Ярвигтай асуудал тулгарахад та Финехас шиг байж чадах уу?
Ярвигтай асуудал тулгарахад та Финехас шиг байж чадах уу?
ХУРЛЫН ахлагч байна гэдэг нэр төрийн хэрэг юм. Гэвч ахлагчдад ярвигтай асуудал бишгүй их тулгардгийг Бурхны Үгэнд бичсэн байдаг. Заримдаа тэд нүгэл үйлдсэн хүний хэргийг «Еховагийн өмнөөс шүүх» ёстой болдог (Ш.дэд 19:6, ШЕ). Эсвэл хүч хүрэхээргүй үүрэг даалгавар авдаг. Мосед даалгавар өгөхөд тэрбээр: «Фараон уруу очих ... гэдэг би хэн юм бэ?» гэж хэлж байсан (Ег. 3:11).
Ариун сүнсний удирдлагаар бичигдсэн Библид тэр л сүнсээр томилогддог ахлагчдад тус болох түүхэн хүмүүсийн жишээнүүд байдаг. Тэдний нэг нь тулгамдсан асуудлыг амжилттай давсан Финехас юм. Тэрбээр Аароны ач бөгөөд Елеазарын хүү учир тэргүүн тахилч байсан. Ахлагчид ярвигтай асуудлыг шийдэхдээ зоригтой байж, хэрсүү ухаан гаргаж, Еховад найдах хэрэгтэйг Финехасын амьдралд тохиолдсон гурван явдал харуулдаг.
«Финехас ... босов»
Израильчуудыг Моабын талд буудалласан тэр үед Финехас залуу байжээ. Библид: «Ард түмэн Моабын охидтой завхайрч эхлэв. ... ард түмэн идэж, тэдний бурхдад бөхийжээ» гэж бичсэн байдаг (Тоол. 25:1, 2). Ехова нүгэл үйлдсэн хүмүүс дээр гай гамшиг буулган тэднийг устгажээ. Финехас энэ тухай дуулаад хэчнээн их шаналсан бол оо!
Библид цааш нь: «Харагтун, Израилийн хөвгүүдийн нэг нь ирж, Израилийн хөвгүүдийг хурлын майхны үүдэнд уйлж байхад, Мосегийн нүдний өмнө, Израилийн хөвгүүдийн бүх чуулганы нүдний өмнө өөрийн хамаатан уруугаа нэгэн Мидиан эмэгтэйг авчрав» гэж бичжээ (Тоол. 25:6). Нүгэл үйлдсэн тэр хүн ард түмний дунд шүтлэгийн арга хэмжээг удирддаг байв. Залуу тахилч Финехас яах бол? (Тоол. 25:14).
Тэрбээр хүнээс бус, Еховагаас айж байлаа. Тэгээд мөнөөх хоёрыг хармагцаа жад авч, эрэгтэйн араас яваад майхан руу орж хоёуланг нь нэвт жадалсан. Финехасыг зориг гарган, шийдвэртэй арга хэмжээ авахад нь Ехова яасан бэ? Гай гамшгийг тэр даруй зогсоож, Финехасыг шагнан, түүнтэй «мөнхийн тахилчийн үйлчлэлийн гэрээ» байгуулсан (Тоол. 25:7–13).
Христиан ахлагчид хүч хэрэглэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ Финехасын адилаар зоригтой байж, шийдвэртэй арга хэмжээ авахад бэлэн байх ёстой. Жишээ нь, Гильермег ахлагчаар үйлчлээд хэдхэн сар болж байтал эрхзүйн хороонд томилжээ. Бага байхад нь түүнд тусалж байсан нэг ахлагчтай холбоотой хэргийг хэлэлцэх болов. Тэрбээр: «Их хэцүү байлаа. Шөнө ч унтаж чадахгүй. Энэ хэргийг яаж шийдэх вэ, сэтгэл хөдлөлдөө автаад Еховагийн хэм хэмжээг гажуудуулчих вий гэж бодсоор байв. Хэдэн өдөр залбирч, Библийн 1 Тим. 4:11, 12).
ном хэвлэлүүдийг судалсан» гэж ярьсан юм. Тэгээд тэр бүр тохиолдоод байдаггүй уг хэргийг шийдэх зориг орж, алдаж эндсэн ахдаа сүнслэг тусламж үзүүлж чаджээ (Хуралд иймэрхүү юм тохиолдвол бат итгэлтэй, үнэнч шударга ахлагчид зориг гарган, шийдвэртэй арга хэмжээ авч, бусдадаа үлгэр жишээ үзүүлдэг. Бусад христиан ч бас хэн нэгний ноцтой нүглийг мэдсэн бол зоригтой алхам хийж, тэр талаар мэдэгдэх нь зүйтэй. Мөн түүнчлэн Еховад үнэнч хүн хурлаас хасагдсан хамаатан юм уу найзаасаа холбоогоо тасалдаг (1 Кор. 5:11–13).
Хэрсүү байвал асуудал хурцдахгүй
Финехас залуу насны ааг омгоор зоримог алхам хийсэн юм биш ээ. Тэрбээр хэрэг явдалд хэрсүү ухаалаг хандаж, болгоомжтой, хянуур байсныг өөр нэг түүх харуулдаг. Реубен болон Гад овог, Манассегийн хагас овгийнхон Иордан голын дэргэд тахилын ширээ босгожээ. Израилийн бусад овгийнхон тэднийг хуурамч бурхан шүтэх нь гэж ойлгоод дайнд бэлтгэв (Иош. 22:11, 12).
Харин Финехас яасан бэ? Израилийн удирдагчдын хамт очиж, тахилын ширээ босгосон хүмүүстэй уг асуудлын талаар болгоомжтой ярилцсан. Мөнөөх овгууд «ЭЗЭНий үйлчлэлийн» төлөө тахилын ширээ босгосноо тайлбарласнаар уг хэргийн учир олдсон. Ийнхүү асуудал хурцдалгүй өнгөрчээ (Иош. 22:13–34).
Итгэл нэгтэн маань нөгөөгөө муу хэлбэл бид Финехасыг дууриах нь ухаалаг хэрэг болно! Хэрсүү байвал ах дүүдээ гомдох юм уу тэдний талаар буруу дүгнэлт хийхгүй (Сур. 19:11).
Ахлагчид яаж Финехас шиг хэрсүү байх вэ? Арав гаруй жил ахлагчаар үйлчилж байгаа Хайми: «Хэн нэг дэлгэрүүлэгч нөгөөтэйгөө ам муруйсан тухайгаа яриад эхэлмэгц би Еховад залбирч, гомдол мэдүүлсэн хүний талд оролгүй, Библийн зарчмаар удирдуулахад туслаач гэж гуйдаг. Нэг удаа хурлын маань дэлгэрүүлэгч эмэгтэй өөр хуралд хариуцлагатай үүрэг хүлээдэг Гэрчид гомдсон тухайгаа ярьсан юм. Тэр хүн нь миний дотнын найз байсан болохоор түүнтэй шууд уулзчихад ядах юмгүй байлаа. Гэхдээ би тэгсэнгүй. Нөгөө дэлгэрүүлэгчтэй Библийн нэлээд хэдэн зарчмыг ярилцтал, тэр өөрөө очиж уулзахаар болсон юм (Мат. 5:23, 24). Гэвч тэр даруйдаа эвлэрсэнгүй. Тэгэхлээр нь би Библийн өөр зарчмуудыг бодож үзэхийг мөнөөх дэлгэрүүлэгчид зөвлөв. Тэр ч дахин залбирч, итгэл нэгтнээ уучлах гээд үзье гэлээ» гэж ярьсан юм.
Тэгээд яасан бол? Хайми цааш нь: «Хэдэн сарын дараа нөгөө дэлгэрүүлэгч надтай уулзав. Өөрийг нь гомдоосон Гэрч хэлсэн үгэндээ яваандаа гэмшсэн гэсэн. Сур. 25:8). Хэрсүү ахлагчид итгэл нэгтэнтэйгээ ам муруйсан христиануудад Библийн зарчмыг хэрэгжүүлж, эвлэрэхийг уриалдаг.
Тэгээд хамт дэлгэрүүлэхээр тохирсон бөгөөд түүнтэй эелдэг ярьж, сайхан зан чанарыг нь магтжээ. Ингэж асуудал шийдэгдсэн юм. Хэрэв би аль нэг талыг дэмжээд, маргаанд оролцсон бол ийм үр дүнд хүрэх байсан гэж үү?» хэмээн ярьжээ. Библид: «Хэн нэгнийг шүүн хэлэлцэхээр бүү яар» гэсэн зөвлөгөө байдаг (Еховагаас асуусан нь
Финехас Бурхны сонгосон ард түмний тахилч хэмээх эрхэм хүндтэй үүрэг хүлээдэг байв. Дээр тэмдэглэсэнчлэн, тэрбээр залуу атлаа эр зоригтой, хэрсүү ухаалаг байсан. Гэхдээ бэрхшээлийг амжилттай давах эсэх нь Еховад найдахаас шалтгаалж байжээ.
Гибеагийн бениамин эрчүүд леви хүний татвар эмийг хүчирхийлж, амийг нь хөнөөсний дараа бусад овог тэдний эсрэг дайн зарласан (Шүү. 20:1–11). Тэд тулалдаанд орохоосоо өмнө Еховагаас тусламж гуйн залбирсан боловч хоёр удаа ялагдаж, үлэмж хохирол амсжээ (Шүү. 20:14–25). Залбирсны хэрэг гарсангүй гэж тэд бодсон уу? Буруу хэрэг хийсэн бениаминчуудыг эсэргүүцэн тэмцсэнийг нь Ехова дэмжээгүй хэрэг үү?
Израилийн тэргүүн тахилч болчихоод байсан гуйвшгүй итгэлтэй Финехас дахиад л ард түмнээсээ ялгарчээ. Тэрбээр: «Би өөрийн дүү Бениамины хөвгүүдийн эсрэг дахиад тулалдах уу, эсвэл болих уу?» хэмээн залбирсанд Ехова бениаминчуудыг тэдний гарт өгөв. Тийнхүү тэднийг үнсэн товрог болгожээ (Шүү. 20:27–48).
Эндээс ямар сургамж авах вэ? Ахлагчид хэчнээн мэрийгээд ч, Бурхнаас тусламж гуйн залбираад ч зарим асуудал амархан шийдэгддэггүй. Ийм үед Есүсийн: «Гуй [буюу залбир], тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ» гэсэн үгийг санах хэрэгтэй (Лук 11:9). Залбиралд тань хариулахгүй удаад байгаа юм шиг санагдсан ч цаг нь болохоор Ехова хариулна гэдэгт итгээрэй.
Жишээлбэл, Ирландын нэг хуралд Хаанчлалын танхим онцгой хэрэгтэй байлаа. Гэсэн ч тэдэнд таагүй ханддаг орон нутгийн төлөвлөлтийн албаны ажилтан барилга барья гэсэн бүх саналыг нь хүлээж аваагүй аж. Харин нэг л хүн хүлээж авах юм шиг санагджээ. Тэр нь улсын төлөвлөлтийн албаны дарга байлаа. Тэдний залбирлын хариу Финехасын үеийнх шиг ирэх болов уу?
Нэг ахлагч: «Маш их залбирсны дараа ерөнхий төлөвлөлтийн алба руу явсан. Даргатай уулзъя гэвэл хэдэн долоо хоног болно доо гэж хүмүүс надад хэлэв. Харин бид таван минутын дотор л уулзаж амжсан. Шинэчилсэн төлөвлөгөөг маань тэр дарга үзээд ажлаа үргэлжлүүлэх зөвшөөрөл өгсөн. Тэгэхэд орон нутгийн төлөвлөлтийн ажилтан бидэнд туслахаар болсон. Залбирах нь үр нөлөөтэй байдгийг энэ явдал ойлгуулсан» гэж ярьсан. Ехова өөрт нь найддаг ахлагчдын чин сэтгэлийн залбиралд хариулна.
Эртний Израильд хариуцлагатай үүрэг хүлээдэг байсан ч Финехас Бурханд найдан, зоригтой, хэрсүү ухаалаг байж бэрхшээлийг амжилттай давсан. Финехас Израилийн ард түмэнд хичээнгүйлэн санаа тавьсан учраас Еховагийн сайшаалыг хүлээсэн. 1 000 орчим жилийн дараа Езра ариун сүнсээр удирдуулан: «Елеазарын хүү Финехас нь тэдний удирдагч байсан бөгөөд ЭЗЭН түүнтэй хамт байв» гэж бичжээ (Ш.дээд 9:20). Ехова ард түмнийх нь дунд хариуцлагатай үүрэг хүлээдэг хүмүүстэй, цаашлаад үнэнчээр үйлчилдэг бүх христиантай хамт байх болтугай.