Skip to content

Гарчиг руу орох

Шаргуу хөдөлмөрлөж сурах нь дасгал хийхтэй адилхан. Одоо ч, ирээдүйд ч ашигтай

ОХИД ХӨВГҮҮД

11. Ажилсаг байх

11. Ажилсаг байх

ЯАХЫГ ХЭЛЭХ ВЭ?

Ажилсаг хүн ажлаас хойш суудаггүй. Харин ч өөрийнхөө хэрэгцээг хангаж, бусдад туслахын тулд ажиллаж хөдөлмөрлөдөг. Хар бор ажлыг ч голохгүй хийдэг.

ЯАГААД ЧУХАЛ БЭ?

Хүссэн хүсээгүй, хүн заавал үүрэг хариуцлага хүлээдэг. Өнөө үед олон хүн биеийн амрыг хардаг болсон. Гэхдээ ажилсаг байвал чамд л хэрэгтэй (Номлогчийн үгс 3:13).

«Ажлаа хийсэн шиг хийчихлээр өөрөөрөө бахархаж, сэтгэл тэнэгэр байдаг. Хийсэн юмаа хараад баярладаг болохоор ажилд бүр дурладаг. Ажилдаа хариуцлагатай хандаж биеэ зөв авч явдаг хүн хамт олон дундаа нэр хүндтэй байна»—Рэйон.

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Хөдөлмөр бүхэн ашиг авчирна» (Сургаалт үгс 14:23).

ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Ажлын талаар зөв үзэлтэй байя гэвэл:

Юмыг чадмаг хийж сураад бахархаарай. Гэрийн ажил, гэрийн даалгавар, ажил төрөл гээд юу ч хийсэн, биеэ бүрэн дайчлаарай. Хийгээд сурсан юмаа илүү хурдан, чанартай хийж сурах арга хайгаарай. Ур чадвар чинь сайжрахын хэрээр чи ажилдаа дурлана.

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Ажилдаа чадмаг хүнийг чи харсан уу? Тийм хүн хаадын өмнө зогсоно. Тэр нэр төргүй хүмүүсийн өмнө зогсохгүй» (Сургаалт үгс 22:29).

Бусдыг бодоорой. Үүрэг даалгавраа сайн ухамсарладаг бол бусдад ч тустай. Жишээ нь гэрийнхээ ажлыг сайн хийвэл гэр бүлийн чинь бусад гишүүний ачаа хөнгөрнө.

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Авахаасаа өгөх нь илүү жаргалтай» (Үйлс 20:35).

Хийх ёстойгоосоо илүүг хийгээрэй. Хийсэн болоод өнгөрөх биш, даалгаснаас илүүг санаачлан хийгээрэй. Ингэвэл чи хүний хэлснийг л хийгээд байх биш, өөрөө хүсээд хийж байгаа болохоор өөрөө өөртөө эзэн байж чадна (Матай 5:41).

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Сайн үйл чинь албадлагынх бус, чин сэтгэлийнх байгаасай» (Филемон 14).

Тунг нь тааруулаарай. Ажилсаг хүн залхуурахыг мэддэггүй. Энэ нь ажлын хэнээтэй байна гэсэн үг биш. Тэд ажил амралтаа зохицуулдаг учраас баяр жаргалтай явдаг.

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Хоёр гараа дүүргэхээр шаргуу хөдөлмөрлөж, салхины хойноос хөөцөлдсөнөөс нэг л гар дүүрэн сул амарч байсан нь дээр» (Номлогчийн үгс 4:6).