Skip to content

Гарчиг руу орох

Бурхан танд санаа тавьдаг

Бурхан танд санаа тавьдаг

БИБЛИ нь анагаах ухааны ном биш ч санаа зовоосон асуудал тулгарах, сэтгэл үймрэх, гомдож гутрах, бие махбод, сэтгэл зүйн өвчинд нэрвэгдэх үед тус болдог.

Хамгийн гол нь Бүтээгч Бурхан Ехова a маань хүмүүс бидний бодол санаа, сэтгэл зүйг хэнээс ч илүү ойлгодгийг энэ ном баталдаг. Бидэнд ямар ч бэрхшээл тулгарсан Ехова Бурхан туслахад бэлэн байдаг. Жишээ болгон Библийн хоёр зүйлийг авч үзье.

«Тэр эмтэрсэн зүрхтэй хүмүүсийг анагааж, тэдний шархыг боодог» (ДУУЛАЛ 147:3).

«Би бол чиний баруун гараас атгадаг чиний Бурхан ЭЗЭН билээ. Би чамд “Бүү ай. Би чамд тусална” гэж айлдаж байна» (ИСАИА 41:13).

Тэгвэл сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүнд Ехова хэрхэн тусалдаг вэ? Тэрбээр хүмүүст санаа тавьдаг халамжтай Бурхан гэдгийг дараа дараагийн өгүүллээс мэдэж аваарай.

a Библийн эх бичигт Бурхны оноосон нэрийг Ехова гэсэн байдаг (Дуулал 83:18).