СТРЕССГҮЙ АМЬДАРЪЯ
Стрессгүй амьдрах боломжтой
Стрессгүй амьдрахад Библийн зөвлөгөө тусалдаг. Стресстүүлдэг бүхнээс бид ангид байх боломжгүй нь үнэн. Гэхдээ Бүтээгч маань биднийг стрессээс ангижруулж чадна. Бурхан бидэнд туслахаар Есүс Христийг томилсон. Тэрбээр хүн төрөлхтний төлөө олон гайхамшигтай зүйлийг хийнэ. Жишээ нь:
ЕСҮС ӨВЧТЭЙ ХҮНИЙГ ЭДГЭЭХЭЭ ХАРУУЛСАН.
«Янз бүрийн өвчтэй, зовж буй бүх хүнийг авчрахад Есүс эдгээв» (МАТАЙ 4:24).
ЕСҮСИЙГ ЗАХИРАХ ҮЕД ХҮН БҮР ОРОХ ОРОНТОЙ, ХООЛ ХҮНСЭЭР ХАНГАЛУУН БАЙНА.
«Тэд [Христийн харьяат албатууд] гэр барьж, түүн дотроо сууна. Тэд бас усан үзэм тариалж, үр жимсийг нь иднэ. ... Харин Миний ард түмний өдрүүд нь модны амьдрах хугацаа шиг болох бөгөөд Миний сонгосон хүмүүс өөрсдийнхөө гарын бүтээлийг өмсөнө» (ИСАИА 65:21, 22).
ЕСҮСИЙГ ЗАХИРАХ ҮЕД ДЭЛХИЙ ДАХИНД АМАР АМГАЛАН, ЭНХ ТАЙВАН НОЁЛНО.
«Түүний өдрүүдэд зөв шударга хүн цэцэглэг. Сарыг үгүй болтол амар тайван ч арвин ихээр байг. Тэрээр далайгаас далай хүртэл, мөрнөөс газрын хязгаар хүртэл захирах болтугай. .... , түүний дайснууд тоос шороог долоох болтугай» (ДУУЛАЛ 72:7–9).
ЕСҮС ШУДАРГА БУС ЯВДЛЫГ ҮГҮЙ ХИЙНЭ.
«Тэрээр ядуус ба гачигдагсдыг өршөөх бөгөөд Гачигдагсдын амийг аврах болно. Тэр тэдний амийг дарамт ба хүчирхийллээс аварна» (ДУУЛАЛ 72:13, 14).
ЕСҮС ГАЙ ЗОВЛОН, ҮХЛИЙГ БАЙХГҮЙ БОЛГОНО.
«Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно» (ИЛЧЛЭЛ 21:4).