Намтар
«Таны баруун мутарт үүрд баяр жаргал байдаг»
Лоис Дидрийн яриа
«Өнгөрснийг өөрчилж болдог ч болоосой» гэж та хэр олон удаа хэлж байсан бэ? Еховад 50 жил бүрэн цагаар үйлчилсэн би, Еховагийн баруун мутарт байсан цагт үргэлж баяр жаргал эдэлдгийг батлан хэлнэ. Яагаад гэдгийг одоо ярьж өгье.
Би 1939 онд төрж, Канадын Саскачеван хэмээх хөдөө нутагт гурван эгч, хоёр дүүгийн хамт өссөн. Фермийн амьдрал мөн ч жаргалтай байдаг сан. Нэг удаа Еховагийн Гэрчүүд аавтай минь уулзав. Тэгэхэд би, Бурхан нэртэй юү гэж асуулаа. Тэд надад Дуулал 83:18-аас Ехова гэдэг нэрийг үзүүлэв. Үүнээс хойш би Бурхны тухай, Үгийнх нь тухай илүү ихийг мэдэхийг хүсдэг болсон юм.
Тэр үеийн хөдөөний хүүхдүүд наймдугаар анги төгстөлөө нэг ангид сурдаг байлаа. Олон километр зам туулж морьтой нь мориор, морьгүй нь явган явж сургуульдаа ирнэ. Айлууд багшийг гэртээ байлгаж, хоол хүнсээр хангадаг байлаа. Тэр жил, Жон Дидр гэдэг шинээр ирсэн багшийг гэртээ байлгах ээлж манайд таарав.
Багш маань Бурхны Үгийг над шиг их сонирхдог байж л дээ. Би нэг удаа аавын дэмждэг коммунизм, социализмыг магтаж гарав. Тэгтэл Жон: «Хүн хүнээ захирах эрхгүй. Зөвхөн Бурханд л тийм эрх байгаа» гэж дөлгөөхөн хэллээ. Түүнээс хойш бид хоёр олон удаа сонирхолтой сэдвээр ярилцсан.
Жон 1931 оных. Дайн гэж ямар аймаар юм байдгийг сонсож дуулсан хүн. 1950 онд Солонгосын дайн дэгдэхэд Жон янз бүрийн сүмийн хүмүүсээс дайнд оролцдог эсэхийг нь асууж л дээ. Бүгд л, христианууд зэвсэг бариад тулалдаж болно гэж хариулж. Сүүлд нь Еховагийн Гэрчүүдээс нөгөө асуултаа асуусанд тэд эртний христианууд дайныг юу гэж үздэг байсныг Дуу. 37:3, 4). 1957 оны 7 дугаар сард Жон бид хоёр гэрлэсэн.
Библид үндэслэн тайлбарласан гэсэн. Жон 1955 онд, би хойтон жил нь баптисм хүртэв. Бид хоёрын хэн хэн нь амь амьдрал, хүч чадлаа Еховад зориулах хүсэлтэй байв (Бидний хуримын ой чуулганы үетэй давхацдаг байв. Гэрлэлт гэдэг арга хэмжээг эрхэмлэдэг олон мянган хүнтэй хамт тэр үеийг өнгөрөөдөгтөө баяртай байсан. Бид 1958 онд анх удаа олон улсын чуулганд оролцсон. Тавуулаа Саскачеванаас Нью-Йорк руу машинаар гараад, шөнө нь майханд унтаж, өдөр нь давхисаар долоо хоногийн дараа Пенсильванийн Бетлехемд ирэв. Тэндхийн нэг Гэрч биднийг гэртээ урьж хонуулсанд үнэхээр их баярлаж билээ! Сайхан сэтгэлтэй тэр хүний ачаар бид Нью-Йорк хотод цэвэр цэмцгэр хувцастай очсон доо. Тэр том чуулганд суугаад Еховад үйлчлэхийн чухлыг ойлгосон! «Таны баруун мутарт үүрд баяр жаргал байдаг» гэж дуулалчийн бичсэн хэчнээн үнэн бэ (Дуу. 16:11).
ЭХЛЭГЧЭЭР ҮЙЛЧИЛСЭН НЬ
Жилийн дараа, 1959 онд бид хоёр эхлэгч болж, Саскачеваны талд, нэгэн довцог дээр жижигхэн чиргүүлэн байшинд суух болов. Тэндээс хэдэн зуун бээрийн алсыг харж болох бөгөөд зарим хэсэгт нь бид дэлгэрүүлдэг байлаа.
Нэг өдөр салбараас сонирхолтой захиа ирдэг юм байна. Трактор засаж байсан Жон руу би яаран гүйж очлоо. Онтариогийн Ред Лейк хотод тусгай эхлэгчээр үйлчлэхийг биднээс хүссэн байв. Хаана байдгийг нь ч мэдэхгүй, шууд л газрын зураг гаргаж ирээд харав.
Тал нутгаас ямар их ялгаатай гэж санана! Ой хөвч, алтны уурхайн дэргэд барьсан жижиг хотууд бидэнд сонин байлаа. Очсон эхний өдрөө хонох газар асуун нэг хүнтэй ярилцаж байтал хөршийнх нь жаахан охин бидний яриаг сонсоод ээждээ очиж хэлжээ. Ингээд бид тэдний зооринд хонох болсон юм. Маргааш нь хоёр өрөөтэй байшин олов. Ус дамжуулах хоолой, тавилга ч үгүй тэр байшинд төмөр зуух л байв. Бид хоёр хуучин юм худалддаг дэлгүүрээс жаал жуул юм авч, удалгүй под хийгээд явчихлаа.
Тэнд нэг ч хурал байсангүй. 200 гаруй километр явж байж л Гэрчүүдтэй уулзаж болно. Алтны уурхайн ажилчдын дунд европоос ирсэн хүн олон байсан. Тэд өөрсдийнхөө хэлээр Библи байгаа эсэхийг асуудаг байв. Богинохон хугацаанд Библийн 30 хичээлтэй боллоо. Зургаан сарын дотор жижиг хурал байгуулагдсан.
Бид хоёртой хичээл хийж байсан эмэгтэйн нөхөр лам руу утасдаж, Гэрчүүд буруу юм зааж байгааг эхнэрт маань ойлгуулаад өгөөч гэжээ. Тэр лам бидэнтэй уулзаж, Гурвал гэх мэтийг заах ёстой гэж ярив. Нөгөө эмэгтэй ч католикуудын барьдаг Библийг авчраад, хэлсэн үгээ батлахыг ламаас хүсэв. Батлах шаардлагагүй гэж лам хэлээд, Библиэ ширээ рүү чулуудчихав. Тэгээд явахдаа, эднийг гэрээсээ хөөж гарга, дахин бүү оруул гэж украинаар хэллээ. Гэтэл Жон яриаг нь ойлгочихсон юм!
Удалгүй Жон явуулын харгалзагчийн сургалтад суух болсон тул бид Ред Лейкээс явлаа. Тэгтэл бараг жилийн дараа Жоныг мужийн чуулган дээр баптисм хүртэгчдэд зориулсан илтгэл тавьж байх үед баптисм хүртэх хүмүүсийн дунд нөгөө эмэгтэйн нөхөр байдаг юм байна! Биднийг ламтай ярилцсан тэр үеэс Библийг өөрөө судлахаар шийдсэн юм билээ.
ЯВУУЛЫН ҮЙЛЧЛЭЛ
Явуулын ажил хийж явахад янз бүрийн айлд
байх хосгүй боломж бидэнд олдсон. Биднийг гэртээ байлгаж байсан тэр хүмүүстэй их ч дотно болсон доо. Нэг өвөл бид айлын дээд давхрын халаалтгүй өрөөнд байрлаж байлаа. Тэр айлын настай эзэгтэй өглөө эрт өрөөнд сэмээрхэн орж ирээд жижигхэн зуух галлачихаад гарна. Удалгүй нүүр гар угаах бүлээн ус, түмпэн авчирж өгдөг байв. Чимээ анир гаргалгүй юм хийж чаддаг сайхан сэтгэлтэй тэр эгчээс би их юм сурсан.Явуулын үйлчлэлийн ачаар би Еховад улам ойртсон. Альберта мужийн нэг дүүрэгт харьяалагддаг уурхайн хотод Гэрч эмэгтэй амьдардаг байв. Нутгийн хойд хэсэгт, төвөөс алслагдсан газар суудаг тэр ганц Гэрчид Еховагийн байгууллага яаж хандсан бэ? Бид зургаан сард нэг удаа тийшээ нисэж очоод, долоо хонохдоо тэр Гэрчтэй хамт дэлгэрүүлж, цуглаан явуулдаг байв. Яг л том хотын хурал шиг. Ехова хонь мэт хүн бүрд хэрхэн санаа тавьдгийг сануулах сайхан дурсамж болон үлджээ.
Биднийг гэртээ байлгаж байсан хүмүүстэй захидлаар харилцдаг байлаа. Одоо бодоод байхад, дээр үед Жон надад захидал бичдэг цаас дүүргэсэн эрээн хайрцаг бэлэглэсэн нь их л учиртай байжээ. Найзууддаа захидал бичихэд тэр цаас хэрэг болсон доо. Би одоо ч тэр хайрцгаа нандигнаж явдаг юм.
Торонтод явуулын үйлчлэл хийж байтал Канадын Бетелээс нэг ах утасдаж, Бетелд ирэх талаар бодохгүй юү гэлээ. Хэзээ хариуг нь өгөх байсан гэж бодно? «Чадвал маргааш өгөөрэй» гэв! Бид ч маргааш нь хариу өгсөн.
БЕТЕЛД ҮЙЛЧИЛСЭН НЬ
Шинэ томилолт авах бүрд Еховагийн мутарт байхын баяр жаргалыг мэдэрдэг байлаа. 1977 онд Бетелд нүүж очиход бас л тэгсэн. Тослогдсон хүмүүстэй байхдаа өөр өөр зан чанартайг нь мэдээд зогсохгүй, Бурхны Үгийг хэчнээн их эрхэмлэдгийг нь ойлгосон.
Бетелийн дэг журам сайхан санагдсан. Жишээ нь, бид хувцсаа чемоданд биш, шүүгээнд хийнэ. Тогтсон нэг хуралд харьяалагдана. Оногдсон ажлын хажуугаар, Бетел үзэхээр ирсэн хүмүүсийг дагуулж явах хэчнээн сайхан байсан гэж санана! Бетелчид ямар ямар ажил хийдгийг тайлбарлаж, зочдын ярихыг сонсож, асуултад нь хариулдаг байлаа.
Он жил харвасан сум шиг өнгөрч, 1997 он гарав. Нью-Йоркийн Паттерсон дахь Салбарын хорооны гишүүдийн сургуульд суралцах урилга Жонд ирлээ. Дараа нь Украинд үйлчлүүлэхээр томилбол яах вэ гэж биднээс асуув. Тэгээд залбирч байгаад сайн бодохыг зөвлөсөн юм. Орой нь бид хоёр зөвшөөрсөн хариу өгсөн.
УКРАИНД ТОМИЛОГДСОН НЬ
Бид 1992 онд Оросын Санкт-Петербургт, 1993 онд Украины Киевт болсон олон улсын том чуулганд очсон. Эдгээр чуулганд суугаад л Зүүн Европын ах дүүстээ татагдсан даа. Украины Львовт хуучин байшингийн хоёрдугаар давхарт амьдрах болов. Цонхоор нь бяцхан цэцэрлэгтэй хашаа, том улаан азарган тахиа, эм тахианууд харагдана. Саскачеваны фермд байгаа юм шиг л санагдаж билээ. Арван хоёулаа тэр байшинд сууна. Өдөр болгон өглөө эрт хотын захад байдаг Бетелд ажиллахаар явдаг байлаа.
Украинд байхад ямар санагдсанаа ярья. Янз бүрийн сорилтод орж явсан, хориотой үеийг үзэж туулсан, шоронд хоригдож байсан хүмүүсийн дунд ороод, өөрийн эрхгүй бишрэн
хүндэтгэх сэтгэл төрсөн. Тэд үнэхээр бат итгэлтэй хүмүүс. Магтахлаар, «Еховагийн төлөө тэгсэн» гэж хариулна. Ехова биднийг орхисон гэж хэзээ ч бодож байгаагүй. Хэрэв та баярлаж талархсанаа илэрхийлбэл, бүх сайн юм Еховагаас эхтэй гэж үздэг учраас «Еховад талархаарай» гэж одоо ч хариулах байх.Украинд олон хүн цуглаандаа явган ирж очдог учир хоорондоо ярилцаж, бие биеэ урамшуулах нь их. Цаг юм уу цаг гаран алхана. Львовт байдаг 50 хурлын 21 нь Хаанчлалын Танхимын том цогцолборт цуглаанаа явуулдаг. Бүтэн сайны цуглаандаа явж байгаа ах дүүсийг харахад их усны урсгал шиг ямар гоё харагддаг гээч!
Бид хоёр нөхөрсөг зантай, санаа тавимтгай ах дүү нартаа хурдан дассан. Хэлийг нь ойлгохгүй надад тэд их тэвчээртэй хандана. Үг яриагаараа гэхээсээ илүү, нүдээрээ их юм ойлгуулдаг даа.
Киевт 2003 онд болсон олон улсын чуулганы үеэр жинхэнэ итгэл найдварын жишээг олж харсан. Биднийг дүүрэн хүнтэй метроноос гарч иртэл нэг жаахан охин ирээд, «Би төөрчихлөө. Эмээгээ олохгүй байна» гэж аяархан хэллээ. Тэр охин бидний пайзыг хараад Гэрчүүд гэж мэдэж л дээ. Уйлдаггүй, зоригтой охин байсан шүү. Бидэнтэй хамт явж байсан дүүргийн харгалзагчийн эхнэр тэр охиныг цэнгэлдэх хүрээлэнд, Гээсэн юмны тасагт хүргэж өгсөн. Удалгүй охин эмээгээ олсон. Өчнөөн мянган хүний дундаас эмээгээ олно гэж найдаж байсан нь миний сэтгэлийг хөдөлгөж билээ.
Салбарын барилгыг Еховад зориулах ёслолд оролцохоор олон орны ах дүү нар 2001 оны 5 дугаар сард Украинд ирсэн. Ням гаригийн өглөө цэнгэлдэх хүрээлэнд тусгай илтгэл сонссоны дараа өчнөөн олон Гэрч шинэ Бетел үзэхээр явж байсныг мартахын аргагүй! Тийм олуулаа мөртлөө чимээ шуугиангүй, эмх замбараатай явж байгаа нь үнэхээр сэтгэл хөдөлмөөр байсан. Бурханд үйлчлэхийн баяр жаргалыг тэгэхэд бүр ч их мэдэрсэн.
ЭРС ӨӨРЧЛӨЛТ
Гай болж, 2004 онд Жон хорт хавдартай болох нь тогтоогдов. Эмчилгээ хийлгэхээр Канадыг зорилоо. Эхний курс химийн эмчилгээ Жонд хэтэрхий хүчтэй нөлөөлсөн учраас эрчимт эмчилгээний тасагт хэдэн долоо хоног эмчилсэн. Азаар, ухаан орсон ч ярьж чадахаа больсон байв. Эргэхээр ирсэн бүх хүнд Жон нүдээрээ талархдаг байсан.
Даанч дээрдэхгүй байсаар намар нь нас барсан даа. Биеийн минь тал алга болчих шиг л санагдсан. Бид хоёр хамтдаа Еховад үйлчлэх үнэхээр сайхан байсан. Би ч Украин руу буцахаар шийдлээ. Намайг халуунаар хайрладаг Бетелийн гэр бүл, хурлынхандаа маш их талархаж явдаг учраас тэр.
Өвгөн бид хоёр ийм зам сонгосондоо нэг ч удаа харамсаж байгаагүй. Би хамгийн сайн найз нөхдийн дунд үргэлж баяр жаргалтай амьдарч ирсэн. Сайхан сэтгэлтэй Еховагаас суралцах юм бишгүй бий. Би Еховагийн баруун мутраас баяр жаргалыг олсон болохоор түүнд мөнхөд үйлчлэхийг хүсдэг.
[6-р хуудасны товчлол]
«Өвгөн бид хоёр ийм зам сонгосондоо нэг ч удаа харамсаж байгаагүй»
[3-р хуудасны зураг]
Жон бид хоёрын хуримын өдөр
[4-р хуудасны зураг]
Онтариогийн Ред Лейк хотод тусгай эхлэгч байхдаа
[5-р хуудасны зураг]
Жон бид хоёр Украинд, 2002 он