо ч хийж байна.
15. Сатан өнөөдөр Бурхны нэрийг хэрхэн гутааж байгаа вэ? Ямар үр дүнд хүрсэн бэ?
15 Сатан өнөөдөр ч Бурхны нэрийг гутаан доромжилж байна. Бурхан бол хүчтэй, шударга, ухаантай, хайр халамжтай гэдэгт эргэлзээ төрүүлэхийг оролддог. Жишээлбэл Ехова бол Бүтээгч биш гэдэгт хүмүүсийг итгүүлэхийг хичээдэг. Харин Бурханд итгэдэг хүмүүст, Бурхан
бол шударга бус, тогтоосон хэм хэмжээ нь хатуу чанд гэж ойлгуулахыг хүсдэг. Тэр байтугай хүмүүсийг галт тамд шатаадаг хүйтэн сэтгэлтэй, харгис хэрцгий Бурхан гэж заадаг. Энэ гүтгэлэгт итгэсэн хүмүүс Еховад захирагдахаас татгалздаг. Сатан устгагдталаа Еховаг гүтгэсээр байна. Таныг ч зүгээр байлгахгүй. Гэхдээ амжилт олох болов уу?МАРГААНТАЙ АСУУДАЛ БА ТА
16. Адам Ева хоёрын хийгээгүй юуг та хийж чадах вэ?
16 Ехова нэрээ ариусгах ажилдаа төгс бус хүмүүсийг оролцуулдаг. Тиймээс та Адам Ева хоёрын хийгээгүйг хийж чадна. Еховаг гүтгэж нэрийг нь гутаадаг хүмүүсийн дунд амьдардаг та үнэний талд зогсож, үнэнийг ярих боломжтой. Еховаг ариун, зөв шударга, сайн, хайр халамжтай Бурхан гэж гэрчлэх нь зүйтэй (Ис. 29:23). Мөн түүнийг Захирагчаа гэж үздэгээ батлах хэрэгтэй. Яаж? Зөвхөн Еховагийн засаглал зөв шударга бөгөөд энэ засаглалын ачаар л бүх бүтээл амар тайван, аз жаргалтай амьдарна гэдгийг ярьж байгаарай (Дуу. 37:9, 37; 146:5, 6, 10).
17. Есүс Еховагийн нэрийг хэрхэн мэдүүлсэн бэ?
17 Еховагийн нэрийг хүмүүст мэдүүлдэг бол Есүс Христийг дуурайна (Ёох. 17:26). Есүс Эцгийнхээ нэрийг мэдүүлэхийн тулд зөвхөн нэрийг нь хэлээд зогсоогүй, ямар Бурхан болохыг нь хүмүүст хэлж таниулдаг байсан. Жишээ нь фарисайчууд Еховаг хэрцгий догшин, хатуу шаардлагатай, хүйтэн хөндий, энэрэх сэтгэлгүй мэтээр ойлгуулдаг байв. Харин Есүс Эцгээ ухаалаг, тэвчээртэй, хайр халамжтай, уучилж өршөөдөг Бурхан хэмээн хэлж таниулсан. Бас зан байдлаараа Эцгээ яг таг дуурайсан учраас хүмүүс Еховаг мэдэх боломжтой байжээ (Ёох. 14:9).
18. Еховагийн тухай худал яриа, гүжир гүтгэлгийг хэрхэн няцаах вэ?
18 Бид бас Еховагийн тухай мэддэг бүхнээ хүмүүст ярьж, хайр халамжтай, сайхан сэтгэлтэй Бурхан гэдгийг мэдүүлэх учиртай. Тэгдэг бол Еховагийн тухай худал яриа, гүжир гүтгэлгийг няцаана. Ехова бол ариун Бурхан гэдгийг хүмүүсийн оюун ухаан, сэтгэл зүрхэнд хоногшуулбал Эф. 5:1, 2). Ехова үнэн хэрэгтээ ямар Бурхан бэ гэдгийг үг яриа, үйл хэргээрээ баталдаг бол нэрээ ариусгахад нь хувь нэмэр оруулна. Бурхны тухай буруу ойлголтоос салахад нь хүмүүст тусалбал Бурхны нэрийг цагаатгаж байгаа хэрэг. * Мөн төгс бус хүн үнэнч хэвээрээ байж чаддагийг батална (Иов 27:5).
нэрийг нь ариусгана. Бид хэдийгээр төгс бус ч Еховаг дуурайж чадна (19. Исаиа 63:7-г харвал, Библийн хичээл заах гол зорилго маань юу байх ёстой вэ?
19 Бас нэг чухал сургамжийг мэдэж авъя. Бид Библийн үнэнийг хүмүүст заахдаа Ехова Бурхан орчлонт ертөнцийг захирах хэмжээгүй эрх мэдэлтэй гэдгийг онцолж, Бурхны хуульд анхаарлыг нь хандуулдаг. Энэ нь ч зөв. Гэхдээ бидний гол зорилго бол Еховаг хайрлахад нь, мөн үнэнч байхад нь туслах явдал юм. Үүний тулд сэтгэл татам зан чанаруудыг нь онцлон ярьж, Ехова гэдэг нэртэй Нэгнийг таниулах хэрэгтэй (Исаиа 63:7-г уншина). Ингэж заадаг бол хүмүүс Еховаг хайрладаг болно, түүнд үнэнч байхыг хичээнэ, дуулгавартай байна.
20. Дараагийн өгүүллээс ямар асуултын хариуг мэдэж авах вэ?
20 Бид биеэ авч явах байдал, заах арга барилаараа Еховагийн нэрийг ариусгаж, хүмүүсийг Ехова руу татах учиртай. Тийм байгаа эсэхээ хэрхэн мэдэх вэ? Дараагийн өгүүллээс энэ асуултын хариуг мэдэж авна.
ДУУ 138 Таны нэр бол Ехова
^ д/м 5 Оюун ухаант бүх бүтээлд ямар чухал асуудал тулгарч байна вэ? Юугаараа тийм чухал вэ? Уг асуудлыг шийдэхэд бид ямар үүрэгтэй вэ? Эдгээр болон холбогдох бусад асуултын хариуг мэдвэл Еховатай улам дотносно.
^ д/м 18 Бурхан «Ехова» гэдэг нэртэй байх эрхгүй гэж хэн ч ярьж байгаагүй учраас нэрийг нь цагаатгах шаардлагагүй гэж манай ном хэвлэлд бичдэг байсан. Гэхдээ энэ тайлбар өөрчлөгдсөнийг 2017 оны жил тутмын уулзалтын үеэр зарласан. Хөтлөгч: «Товчхон хэлбэл, Еховагийн нэр цагаатгагдаасай гэж залбирах нь буруу биш. Яагаад гэвэл Еховагийн нэр төрийг сэргээх шаардлагатай» гэжээ (2018 оны 1 дүгээр сарын хөтөлбөрийг jw.org®-оос үзнэ үү. LIBRARY > JW BROADCASTING® гэж ороорой).