Хайраа илэрхийлээрэй
Асуудал юунд байна вэ?
Алагчлах үзэл тийм амар арилж, алга болдоггүй. Вирусыг биеэс арилгахад нэлээн хугацаа хэрэгтэй байдаг шиг алагчлах үзлээ таягдан хаяхад бас хугацаа хэрэгтэй. Сэтгэл дотроо ч хүнийг алаг үзэхгүйн тулд яах вэ?
Библийн зарчим
«Хайрыг өмс. Хайр бол эв нэгдлийн төгс холбоос юм» (КОЛОСАЙ 3:14).
Юу гэсэн үг вэ? Нэг нэгэндээ сайхан сэтгэл гаргах нь хүмүүсийг дотно болгодог. Бусдад хайраа илэрхийлэх тусам алагчлах үзэл арилна. Хайрын сэтгэлээ илэрхийлэхийн хэрээр үзэн ядах, дорд үзэх сэтгэл төрөхөө болино.
Яах хэрэгтэй вэ?
Дургүйцэж явдаг бүлгийн хүндээ хайраа илэрхийлэх хэдэн аргыг бодож үзээрэй. Заавал төвөгтэй, сүртэй юм хийх албагүй. Дараахаас ганц хоёрыг нь хийгээд үзээрэй.
Хайрын сэтгэлээр хийсэн багахан үйлс алагчлах үзлийг арилгадаг
Нийтийн тээврээр явж байхдаа тэдэнд суудал тавьж өгөх юм уу хаалга онгойлгож өгөх гэх мэтээр соёлтой байгаарай.
Танай хэлээр чөлөөтэй ярьдаггүй байлаа ч энгийн юм ярих гэж оролдоорой.
Ойлгомжгүй үйлдэл гаргасан ч тэвчээртэй байгаарай.
Тулгарч буй бэрхшээлээ ярихад нь хүнлэг сэтгэлээр сонсоорой.