НАМТАР
Хүнд санаа тавих нь насан туршийн ивээлтэй
«АНГЛИКАН сүм үнэнийг заадаггүй. Үнэнийг хайгаад л бай» гэж тэр сүмд явдаг эмээг минь хэлэхэд ээж үнэнийг хайж эхэлсэн. Гэхдээ ээж Еховагийн Гэрчүүдийг үл ойшоодог байсан. Тэднийг Канадын Торонто дахь гэрт маань ирэхэд нуугд гэж надад хэлдэг байв. Хожим нь 1950 онд нагац эгч минь Гэрчүүдтэй Библи судалж эхлэхэд ээж минь ч бас тэднийд очиж хичээл заалгадаг болсон. Дараа нь хоёулаа баптисм хүртсэн.
Манай аав Канадын нэгдсэн сүмийн ахлагч учраас дүү бид хоёрыг бүтэн сайны өглөө болдог хүүхдийн цуглаанд явуулдаг байв. Тэр цуглааны дараа 11 цагаас сүмийн үйлчлэлд аавтайгаа хамт оролцоно. Үдээс хойш нь ээжтэйгээ Еховагийн Гэрчүүдийн цуглааны танхимд очно. Тиймээс хоёр шашны ялгаа бидэнд илт харагддаг байсан.
Ээж минь шинэ итгэл үнэмшлийнхээ тухай хуучин анд Боб Хатчесон, Марион Хатчесон нарт ярихад тэд ч Библийн үнэнийг өөрийн болгожээ. Тэд 1958 онд Нью Йорк хотод болсон «Бурхны хүсэл таалал» гэсэн 8 өдрийн олон улсын чуулганд 3 хүүхэдтэйгээ хамт намайг авч явсан. Одоо бодоход тэр чуулганд намайг дагуулж явахад тэдэнд амаргүй байсан байх. Харин миний хувьд үнэхээр сайхан дурсамж болж үлдсэн юм.
ЕХОВАД ТҮЛХҮҮ ҮЙЛЧЛЭХЭД АХ ДҮҮС МААНЬ ТУСАЛСАН
Намайг өсвөр настай байхад манайхан ферм дээр ажилладаг, би ч янз бүрийн амьтдыг хооллож тэжээнэ. Тиймээс малын эмч болно гэж боддог байв. Ээж минь энэ талаар нэг ахлагчид ярьжээ. Тэр ахлагч, «эцсийн өдрүүдэд» амьдарч байгааг маань эвтэйхэн сануулж, мөн их сургуульд хэдэн жил сурвал Еховатай тогтоосон харилцаанд яаж 2 Тим. 3:1). Тэгээд би их сургуульд орохгүй гэж шийдсэн.
нөлөөлөхийг асууж билээ (Би дунд сургуулиа төгссөний дараа юу хийх талаараа бодсоор байв. Хэдийгээр амралтын өдөр бүр дэлгэрүүлдэг байсан ч дэлгэрүүлэх сонирхолгүй, эхлэгч болно ч гэж боддоггүй байв. Гэтэл Гэрч биш аав минь, бас дүү нь Торонтод байдаг даатгалын нэг томоохон компанид намайг бүрэн цагаар ажиллахыг ятгасан. Авга ах маань тэнд дээгүүр тушаалтан байсан болохоор би ч зөвшөөрсөн.
Би байнга илүү цагаар ажиллаж Еховаг шүтдэггүй хүмүүстэй харьцдаг болсон учраас Еховатай дотно болгох үйл хэрэгт тогтмол оролцож чадахаа больсон. Гэрч биш өвөөтэйгөө амьдарч байсан бөгөөд нас барахаар нь амьдрах байр хайх хэрэгтэй болсон.
Намайг 1958 онд чуулганд авч явсан Боб Марион хоёр эцэг эхээс минь дутахааргүй ханддаг байв. Тэд намайг гэртээ байлгахаар болж Еховатай дотносоход минь тусалж билээ. 1960 онд тэдний хүү Жон бид хоёр баптисм хүртсэн. Дараа нь Жоныг эхлэгчээр үйлчилж эхлэхэд би илүү идэвхтэй дэлгэрүүлдэг болъё гэж бодлоо. Хурлын ах нар төлөвшиж байгааг минь анзаараад одоогийнхоор «Амьдрал, үйл хэрэг цуглаан»-ы хариуцагчаар томилсон.
ГАЙХАЛТАЙ ХАНЬТАЙ БОЛООД ЭХЛЭГЧЭЭР ҮЙЛЧИЛСЭН МИНЬ
Би 1966 онд Ранди Бэрг гэдэг эмэгтэйтэй гэрлэсэн. Тэр минь хэрэгцээ ихтэй газар үйлчлэх хүсэлтэй идэвх зүтгэлтэй эхлэгч байв. Манай явуулын хариуцагч бид хоёрт онцгойлон санаа тавьж Онтарио дахь Ориллиа хуралд туслахыг уриалахад нь бид ч тэр даруй нүүсэн.
Ориллиад нүүж ирмэгцээ би ч байнгын эхлэгч болж Рандитайгаа мөр зэрэгцэн үйлчлэв. Урам зоригтой түүнийхээ ачаар би ч эхлэгчийн ажлаа сайн хийхийг хичээсэн. Дэлгэрүүлэхдээ Библи ашиглаад, бас хүмүүс үнэнийг ойлгож байгааг хараад баяр хөөртэй болсон. Бид Ориллиад байдаг эхнэр
нөхөр хоёрт тусалсан бөгөөд тэд амьдралаа өөрчилж Еховагийн Гэрч болсон нь үнэхээр ивээл байлаа.ӨӨР ХЭЛ СУРЧ, ҮЗЭЛ БОДЛОО ӨӨРЧИЛСӨН МИНЬ
Нэг удаа Торонто руу аялж явахдаа Бетелд удирдах үүрэг гүйцэтгэдэг ах нарын нэг Арнолд Макнамаратай танилцлаа. Тэрбээр тусгай эхлэгч болох хүсэлтэй эсэхийг минь асуухад би шуудхан л «Мэдээж! Кэбэк л биш бол хаана ч хамаагүй!» гэж хариулсан. Яагаад гэвэл франц хэл давамгайлсан Кэбэк мужийн нийгмийн тогтворгүй байдлын талаарх Канад дахь англи хэлтнүүдийн илэрхийлж буй эсрэг хандлага надад нөлөөлсөн. Тухайн үед Кэбэкийн иргэд засгийн газрын эсрэг босож, тусгаар тогтнох хүсэлтээ илэрхийлж байв.
Арнолд: «Одоогийн байдлаар тусгай эхлэгч нарыг зөвхөн Кэбэк рүү томилж байгаа» гэж хариулав. Би шууд зөвшөөрсөн. Ранди тэнд үйлчлэх хүсэлтэйг ч мэдэж байлаа. Энэ нь амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэрүүдийн маань нэг байсныг би хожим нь ойлгосон.
Тэгээд франц хэлний 5 долоо хоногийн сургалтад суугаад Ранди бид хоёр өөр нэгэн хостой хамт Монреалаас зүүн хойш 540 километрийн зайд орших Римуски рүү явав. Сурах юм их бий гэдгийг цуглаан дээр зарлал унших үедээ би мэдэрсэн. Ирэх чуулганд «Австриас олон төлөөлөгч ирнэ» гэж хэлэх ёстой атлаа «Тэмээн хяруулын олон төлөөлөгч ирнэ» гээд хэлчихсэн.
Римускид бид дөрөв болон идэвх зүтгэлтэй дөрвөн Гэрч эмэгтэй Хюбердогийн гэр бүлийнхэнтэй хамт амьдарсан. Тэднийх 2 охинтой. Хюбердогийнх 7 унтлагын өрөөтэй том байшин түрээсэлж байсан бөгөөд эхлэгч нар ч мөнгө нэмэрлэдэг байв. Тэр байшингийн нүүрэн тал, баганууд нь цагаан өнгөтэй учраас бид «Цагаан ордон» гэж нэрлэдэг байсан. Голдуу 12–14-үүлээ амьдарна. Ранди бид хоёр тусгай эхлэгч учраас өглөө ч, өдөр ч, орой ч дэлгэрүүлнэ. Тэр үед үргэлж, бүр өвлийн хүйтэн орой ч хамт дэлгэрүүлэх хүн байсанд талархдаг.
Үнэнч тэдгээр эхлэгчтэй дотносож, гэр бүлийнхэн шиг болсон. Заримдаа бид түүдэг гал асааж, тойрч суугаад янз бүрийн шанзтай банш чимхэж, тэр өдрийг «баншны өдөр» болгодог байв. Нэг Гэрч эрэгтэй хөгжимчин учраас бид ихэнх хагас сайны орой дуулж бүжиглэнэ.
Римускид үр дүнтэй дэлгэрүүлсэн. Таван жилийн хугацаанд Библийн хэд хэдэн суралцагч ахиц гарган баптисм хүртэж, хурал 35 дэлгэрүүлэгчтэй болсон. Үнэхээр их баярласан!
Сайн мэдээ тунхагладаг туршлагатай дэлгэрүүлэгч болоход Кэбэкт очсон маань тустай байсан. Ехова дэлгэрүүлэхэд ч, хэрэгцээгээ хангахад ч тусалж байгаа нь тодорхой харагдсан. Түүнчлэн бид франц хэлтэй хүмүүсийг хайрлаж, тэдний хэл, соёлд дуртай болсноороо өөр бусад хэл, соёлыг ч хүндэтгэж сурсан (2 Кор. 6:13).
Салбараас гэнэт бидэнтэй холбогдож Нью Брансвикийн зүүн эрэгт орших Тракадид нүүж очих санал тавьсан. Саналыг шууд зөвшөөрөхөд амаргүй байв. Яагаад гэвэл байр түрээслэх гэрээ дөнгөж хийчихсэн, бас сургуульд цагийн багш хийхээр тохирчихсон. Түүнчлэн Библийн зарим суралцагч маань
дэлгэрүүлэгч болоод удаагүй, мөн цуглааны танхим барих ажил ид өрнөж байлаа.Бид Тракади руу нүүх тухайгаа амралтын 2 өдрийн турш залбирч байгаад тэнд очоод харсан чинь Римускигээс их ялгаатай газар байв. Ехова биднийг тийшээ явуулахыг хүсэж байгаа бол явъя гэж шийдсэн. Бид Еховаг шалгахад бүх саад бэрхшээлийг арилгаж байгаа нь харагдаж байлаа (Мал. 3:10). Ранди Еховатай дотно, амин хувиа боддоггүй, алиа хошин байдаг учраас нүүхэд гарсан бэрхшээлийг ажрахгүй давсан.
Шинэ хурал маань Роберт Росс гэдэг ганцхан ахлагчтай. Тэрбээр эхнэр Линдатайгаа эхлэгчээр үйлчилж байгаад анхны хүүхдээ төрснөөс хойш тэнд суурьшжээ. Бага насны хүүхэдтэй ч зочломтгой байдаг, идэвх зүтгэлтэй дэлгэрүүлдэг нь бидэнд их урамтай санагдсан.
ХЭРЭГЦЭЭ ИХТЭЙ ГАЗРУУДАД ҮЙЛЧЛЭЭД ИВЭЭЛ ХҮРТСЭН МИНЬ
Биднийг Тракадид эхлэгчээр 2 жил үйлчилж байтал гэнэт дүүргийн ажил хийлгэх санал тавьсан. Тэгээд англи хэлний дүүргүүдэд 7 жил үйлчилсний дараа дахин Кэбэк дэх франц хэлний дүүрэгт томилогдсон. Манай мужийг хариуцсан Леонс Крепу миний илтгэлийг сонсоод магтдаг байв. Гэхдээ дараа нь «Яавал хүмүүст илүү их ач тустай байх бол?» гэж байнга асуудаг. a Ийнхүү надад санаа тавьж илүү тодорхой, ойлгомжтой заахад тусалсан юм.
Монреалд 1978 онд болсон «Ялгуусан итгэл» нэртэй олон улсын чуулганы үеэр биелүүлсэн даалгавраа би одоо хүртэл мартдаггүй. Хоол хүнсээр хангах тасагт ажилласан. Тус чуулганд 80 000 хүн ирэх байсан бөгөөд хоол өгөх арга нь шинэ байв. Төхөөрөмж, хоолны цэс, бэлтгэх арга гээд бүх юм шинэ байсан. Бидэнд 20-оод том чиргүүлэн хөргөгч байсан ч хааяа доголдоно. Чуулганы өмнөх өдөр бид цэнгэлдэх хүрээлэнд ороод үүр цайхаас өмнө бүх шарах шүүгээгээ халааж өглөөний цай бэлдэх ёстой байсан. Гэтэл спортын тэмцээн болж байсан учраас шөнө дунд болтол тэнд орж чадаагүй. Бид их ядарч билээ. Гэхдээ ажилч хичээнгүй, төлөвшсөн, хөгжилтэй итгэл нэгтнүүдээсээ их юм сурсан. Бид тэр үеэс хойш дотнын найзууд болсон. 1940–1960 онд харгис хавчлага
өрнөж байсан Кэбэк мужид болсон ийм том чуулганд гар бие оролцсон минь хосгүй завшаан байлаа.Монреалд том том чуулган болоход хамтарч ажилласан хариуцагч нараасаа бас их юм сурсан. Нэг удаа Удирдах Зөвлөлийн гишүүнээр одоо үйлчилж байгаа Дэвид Сплэйн чуулган зохион байгуулах тасагт хариуцагчаар ажилласан. Хожмын нэг чуулганы үеэр би ч ийм даалгавар биелүүлсэн. Тэр үед Дэвид чин сэтгэлээсээ дэмжиж байлаа.
Ранди бид хоёр явуулын ажлыг 36 жил хийсэн. Харин 2011 он болоход намайг Ахлагчийн сургуульд багшлуулахаар болов. Бид 2 жилийн хугацаанд 75 газар очсон. Ингэж явах амаргүй байсан ч хичээл зүтгэл талаар болоогүй ээ. Долоо хоногийн сургалт дуусахад ахлагчид маш их талархаж байгаагаа илэрхийлдэг байсан. Яагаад гэвэл тэд ахлагчдын Еховатай тогтоосон харьцаанд Удирдах Зөвлөл хэр их санаа тавьж байгааг мэдэрсэн юм.
Хожим нь би Сайн мэдээ тунхаглагчийн сургуульд багшилсан. Сурагчдад хийх юм их байсан учраас маш их ядардаг, санаа нь ч зовдог байв. Тэд өдөрт 7 цаг хичээллээд, орой нь гэрийн даалгавар хийх гэж 3 цаг орчим сууна, мөн 7 хоногт 4, 5 даалгавар биелүүлнэ. Харин нөгөө багш бид хоёр тэдэнд Еховагийн тусламжаар л бүгдийг нь хийж чадна гэж хэлдэг байв. Тэгээд сурагчид Еховагаас тусламж авч, чадахаасаа илүүг хийчихээд гайхаж байсныг би мартдаггүй.
ХҮНД САНАА ТАВИХ НЬ ҮҮРДИЙН ИВЭЭЛТЭЙ
Ээж минь хүмүүст санаа тавьдаг байсан учраас суралцагчид нь ахиц гаргадаг байсан, аав ч үнэнд нааштай ханддаг болсон. Ээжийг нас барснаас хойш 3 өдрийн дараа аав илтгэл сонсохоор цуглааны танхимд ирэхэд бид их гайхаж билээ. Тэгээд 26 жил цуглаанд явсан даа. Аав хэдийгээр баптисм хүртээгүй ч 7 хоног бүрийн цуглаанд хамгийн түрүүнд ирдэг байсныг ахлагчдаас дуулсан.
Ээжийн минь гайхалтай жишээ үр хүүхэд бидэнд ч нөлөөлсөн. Манай гурван дүү нөхрүүдтэйгээ Еховад үнэнчээр үйлчилж байна. Нэг дүү маань Португал, нөгөө нь Хаити салбарт тус тус үйлчилдэг.
Одоо Ранди бид хоёр Онтариогийн Хамилтонд тусгай эхлэгчээр үйлчилж байна. Явуулын ажил хийж байхдаа итгэл нэгтнүүдийнхээ хичээл болон давтан уулзалтад хамт очоод их сайхан байсан. Харин одоо Еховад хайртай болж буй өөрсдийнхөө суралцагчдыг харах үнэхээр сайхан байна. Хурлынхаа ах дүүстэй дотносож, сайхан цагт нь ч, хэцүү цагт нь ч Ехова тэднийг хэрхэн дэмжиж байгааг хараад урамшдаг.
Одоо бодоход үнэхээр олон хүн бидэнд санаа тавьж байсан юм байна. Үүнд нь бид гүнээ талархаж явдаг. Тиймээс бид ч гэсэн хүмүүст «их санаа тавьж» Еховад илүү сайн үйлчлэх хүсэл төрүүлэхийг хичээж байгаа (2 Кор. 7:6, 7). Жишээлбэл эхнэр, хүү, охин нь бүрэн цагаар үйлчилдэг өрхийн тэргүүнээс эхлэгчээр үйлчлэх талаар бодож байсан уу гэж асуулаа. Тэрбээр 3 эхлэгчийг тэжээж байгаа гэж хэлэв. Тэгэхэд нь би: «Ехова илүү сайн тэжээж чадахгүй гэж үү?» гэж асуугаад эхлэгчээр үйлчлэхийн жаргал эдлэхийг уриаллаа. Тэгтэл тэрбээр 6 сарын дараа эхлэгч болсон.
Ранди бид хоёр Еховагийн «гайхамшигт үйлсийг» хойч үеийнхэндээ ярьсаар байна. Тэд ч Еховад үйлчилж аз жаргалыг бид нар шиг мэдрээсэй гэж хүсдэг (Дуу. 71:17, 18).
a Леонс Крепугийн намтрыг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2020 оны 2-р сарын дугаарын 26–30 дугаар хуудаснаас үзээрэй.