Хүн бүхэнд ойлгомжтой Библийн орчуулга
«ТА Библийг хүн төрөлхтөнд зориулсан Бурхны үг гэдэгт итгэдэг бол Бурхан тантай харилцдаг гэсэн үг. ... [Библийг] хүн бүхэнд ойлгомжтой орчуулсан цагт л таны амьдралд бүхэлд нь нөлөөлнө» хэмээн судлаач Аалан Даати «Библийн орчуулгуудаас алийг нь сонгох вэ?» гэдэг номондоо бичжээ.
Бурхны Үгийг эрхэмлэдэг хүмүүс дээрх үгийг хүлээн зөвшөөрдөг. «Судар бүрийг Бурхан бичүүлсэн. Судар бүр заах, зэмлэх, залруулах, шударга сайн хэм хэмжээнд нийцүүлэн сахилгажуулахад тустай» гэдэгт ч бат итгэдэг (2 Тимот 3:16). Библи бол жирийн нэгэн эртний судар биш юм. Харин өдөр тутмын асуудлыг шийдэх бодитой аргыг зааж өгдөг «амьд бөгөөд хүчтэй» ном билээ (Еврей 4:12). Тиймээс энэ ариун бичээсийг уншиж ойлгоод, ажил хэрэг болгоход нь тус дөхөм болъё гэвэл хэн бүхэнд ойлгомжтой орчуулах шаардлагатай. Шинэ гэрээг анх Платон нарын гүн ухаантнуудын ном зохиолоо бичдэг сонгодог грек хэлээр биш, энгийн ардын кини грек хэлээр бичсэн. Тийм ээ, Библийг энгийн ардад ойлгомжтой байхаар бичжээ.
Энэ л зорилгыг өвөрлөн сүүлийн жилүүдэд Библийн орчин үеийн орчуулгыг олон хэлээр гаргажээ. Эдгээр орчуулгын ачаар энгийн ард иргэд Библийг өмнөхөөсөө сайн ойлгодог болсон нь тустай хэрэг. Гэлээ ч эх бичвэрийн утга санааг зөв гаргаагүй, тодорхой бичээгүй орчуулга олон байна. Тухайлбал, нас барсан хүн яадгийг, бас жинхэнэ
Бурхны нэрийг Библид тодорхой бичсэн байдаг ч зарим орчуулгад үүнийг бүрхэгдүүлжээ.«Грек Судрын Шинэ ертөнц орчуулга» монгол хэлээр гарсан нь Бурхны Үгийг эрхэмлэн хайрладаг хүмүүсийн хувьд баярт үйл явдал байсан юм. Орчин үеийн энэхүү орчуулга гарсныг 2017 оны 3-р сарын 25-нд зарласан. Библийг шашны сургаал номлолд тохируулан орчуулах ёсгүй гэсэн зарчмын дагуу орчуулсан учир үнэн зөв болсон. Иймд Библийг монгол хэлээр уншаад илүү сайн ойлгох боломжтой болсон. Энэ орчуулгыг хэн хариуцаж хийсэн юм бол гэж та бодож байгаа байх.
Бурхныг алдаршуулдаг орчуулагчид
«Грек Судрын Шинэ ертөнц орчуулга» монгол уншигчдын хувьд шинэ боловч анх 1950 онд гарсан түүхтэй. Тэр үед «Библи, Танилцуулгын Харуулын Цамхаг Нийгэмлэг» энэ орчуулгыг англи хэлээр гаргасан. Библийн олон улсын энэхүү Нийгэмлэг Библи хэвлэх ажлыг олон жил хийсэн юм. «Харуулын Цамхаг» сэтгүүлийн 1950 оны 9-р сарын 15-ны дугаарт «Орчуулгын хорооны гишүүд нэрээ мэдэгдэхийг хүсээгүй. Бидний нэрийг, амьд сэрүүнд байхад ч, нас барсны дараа ч битгий мэдэгдээрэй гэж захисан. Энэ орчуулгын зорилго нь амьд, жинхэнэ Бурхны нэрийг алдаршуулах явдал юм» гэж бичжээ.
Бүтэн Библи буюу «Ариун Судрын Шинэ ертөнц орчуулга» 1961 онд гарсан. Энэ орчуулгыг хийсэн хүмүүсийн нэрийг та бид мэдэхгүй ч, ажлаа сэтгэлээсээ хийж Бурханд чин үнэнч байсанд нь эргэлзэхгүй байж болно. 2013 оны хувилбарын өмнөх үгэнд «Библийн мэдээ хэчнээн чухал болохыг бид ухамсарладаг учир утга агуулгыг нь өөрчлөхгүйгээр шинэчилж найруулсан. Библийн мэдээг үнэн зөв илэрхийлэх нь хариуцлагатай ажил гэдгийг ойлгодог. ... Эх бичвэртэй утга дүйхээр үнэн зөв орчуулахын зэрэгцээ уншихад амар, тодорхой орчуулахыг зорьсон билээ» гэж тэмдэглэжээ.
Шинэ ертөнц орчуулгын хорооны гишүүд шаардлага хангасан хүмүүс байсан уу? Ямар боловсролтой, хэн гэдэг хүн орчуулсан нь тодорхойгүй бол хийсэн орчуулгыг нь мэргэжлийнх биш гэж дүгнэж болно гэж зарим судлаач үздэг. Гэхдээ бүх судлаач ийм явцуу бодолтой биш. Аалан Даати: «Орчуулгын сайн мууг тодорхойлоход орчуулагч, эрхлэн гаргагч нь хэн бэ гэдгийг заавал мэдэх шаардлагатай юу? Үгүй ээ. Гол нь орчуулгыг нь нягталж үзэх хэрэгтэй» гэж бичжээ. *
Одоогийн байдлаар, «Шинэ ертөнц орчуулга»-ыг бүтнээр нь болон хэсэгчлэн, 150 хэлээр 220 сая гаруй хувь хэвлээд байна. Энэ орчуулга ямар онцлогтой вэ?
Бурхны нэрийг ариусгадаг орчуулга
Есүс шавь нартаа «Тэнгэрийн Эцэг минь, таны нэр ариусаасай» гэж залбирахыг заасан (Матай 6:9). Гэвч ихэнх орчуулгад Бурхны нэрийг бус, «Бурхан», «Эзэн» гэсэн цолыг бичсэн байдаг. Харин Библийн эх бичвэрт нэр нь байдаг. Еврей Сударт Бурхны Ехова гэдэг нэр 7 000 орчим удаа гардаг (Египетээс гарсан нь 3:15, ШЕ; Дуулал 83:18, 1838 оны орчуулга). Хожим нь иудейчүүд мухар сүсгийн улмаас Бурхны нэрийг хэрэглэхээ больжээ. Элчүүдийг нас барснаас хойш Христийн дагалдагчид бас ийм мухар сүсэгтэй болжээ (Үйлс 20:29, 30; 1 Тимот 4:1). Грек Судрыг хуулан бичигчид Бурхны Ехова гэдэг оноосон нэрийг «Кириос» (Эзэн), «Теос» (Бурхан) гэдэг грек үгээр орлуулж бичих болжээ.
Шинэ ертөнц Библийн орчуулгын хороо Грек Сударт («Шинэ Гэрээ») Еховагийн Исаиа 61:1-ийг эшлэл болгон Лук 4:18-д бичсэн байдаг. Еврей эх бичвэрийн Исаиа 61:1-д Еховагийн нэр гардаг. * Тийм учраас «Шинэ ертөнц орчуулга»-д Лук 4:18-ыг «Ехова надад агуу хүчээ өгсөн. Учир нь ядууст сайн мэдээ тунхаглуулахаар намайг томилсон билээ» гэж хөрвүүлсэн нь зүйтэй юм.
нэрийг сэргээж бичихээр зориг шулуудан 237 удаа бичжээ. Орчуулагчид санаан зоргоор биш, харин сайтар судалсны дүнд ийн бичсэн. Жишээ нь,Ингэж бичсэн учир Ехова Бурхан болон түүний цорын ганц Хүү Есүс Христ хоёрыг ялгаж салгаж ойлгоход амар болсон. Жишээлбэл Матай 22:44-ийг ихэнх орчуулгад «Эзэн, миний Эзэнд» гэж байдаг (АББН 2004). Гэхдээ хэн нь хэнд хандаж хэлж байна вэ? Энэ зүйлийг Дуулал 110:1-ээс эш татсан. Еврей эх бичвэрийн Дуулал 110:1-д Еховагийн нэрийг бичсэн байдаг. Тиймээс «Шинэ ертөнц орчуулга»-д Матай 22:44-ийг «Ехова миний Эзэнд» гэж хөрвүүлсэн. Ехова Бурхан болон түүний Хүү хоёрыг ялгаж салгаж ойлгох нь чухал (Марк 13:32; Иохан 8:17, 18; 14:28). Үүнийг ойлгосон хүн л аврагдана. Үйлс 2:21-д «Еховагийн нэрээр дууддаг хүн бүр аврагдана» гэж байдаг.
Үнэн зөв, тодорхой
«Шинэ ертөнц орчуулга» өөр хэд хэдэн онцлогтой. Вескот Хоорт хоёрын сайтар хянаж эмхтгэсэн грек бичвэрт үндэслэн орчуулсан. Түүнчлэн эртний бусад папирус болон бичвэрүүдийг харьцуулж үзсэн. Тухайлбал,
Нестл ба Ааландын, Нэгдсэн Библийн Нийгэмлэгийн хянаж эмхтгэсэн бичвэрүүдийг дурдаж болно. Грек эх бичвэртэй утга дүйхээр үнэн зөв бөгөөд орчин үеийн хэлээр, ойлгомжтой орчуулахын тулд туйлын хянуур хандсан. Ингэж орчуулснаар Библийн эх бичвэрийн хэл найруулгын онцлогийг хадгалж чадсан төдийгүй ойлгомжгүй байсан зарим зүйлийг ойлгомжтой болгосон.Түүнчлэн грек үйл үгийн онцлогийг гаргахыг хичээсэн. Орчин үеийн олон хэлэнд үйл үг өнгөрсөн, одоо, ирээдүй цагаар хувирдаг. Грек хэлний үг, үйл явц хоромхон зуур болсон, дууссан, үргэлжилж байгаа гэх зэргийг бас заадаг. Матай 6:33-т бичсэн Есүсийн үгийг авч үзье. «Тавь» гэж хөрвүүлсэн грек үг нь үйлийн үргэлжилж байгааг заадаг. Тийм учраас «Хаант төр болон Бурхны зөв гэж үздэг бүхнийг үргэлж эн тэргүүнд тавьж амьдрагтун. Тэгвэл Бурхан та нарт энэ бүхнийг өгнө» гэж орчуулсан нь Есүсийн хэлэх гэснийг бүрэн илэрхийлдэг. Матай 7:7-г ийнхүү орчуулсан. «Гуйгаад бай, тэгвэл танд өгнө. Хайгаад бай, тэгвэл та олно. Тогшоод бай, тэгвэл нээгдэнэ» (Ром 1:32; 6:2; Галат 5:15).
340-р хуудсанд Библийн үгийн тайлбар бий. Энэ нь Библи судлахад их тустай. Жишээлбэл баптисм, Мессиа, тэнгэрийн элчүүдийн тэргүүн, Хармагедон, Шүүх өдөр гэж юу болохыг мэдэх боломжтой.
Бас 320-р хуудсанд Библийн үгийн хэлхээ бий. Үгнүүдийг цагаан толгойн үсгийн дарааллаар жагсааж бичсэн. Үг болгоны ард тухайн үг орсон Библийн зүйлийг заасан. Хайсан Библийн зүйлээ гол үгээр нь олох боломжтой.
Бурхны Үгийг дэлхий даяар түгээх нь
Грек Судрыг монгол хэлээр орчуулсан нь бидний хувьд эхлэл юм. Цаг нь болохоор Библийг бүтнээр нь гаргахаар төлөвлөж байна. Гэхдээ монгол орчуулга англи хэлээрх «Шинэ ертөнц орчуулга»-тай адилхан үнэн зөв, тодорхой болсон гэдэгт итгэлтэй байж болох уу?
Тийм ээ, болно. Учир нь энэ ажлыг Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөл хариуцаж хийсэн юм. Библийг өөр олон хэлээр орчуулахын тулд олон улс оронд Библийн орчуулгын багуудыг бүрдүүлсэн. Яагаад гэвэл, ганц ганцаар бус, багаараа хамтарч орчуулах нь хамгийн сайн арга юм. Еховагийн Гэрчүүдийн байгууллагын төвд Орчуулагчдад туслах хэлтсийг зохион байгуулсан. Энэ хэлтэс Библийн орчуулгын багуудын асуултад хариулдаг. Бас «Шинэ ертөнц орчуулга»-ыг олон хэлээр чанартай орчуулахад анхаарал тавьдаг. Түүнчлэн, «Харуулын цамхаг орчуулгын систем» гэдэг компьютерын программыг Библийн орчуулагчдад туслах зорилгоор зохиосон. Компьютер хүнийг орлож чадахгүй нь үнэн. Гэхдээ «Шинэ ертөнц орчуулга»-ыг англи хувилбартай нь адилхан үнэн зөв, тодорхой орчуулах зорилготой орчуулагчдын ажлыг хөнгөвчилдөг. Жишээ нь, энэ программаас еврей, грек үг бүрийг англиар хэрхэн хөрвүүлснийг харж болно. Энэ нь оновчтой үг сонгоход тустай.
Ингэж хөдөлмөрлөсний дүнд амжилтад хүрлээ. Та «Грек Судрын Шинэ ертөнц орчуулга»-ыг уншиж үзээрэй. Еховагийн Гэрчүүд танд дуртайяа өгнө. Энэ орчуулга дараах онцлогтой. Үсэг нь тод, уншихад амар. Библийн ном тус бүр тоймтой. Хайсан зүйлээ хурдан олоход тойм тус болно. Энэ орчуулгыг уншихдаа «Бурхны Үгийг судлах хөтөч» товхимлоос газрын зураг, сонирхолтой хавсралт үзэж нэмэлт мэдээлэл аваарай. Хамгийн гол нь, Бурхны үгийг хэн бүхэнд ойлгомжтой, үнэн зөв хөрвүүлсэн гэдэгт итгэлтэй байж энэ Библиэ шимтэн уншаарай.
^ Сонирхолтой нь, 1971 онд гарсан «Шинэ Америк Стандарт Библи»-ийн хавтсан дээр «Бид орчуулгаа нэр хүндтэй болгохыг зориогүй учир нэг ч судлаачийн нэрийг дурдсангүй. Яагаад гэвэл Бурхны Үгийг байгаагаар нь үнэлж цэгнэх учиртай гэж үзлээ» гэж бичсэн нь дээрх тайлбартай төстэй.
^ «Шинэ Гэрээ»-г бичигчид Еврей Судраас эш татахдаа, гол төлөв, грек хэлээрх «Септуагинт» орчуулгад бичсэнээр эш татдаг байжээ. «Септуагинт»-ын сүүлийн үеийн хуулбаруудад Бурхны нэр байдаггүй тул Грек Сударт ч Бурхны нэрийг бичих ёсгүй гэж олон судлаач үздэг. Гэхдээ «Септуагинт»-ын одоогоор олдсон хамгийн хуучин хуулбаруудад Еховагийн нэрийг эртний еврей үсгээр бичсэн байдаг. Энэ бол Грек Сударт Еховагийн нэрийг бичих хүндтэй шалтгаан юм.