СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 40
Яахыг үнэн голоосоо гэмших гэх вэ?
«Би ... нүгэлтэнд гэмш гэж уриалахаар ирсэн юм» (ЛУК 5:32).
ДУУ 52 Зүрхээ хамгаалъя
ТОЙМ *
1, 2. Хоёр хаан ямар ялгаатай байсан бэ? Ямар асуултуудын хариуг мэдэж авах вэ?
ЭРТ үед амьдарч байсан хоёр хааны тухай авч үзье. Нэг нь Израйлын арван овогт хаант улсыг, нөгөө нь Иудагийн хоёр овогт хаант улсыг захирдаг байжээ. Өөр өөр цаг үед амьдарч байсан ч тэд их төстэй. Хэн хэн нь Еховад тэрсэлж ард түмнийг нь завхруулсан. Шүтээн шүтэж хүний аминд хүрсэн. Гэхдээ ялгаатай юм бий. Нэг нь үхэн үхтэлээ бузар муу замаасаа гараагүй. Харин нөгөө нь гэмшиж өршөөл хүртсэн. Тэд хэн бэ?
2 Израйлын хаа н Ахаб, Иудагийн хаан Манассе юм. Тэдний жишээнээс маш чухал зүйлийг, өөрөөр хэлбэл гэмших талаар мэдэж авна (Үйлс 17:30; Ром 3:23). Гэмшинэ гэж яахыг хэлдэг вэ? Гэмшиж байгаагаа хэрхэн харуулах вэ? Бид нүгэл үйлдчихвэл Еховагаар уучлуулахыг маш их хүсдэг учраас энэ тухай мэдэх нь чухал юм. Дээрх асуултуудын хариуг мэдэхийн тулд энэ хоёр хааны тухай үзэж тэднээс юу сурч болохыг мэдэж авъя. Тэгээд Есүс гэмших талаар юу заасныг үзье.
АХАБ ХААНЫ ХАРУУСАЛ
3. Ахаб ямар хаан байсан бэ?
3 Ахаб бол Израйлын арван овогт хаант улсын долоо дахь хаан байв. Тэрбээр хойд зүгт орших чинээлэг үндэстэн болох Сидоны гүнж Иезебелтэй гэрлэжээ. Иймээс Израйл хөрөнгөжсөн байж болох юм. Гэхдээ ард түмний Еховатай тогтоосон харьцаа улам муудсан. Иезебел Баалыг шүтдэг байсан учраас Х.дээд 18:13). Ахаб «өмнөх бүх хаадаасаа ч илүүгээр ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдэв» (Х.дээд 16:30). Ехова Ахаб Иезебел хоёрын юу хийж байгааг бүгдийг нь нэгд нэгэнгүй харж байсан. Тэрбээр ард түмэндээ өршөөнгүй сэтгэлээр хандан бузар муу замаас нь эртхэн шиг эргүүлэхийн тулд Елиаг илгээсэн. Харин Ахаб Иезебел хоёр үгийг нь сонсоогүй юм.
Ахабыг турхирч жигшүүрт шашнаа Израйлд түгээн дэлгэрүүлэв. Иймээс сүмийн янхан олширч хүүхдээ тахил болгон өргөх явдал газар авсан. Түүнийг хатан байхад Еховагийн нэг ч зөнч амьд явах баталгаагүй байв. Иезебел олон зөнчийн амийг хөнөөжээ (4. Ехова Ахабт ямар шийтгэл оноосон бэ? Ахаб яасан бэ?
4 Эцэст нь Еховагийн тэвчээр барагджээ. Тэрбээр Елиаг явуулж Ахаб Иезебел хоёрыг хэрхэн шийтгэхээ хэлүүлсэн. Гэр бүлээр нь бүгдийг нь устгах ажээ. Үүнийг сонсоод Ахаб ихэд цочирдов! Гайхалтай нь энэ бардам хүн «өөрийгөө ... даруу болгосон» (Х.дээд 21:19–29).
5, 6. Ахаб үнэн голоосоо гэмшээгүй нь юунаас харагддаг вэ?
5 Ахаб тухайн үед даруу болсон ч үнэн голоосоо гэмшээгүй нь дараах явдлаас харагддаг. Тэрбээр хаант улсаасаа Баалын шүтлэгийг зайлуулаагүй. Еховагийн шүтлэгийг ч түгээн дэлгэрүүлээгүй. Харамсаж халаглахаас хэтрээгүй нь өөр үйлдлээс нь мөн харагддаг.
6 Хожим нь Ахаб хаан Сиритэй байлдахаар хамт мордох уу гэж Иудагийн сайн хаан Иехошафатаас асуужээ. Тэгэхэд Иехошафат Еховагийн зөнчөөс асууя гэдэг. Эхэндээ Ахаб татгалзаж «ЭЗЭНээс асууж болох өөр нэгэн хүн бий. Гэвч тэр миний талаар сайныг эш үзүүлж байгаагүй, харин бузар мууг хэлдэг учир би түүнийг үзэн яддаг юм» гэжээ. Гэхдээ дараа нь зөнч Микаиагаас асуудаг. Бурхны энэ хүн Ахабын талаар мууг л хэлсэн. Хорон муу Ахаб гэмшиж Еховагаас өршөөл гуйхын оронд зөнчийг шоронд хаяжээ (Х.дээд 22:7–9, 23, 27). Хэдийгээр хаан Еховагийн зөнчийг шоронд хийж чадсан ч зөгнөл биелэхийг болиулж чадаагүй. Тэгээд энэ тулаанд Ахаб алагддаг (Х.дээд 22:34–38).
7. Ехова Ахабын талаар юу гэж хэлсэн бэ?
7 Ехова Ахабын талаар ямар бодолтой байсныг нас барснаас нь хойш хэлсэн үгнээс нь мэдэж болно. Израйлын сайн хаан Иехошафат гэртээ эсэн мэнд буцаж ирэхэд нь Ехова зөнч Иехүг түүн рүү илгээж Ахабтай хамтарсных нь төлөө зэмлэдэг. Еховагийн зөнч: «Та харгис муу хүмүүст туслан, ЭЗЭНийг үзэн ядагчдыг хайрласан» гэжээ (Ш.дэд 19:1, 2). Та бодоод үз дээ. Хэрэв Ахаб үнэн голоосоо гэмшсэн бол Еховаг үзэн яддаг, харгис муу хүн гэж зөнч түүнийг хэлэхгүй шүү дээ. Ахаб харамсаж харууссан нь үнэн. Гэхдээ үнэн голоосоо гэмшээгүй нь тодорхой байна.
8. Ахабын жишээнээс юу мэдэж авах вэ?
8 Ахабын жишээнээс юу мэдэж авах вэ? Гэр бүлийг нь устгана гэдэг мэдээг Елиагаас сонсоод Ахаб эхэндээ даруу болсон. Энэ нь зөв байсан. Гэвч үнэн голоосоо гэмшээгүй нь хожим
тодорхой болсон. Тэгэхээр түр зуур халаглан харамсахыг гэмшинэ гэж хэлэхгүй байх нь ээ. Одоо, үнэн голоосоо гэмшинэ гэдэг нь юу гэсэн үг болохыг бас нэг жишээгээр үзье.МАНАССЕ ХААНЫ ГЭМШИЛ
9. Манассе ямар хаан байсан бэ?
9 200 жилийн дараа Манассе Иудагийн хаан болов. Тэрбээр Ахабаас ч долоон дор хаан байлаа. «ЭЗЭНий мэлмийд үлэмж их бузар мууг үйлдсэнээрээ тэрбээр ЭЗЭНийг уурлахад хүргэжээ» (Ш.дэд 33:1–9). Манассе Бурхны ариун сүм дотор харийн бурхдад зориулж тахилын ширээ босгож үржлийн бурхныг бэлгэддэг Ашерагийн сийлмэл хөргийг байрлуулсан. Ид шид үйлдэж, илбэ сурч, мэргэ төлөг буулгадаг байжээ. Түүнчлэн «гэмгүй цусыг үлэмж их урсгасан». Түүгээр ч барахгүй «өөрийн хөвгүүнийг гал дундуур явуулж» хуурамч бурхдад тахил болгон өргөсөн (Х.дэд 21:6, 7, 10, 11, 16).
10. Ехова Манассег хэрхэн сахилгажуулсан бэ? Манассе яасан бэ?
10 Манассе хаан зөнчдөөрөө хэлүүлсэн Бурхны сануулгыг Ахабтай адил үл тоомсорлосон. Эцэст нь «Ассирийн хааны их цэргийн жанжнуудыг ЭЗЭН авчирсан бөгөөд тэд Манассег дэгээнүүдээр барьж, хүрэл гав гинжээр хүлж, Вавилон уруу авч явав». Тэрбээр харь газар шоронд хоригдож байхдаа ихийг тунгаажээ. Тэгээд «эцэг өвгөдийнхөө Бурханы өмнө өөрийгөө ихэд дорд болгов». Ингээд зогсоогүй «тэр өөрийн Бурхан ЭЗЭН уруу хандан» «залбирсан». Өөрийгөө өөрчилж Еховаг «өөрийн Бурхан» гэж хэлсэн. Манассе шаргуу залбирсаар байсан (Ш.дэд 33:10–13).
11. Шастирын дэд 33:15, 16-г үзэхэд Манассе үнэн голоосоо гэмшсэнээ хэрхэн харуулсан бэ?
11 Ехова Манассегийн залбирлыг сонссон. Зүрх сэтгэл нь өөрчлөгдсөнийг хараад Еховагийн сэтгэл хөдөлж түүнийг эргүүлээд хаан ширээнд нь суулгасан. Үнэн голоосоо гэмшиж байгаагаа үйл хэргээрээ харуулснаараа Ахабаас ялгаатай байв. Манассе хуурамч шашныг устгах гэж чадлаараа тэмцэн жинхэнэ шашныг түгээн дэлгэрүүлсэн (Шастирын дэд 33:15, 16-г уншина). Ингэхийн тулд итгэл, зориг хэрэгтэй байв. Яагаад гэвэл гэрийнхэн, язгууртнууд, ард түмэндээ олон жил муугаар нөлөөлсөн. Харин одоо бузар муу юм хийхээ больж сайнаар нөлөөлдөг болов. Ач хүү Иосиа нь өвөөгөө дуурайж хожим нь сайн хаан болдог (Х.дэд 22:1, 2).
12. Манассед тохиолдсон явдлаас юу мэдэж авах вэ?
Дуу. 86:5).
12 Манассе даруу болоод зогсоогүй илүү их юм хийжээ. Еховад хандан залбирч өршөөл гуйсан. Амьдралаа өөрчилж муу юм хийхээ больж Еховаг шүтдэг болсон. Мөн жинхэнэ шашныг түгээн дэлгэрүүлдэг. Бузар мууг үйлддэг байсан хүн үнэн голоосоо гэмшвэл уучлуулна гэдгийг Манассед тохиолдсон явдал харуулдаг. Ехова Бурхан «сайн бөгөөд уучлахад бэлэн» гэдгийг энэ түүх баталдаг (13. Гэмших харамсах хоёрын ялгааг жишээгээр тайлбарлана уу.
13 Манассе нүгэл үйлдээд харамссан. Гэхдээ ингээд л болчихоогүй, бас үнэн голоосоо гэмшсэн. Үүнийг жишээгээр тайлбарлая. Таныг дэлгүүрт очоод торт авъя гэхэд худалдагч өндөг өглөө гэж бодъё. Та баярлалаа гээд өндгөө аваад явах уу? Мэдээж үгүй! Худалдагч өндгийг тортны гол орц гэж хэчнээн их тайлбарлалаа ч танд торт авсан мэт санагдахгүй шүү дээ. Жишээнд гардаг тортыг гэмшихтэй, харин торт хийхэд ордог өндгийг харамсахтай зүйрлэж болох юм. Ехова нүгэлтнийг гэмшээсэй гэж хүсдэг. Нүгэлтэн буруу юм хийсэндээ харамсвал сайн хэрэг. Яагаад гэвэл гэмших нь харамсахаас эхэлдэг. Гэвч харамсаад л бүх юм болчихгүй. Өөр яах хэрэгтэйг Есүсийн ярьсан дараах сургаалт зүйрлэлээс мэдэж авцгаая.
ЯЛГАЖ ТАНИХ НЬ
14. Есүсийн ярьсан сургаалт зүйрлэлийн самуун хүү үнэн голоосоо гэмшсэнээ эхлээд хэрхэн харуулсан бэ?
14 Есүсийн ярьсан самуун хүүгийн тухай түүхийг Лук 15:11–32-т тэмдэглэсэн байдаг. Тэр хүү эцэгтээ дуулгаваргүй загнан гэр орноо орхин «алс холын оронд очдог». Тэгээд садарлан амьдарч мөнгөө үрэн таран хийж замаа алджээ. Хүнд хэцүү амьдрал үзээд аавындаа сайхан амьдарч байснаа санагалздаг. Олон удаа буруу шийдвэр гаргаснаа ухаарч гэртээ харья, ааваасаа уучлалт гуйя гэж боджээ. Ингэж ухаарсан нь маш чухал байсан. Гэхдээ ингээд л болчихоогүй. Үнэн голоосоо гэмшсэнээ үйл хэргээрээ харуулдаг.
15. Самуун хүү үнэн голоосоо гэмшсэн нь юунаас харагддаг вэ?
15 Самуун хүү үнэн голоосоо гэмшсэн нь юу хийснээс нь харагддаг. Тэрбээр хол замыг туулж гэртээ буцаж очдог. Мөн аавдаа «Би тэнгэр дэх Бурхны эсрэг, таны эсрэг нүгэл үйлджээ. Одоо би таны хүү байх зохисгүй» гэж хэлдэг (Лук 15:21). Ийнхүү өчсөнөөс нь Еховатай дахин сайн харьцаатай байхыг хүсэж байгаа нь, мөн аавыгаа хэчнээн их гомдоосноо ойлгосон нь харагддаг. Тэрбээр аавынхаа сайшаалыг хүртэхийн тулд хөлсний ажилчнаар ч хамаагүй хамаг чадлаараа зүтгэхэд бэлэн байсан (Лук 15:19). Энэ түүх их сургамжтай. Ялангуяа нүгэл үйлдсэн хүнийг үнэн голоосоо гэмшсэн эсэхийг тогтооход ахлагчдад их тустай.
16. Нүгэл үйлдсэн хүн үнэн голоосоо гэмшсэн эсэхийг тогтооход ахлагчдад амаргүй байдгийн учир юу вэ?
16 Ноцтой нүгэл үйлдсэн хүнийг чин сэтгэлээсээ гэмшсэн эсэхийг тогтооход ахлагчдад тэр бүр амар байдаггүй. Яагаад гэвэл ахлагчид хүний зүрх сэтгэлийг хардаггүй, бодлыг мэддэггүй. Тийм учраас үйлдсэн нүглээ жигшиж байгаа эсэхийг нь гаднаас нь хараад дүгнэх хэрэг гардаг. Зарим тохиолдолд маш ноцтой нүгэл үйлдсэн хүнийг үнэн голоосоо гэмшсэн гэж дүгнэхэд ахлагчдад хэцүү байж болох юм.
17. а) Хийсэн хэрэгтээ харамсаж байгаа ч үнэн голоосоо гэмшээгүй байж болохыг жишээгээр тайлбарлана уу. б) 2 Коринт 7:11-ийг үзвэл үнэн голоосоо гэмшсэн хүн яадаг вэ?
17 Үүнийг жишээгээр бодъё. Нэг Гэрч эрэгтэй олон жилийн хугацаанд завхайрч явснаа гэрийнхэн, найз нөхөд, ахлагчдаас нууж байжээ. Хожим хэрэг нь илчлэгдэхэд тэрбээр хэргээ хүлээснээр барахгүй харамсав. Гэхдээ харамсаад л болчихгүй. Үүнээс илүүг хийх учиртай. Тэр хүн ганц удаа санаандгүй нүгэл үйлдсэн юм биш ээ. Харин олон жилийн турш санаатай үйлдсэнийг ахлагчид тооцох нь зүйтэй. Бас өөрөө санаачлагаараа илчлээгүй. Баригдсан учраас хэргээ хүлээсэн. Иймээс ахлагчид нүгэл үйлдсэн хүн үзэл бодол, сэдэл хандлага, биеэ авч явах байдлаа бүрэн өөрчилсөн эсэхийг магадлах учиртай (2 Коринт 7:11-ийг уншина). Ингэж өөрчлөгдөхөд цаг хугацаа хэрэгтэй. Ийм учраас дээрх нөхцөлд нүгэлтнийг хурлаас хасах нь зүйтэй болов уу (1 Кор. 5:11–13; 6:9, 10).
18. Хурлаас хасагдсан хүн чин сэтгэлээсээ гэмшсэн гэдгээ хэрхэн харуулах вэ? Ингэдэг бол юунд итгэлтэй байж болох вэ?
18 Хурлаас хасагдсан хүн чин сэтгэлээсээ гэмшиж байгаагаа харуулахын тулд цуглаандаа тогтмол явж ахлагчдын зөвлөсний дагуу залбирч Библиэ байнга судлах учиртай. Мөн нүглээ давтахгүйн тулд маш их хичээх
ёстой. Еховатай эргээд сайн харьцаатай болохын тулд чадлаараа мэрийдэг бол Ехова уучилж, ахлагчид эрхийг нь сэргээнэ гэдэгт итгэлтэй байж болно. Нөхцөл байдал болгон өөр учраас нүгэл үйлдсэн хүний хэргийг ахлагчид тус тусад нь нямбайлан авч үздэг. Тэгэхдээ хатуурхдаггүй.19. Үнэн голоосоо гэмшсэн хүн яадаг вэ? (Езекиел 33:14–16).
19 Үнэн голоосоо гэмшинэ гэдэг нь хийсэн хэрэгтээ харамсаад зогсохгүй оюун бодол, сэдэл хандлагаа өөрчлөхийг хэлнэ гэдгийг бид ойлгож авлаа. Ийм хүн буруу юмаа хийхээ больж Ехова руу эргэдэг (Езекиел 33:14–16-г уншина). Түүний хувьд хамгийн чухал нь Еховатай эргээд сайн харьцаатай болох явдал юм.
ГЭМШИХЭД НЬ ТУСАЛЪЯ
20, 21. Нүгэл үйлдсэн найздаа хэрхэн туслах вэ?
20 Есүс «Би ... нүгэлтэнд гэмш гэж уриалахаар ирсэн юм» гэж хэлжээ. Ажлынхаа нэг чухал хэсгийг ингэж онцолсон (Лук 5:32). Бид ч нүгэл үйлдсэн нэгнээ гэмшээсэй гэж хүсдэг. Хэрэв найзыгаа нүгэл үйлдсэнийг та мэдвэл яах хэрэгтэй вэ?
21 Нуувал тус биш ус болно. Ехова харж байгаа учраас нуугаад ямар ч нэмэргүй (Сур. 5:21, 22; 28:13). Харин ч ахлагчдаас тусламж авах хэрэгтэйг нь хэлээрэй. Хэрэв найз тань үйлдсэн нүглийнхээ тухай ахлагчид очиж хэлэхгүй байвал та энэ тухай ахлагчид хэлээрэй. Ингэснээрээ та найздаа туслахыг хүсдэгээ харуулна. Яагаад гэвэл найз тань Еховатай тогтоосон андын харьцаагаа бусниулах аюулд ороод байна.
22. Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?
22 Хэрэв хүн удаан хугацаагаар ноцтой нүгэл үйлдээд хурлаас хасагдсан бол ахлагчид өршөөнгүй хандаагүй гэсэн үг үү? Дараагийн өгүүллээр Ехова нүгэлтнийг сахилгажуулахдаа өршөөнгүй ханддагийг авч үзнэ. Бас бид Еховаг хэрхэн дуурайж болохыг үзнэ.
ДУУ 42 «Сул дорой нэгэндээ тус болъё»
^ д/м 5 Нүгэл үйлдсэндээ уучлалт гуйхыг л үнэн голоосоо гэмших гэж ойлгож болохгүй. Энэ өгүүллээр Ахаб хаан, Манассе хаан болон Есүсийн ярьсан самуун хүүгийн тухай сургаалт зүйрлэлийг үзээд үнэн голоосоо гэмших гэж яахыг хэлдгийг мэдэж авна. Мөн ноцтой нүгэл үйлдсэн итгэл нэгтнийхээ гэмшсэн эсэхийг тогтоохдоо ахлагчид юу юуг тооцож үзэх ёстойг мэдэж авна.
^ д/м 60 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Ахаб хаан Еховагийн зөнч Микаиад уурлан шоронд хийхийг ордны харуулуудад тушааж байна.
^ д/м 62 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Манассе хаан сүм дотор байрлуулсан шүтээнүүдээ нураахыг ажилчдад тушааж байна.
^ д/м 64 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Хол зам туулаад ядарсан самуун хүү гэрийнхээ барааг хараад сэтгэл нь уужирчээ.