Skip to content

Гарчиг руу орох

3 | Библийн жишээ—Ач тустай

3 | Библийн жишээ—Ач тустай

БИБЛИД БИЧСЭНЭЭР . . . Бурхны үнэнч үйлчлэгчид «бидэн шиг л хүн байсан» (ЯАКОВ 5:17).

Ямар утгатай вэ?

Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх талаар харилцан адилгүй, янз бүрийн зан авиртай бодит хүмүүсийн түүх Библид олон бий. Тэдний тухай уншихлаар өөртэйгөө адилхан хүнийг олж хардаг.

Ач тус

Намайг ойлгоосой гэж хүн бүхэн хүсдэг. Ялангуяа сэтгэл санаа хямарсан үед ингэж бодогддог. Библид гардаг түүхэн хүмүүсийн тухай уншихлаар бидэн шиг л боддог, мэдэрдэг байсныг нь ойлгоно. Үүний үр дүнд би л ганцаараа зовж байгаа биш юм байна, хэн ч намайг ойлгохгүй гэж бодох хэрэггүй юм байна гэдгийг ухаарна.

  • Арга нь тасарч цөхрөнгөө барсан олон хүний хэлсэн үгийг Библид тэмдэглэн үлдээжээ. «Цаашид тэсэж чадахгүй нь, одоо боллоо» гэж бодогдох үе танд байсан уу? Мосе, Елиа, Давид нарт ч бас ингэж бодогдож байжээ (Тооллого 11:14; Хаадын дээд 19:4; Дуулал 55:4).

  • Библид Ханна гэдэг эмэгтэйн тухай гардаг. Тэрбээр хүүхэдтэй болдоггүйдээ, үүнээсээ болоод нөхрийнхөө нөгөө эхнэрт шоолуулж доромжлуулдагтаа ихэд шаналдаг байжээ (1 Самуел 1:6, 10).

  • Бас Библид Иов гэдэг хүний түүх гардаг. Түүний зовлонг ойлгох хүн бидний дунд олон бий. Еховад бат итгэдэг тэрбээр сэтгэлийн зовлон шаналлаасаа болоод нэгэнтээ «Амьд явахыг би жигшин үздэг боллоо. Урт удаан наслах хүсэл ч үгүй боллоо» гэж хэлж байжээ (Иов 7:16, МБН, 2015).

Бурхны эдгээр үйлчлэгчид сөрөг бодлоосоо хэрхэн салж чадсаныг мэдэж авбал та ч бас сэтгэлийн зовлонгоо даван туулах хүч тэнхээтэй болно.