Уншигчдын асуулт
Эхнэр бид хоёр Библийн үнэнийг мэдээгүй байхдаа хуруу шилэнд үр тогтоох арга хэрэглэж хүүхэдтэй болохоор шийдсэн юм. Бид хоёрын үр хөврөлийн үлдсэн хэсгийг хөлдөөж хадгалсан. Цаашид яах нь дээр вэ? Хадгалах уу, устгах уу?
Энэ бол хуруу шилэнд үр тогтоох аргаар хүүхэдтэй болохоор шийдсэн нөхөр эхнэрүүдэд тулгардаг, хүний ёс зүйг хөндсөн ярвигтай асуудлын нэг юм. Гэр бүлийн хоёр гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг Еховагийн өмнө хүлээх ёстой. Иймээс зохиомлоор үр тогтоох аргын талаар ерөнхий ойлголттой байх шаардлагатай.
Английн нэг эмэгтэй олны нэрлэж заншсанаар хуруу шилний гэгддэг анхны хүүхдийг 1978 онд төрүүлжээ. Умайн гуурс нь битүүрсний улмаас эр бэлгийн эс өндгөн эстэй нь нийлж чаддаггүй учир жирэмсэлдэггүй байсан аж. Эмч нар тэр эмэгтэйн гүйцэд боловсорсон өндгөн эсийг мэс заслын аргаар аваад лабораторийн нөхцөлд нөхрийнх нь эр бэлгийн эстэй нийлүүлж үр тогтоосон байна. Эвсэл үрийг тэжээл дотор ургуулаад хөврөл болмогц нь эмэгтэйн умайд суулгажээ. Ингээд цаг нь болоход охин төрсөн. Ийм аргаар үр тогтоохыг хуруу шилэнд үр тогтоох гэж нэрлэдэг.
Энэ арга нь улс бүрд өөр өөр байж болох юм. Ер нь хуруу шилэнд үр тогтоохдоо эхнэрт нь тусгай эм бэлдмэлийг хэдэн долоо хоногоор уулгадаг. Ингэснээр өндгөвчнийх нь үйл ажиллагаа эрчимжиж нэлээд хэдэн өндгөн эс боловсордог. Нөхөр нь шинэхэн үрийн шингэн өгөх ёстой учир гар хангалга хийх тохиолдол байдаг. Эр бэлгийн эсийг лабораторийн нөхцөлд өндгөн эстэй нийлүүлдэг. Үүний дүнд олон тооны эвсэл үр бий болж цааш хуваагдсаар үр хөврөлүүд бүрэлддэг. Тэдгээрийг нэг юм уу хоёр хоногийн дараа нарийн шинжилж эмгэг согогтойг нь илрүүлээд, өсөж хөгжих чадвартай эрүүлийг нь сонгон авна. Жирэмслэх магадлалыг нэмэгдүүлэхийн тулд хамгийн сайн гэсэн 2 юм уу 3 үр хөврөлийг эхийн умайд ойролцоогоор гурав дахь өдөрт нь шилжүүлдэг. Нэг юм уу түүнээс олон хөврөл умайн хананд бэхлэгдвэл эмэгтэй жирэмсэлж, цаг нь болохоор хүүхдээ төрүүлдэг.
Тэгвэл үлдсэн үр хөврөлийг, түүний дотор, эмгэг согогтойг нь яадаг вэ? Зүгээр орхивол * Эсвэл хэн нэгэн нь юм уу хоёулаа үхэх, өөр хүнтэй гэрлэх гэх зэргийн асуудал гарч магадгүй. Зарим хос олон талаас нь бодож үзээд, хадгалуулж буй үр хөврөлийнхөө зардлыг олон жил төлдөг.
амьдрах чадваргүй болдог учраас нэн даруй шингэн азотод хийж хөлдөөдөг. Яагаад? Эхийн умайд үр хөврөлийг шилжүүлэх оролдлого амжилтгүй боллоо гэхэд хадгалсан үр хөврөлийг ашигладаг. Энэ нь зардал хэмнэдэг боловч ёс зүйн асуудлыг хөнддөг. Дээрх асуултыг асуусан гэр бүлийн хоёрын адилаар, олон хүн хөлдөөсөн үр хөврөлөө яах вэ гэж санаа зовдог. Учир нь тэд нэг л хүүхэд хангалттай гэж үзэх юм уу дахин хүүхэдтэй болоход дэндүү оройтсон гэж бодож болох юм. Бас санхүүгийн хувьд боломжгүй байдаг. Түүнээс гадна, олон ихэр хүүхэдтэй болохоос айдаг байж мэднэ.2008 онд «Нью-Йорк таймс» сонинд нэгэн үр хөврөл судлаачийн тэмдэглэснээр, илүү гарсан үр хөврөлөө яах эсэхээ шийдэж чадаагүй гэр бүл олон байсан ажээ. Уг өгүүлэлд «Манай улсын эмнэлгүүдэд дор хаяж 400 000 үр хөврөл хадгалагдаж байгаа бөгөөд өдрөөс өдөрт нэмэгдэж байна. . . . Хэрэв зөв хөлдөөвөл хэдэн арван жил ч хадгалж болдог. Гэхдээ гэсгээсний дараа зарим нь үхэж болзошгүй байдаг» гэжээ (бичмэл-манай редакц). Налуу үсгээр бичсэн өгүүлбэр зарим христианд нэгийг бодуулдаг. Яагаад?
Хуруу шилэнд үр тогтоох аргыг хэрэглээд ярвигтай асуудалтай тулгарсан христиан хосууд дараах жишээг бодож үзэх нь зүйтэй. Хоногоо хүлээж буй дотны хүн нь амьсгалын гэх мэтийн тусгай аппаратны тусламжтайгаар амьд байна гэж бодъё. Тэр үед христиан хүн цаашид яахаа шийдэх ёстой болно. Жинхэнэ христианууд эмнэлгийн тусламж авдаггүй хүмүүс биш ээ. Тэд Египетээс гарсан нь 20:13, Дуулал 36:9-д бичсэн зарчмыг баримталдаг учир амийг үнэ цэнэтэй гэж үздэг. «Сэрцгээ!» сэтгүүлийн 1974 оны 5 дугаар сарын 8-ны дугаарт «Библийн зарчмын дагуу амьдардаг хүмүүс Бурхны үзэл бодлыг хүндэтгэн амийг ариун гэж үздэг, мөс чанараа боддог, төр засгийн хуулийг сахидаг учир эдгэршгүй өвчнөөс болж шаналж байгаа хүнийг хэзээ ч егүүтгэхгүй» гэж бичжээ. Гэхдээ хайртай хүн нь сэхэх ямар ч найдваргүй бол тусгай аппаратны хүчээр л амьд байлгаад байх уу, болих уу гэдгийг гэр бүлийн гишүүд шийднэ.
Хуруу шилэнд үр тогтоох аргыг хэрэглэсэн бөгөөд үр хөврөлөө хадгалуулж байгаа христиан хосын нөхцөл дээрх жишээтэй адилгүй нь үнэн. Гэхдээ зарчмын хувьд төстэй нэг зүйл бий. Энэ нь тусгай хөлдөөгчид хадгалан амьд байлгаж байгаа үр хөврөлөө үргэлжлүүлэн хадгалахаа болих тухай асуудал юм. Хэрэв тусгай орчинд хийж хөлдөөхгүй бол үр хөврөл амьдрах чадваргүй болдог. Тэгэхлээр, үүнийг зөвшөөрөх эсэхээ хос хоёр шийдэх ёстой (Гал. 6:7).
Зарим хүн хүүхэд төрүүлэх зорилгоор хуруу шилэнд үр тогтоох аргыг хэрэглэсэн тохиолдолд үр хөврөлийг үхүүлэхгүйн тулд, эсвэл хожим дахин хэрэглэж магадгүй гэж бодоод төлбөр төлөхөөр шийдэж болох юм. Харин зарим нь үр хөврөлийг тусгай аргаар л амьд байлгаж байна гэж үзээд хадгалахаа больдог. Христианууд ийм асуудлыг Библиэр сургасан мөс чанараараа шийддэг бөгөөд Бурхны өмнө хариуцлага хүлээдэг. Тэд өөрсдөө цэвэр мөс чанартай байгаад зогсохгүй бусдын мөс чанарыг хүндэтгэх ёстой (1 Тим. 1:19).
Христианууд ийм шийдвэр гаргахдаа Библиэр сургасан мөс чанараараа шийдэж, Бурхны өмнө хариуцлага хүлээдэг
«[Хөлдөөсөн] үр хөврөлөө цаашид яахаа шийдсэнийхээ дараа» ихэнх хос «зөв шийдвэр гаргасан эсэхдээ эргэлзэн шаналж явдгийг» олж мэдсэн хэмээн нөхөн үржихүйн мэргэжилтэн ярьжээ. Тэрбээр цааш нь «Олон хос зөв шийдвэр гаргаагүй юм шиг санагдсан» хэмээн хэлсэн.
Тэгэхлээр, ийм асуудалтай тулгарсан христиануудаас гадна хуруу шилний аргаар хүүхэдтэй болъё гэж бодож байгаа христианууд энэ аргын аюултай талуудыг сайтар мэддэг байх ёстой. Библид «Хэрсүү хүн хорон мууг олж хараад, түүнээс зайлдаг. Харин гэнэн хүн түүн уруу явсаар, тэгснийхээ төлөө шийтгэгддэг» хэмээн бичсэн байдаг (Сур. 22:3).
Хамтран амьдрагч эрэгтэй эмэгтэй хоёр Библи судлаад баптисм хүртэхийг хүссэн. Гэтэл эрэгтэй нь тухайн улсад хууль бусаар амьдарч байгаа. Засгийн газар хууль бусаар амьдардаг хүний гэрлэлтийг албан ёсоор бүртгэдэггүй. Ийм тохиолдолд үнэнч байхаа амласан баримт үйлдэн гарын үсэг зураад баптисм хүртэж болох уу?
Ийм баримт үйлдэж гарын үсэг зураад асуудлаа шийдчихэж болмоор санагдаж магад. Гэхдээ Библийн зарчмыг авч үзвэл энэ нь зөв биш юм. Үүний учрыг ойлгохын тулд эхлээд үнэнч байхаа амласан баримт гэж юу болох, ямар тохиолдолд үйлддэгийг авч үзье.
Энэ нь дараах шалтгаанаар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй хосууд гэрч байлцуулан гарын үсэг зурдаг баримт бичиг юм. Уг баримтад бие биедээ үнэнч байж, боломж бүрдвэл гэрлэлтээ албан ёсоор батлуулахаа амласан амлалт байдаг. Бурхан болон бусдын өмнө бие биедээ үнэнч байхаа баталсан эрэгтэй эмэгтэй хоёрыг христианууд албан ёсоор гэрлэсэнд тооцдог.
Үнэнч байхаа амласан баримт ямар тохиолдолд хэрэг болдог вэ? Ехова гэрлэлтийг бий болгосон бөгөөд чухалд үздэг. «Бурханы хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг» гэж Хүү нь хэлжээ (Мат. 19:5, 6; Эх. 2:22–24). Бас «Хэн садар самуунаас өөр шалтгаанаар эхнэрээсээ салж, өөр эмэгтэйтэй гэрлэнэ, тэр нь завхайрсан болно» гэсэн (Мат. 19:9). Тэгэхлээр Библийн дагуу салж болох цорын ганц шалтгаан бол «садар самуун» юм. Жишээ нь, нөхөр нь эхнэрээсээ өөр хүнтэй бэлгийн харьцаанд орвол эхнэр нь салах эсэхээ шийдэх эрхтэй. Саллаа гэхэд өөр эрэгтэйтэй гэрлэж болно.
Дээр үед шашны нөлөө давамгайлсан зарим оронд сүмийн мяндагтнууд нь Библийн энэ тодорхой зарчмыг эс зөвшөөрч, ямар ч шалтгаанаар салж болохгүй гэж номлодог байв. Үүнээс улбаалаад иргэний хуульдаа гэрлэлт цуцлах заалт оруулдаггүй, Есүсийн хэлсэн шалтгаанаар салахыг ч зөвшөөрдөггүй улс орон бий. Харин зарим улсад гэрлэлт цуцлахыг зөвшөөрсөн хууль байдаг ч албан ёсоор салах нь олон жилийн хугацаа шаардсан, явдал чирэгдэл болдог төвөгтэй ажил аж. Тэгэхлээр, тухайн шашин юм уу засгийн газар Бурхны зөвшөөрдөг зүйлийг үл тоомсорлож байгаа хэрэг юм (Үйлс 11:17).
Гэрлэлтээ цуцлуулах аргагүй, эсвэл салах зөвшөөрөл авахад олон жил шаардагддаг, явдал чирэгдэл ихтэй ийм улс оронд амьдардаг, албан ёсоор гэр бүл болохыг хүсэж байгаа эрэгтэй эмэгтэй хоёр яах вэ? Үнэнч байхаа амласан баримт бичиг үйлдэж болно. Еховагийн байгууллага ийм хүмүүсийн төлөө энэхүү арга хэмжээг санаачилсан юм. Тиймээс, өмнөх гэрлэлтээ цуцлуулахын тулд боломжтой бүх арга хэмжээг авсан, Библийн зарчмын дагуу гэрлэхэд саад болох юмгүй болсон бол ийм баримт үйлдэн гарын үсэг зурж болдог. Харин зардал чирэгдэл ихтэй боловч гэрлэлтээ цуцлуулах боломжтой улсуудад энэхүү бичиг хэрэггүй.
Гэрлэлтээ цуцлуулах боломжтой улсад амьдардаг зарим хүн үнэнч байхаа амласан баримтын утга учрыг ойлгоогүйгээс элдэв ажлаас нь бэрхшээгээд ийм баримт үйлдэж болох эсэхийг асуудаг.
Харин одоо уншигчийн тавьсан асуултад хариулъя. Гэрлэхийг хүссэн хамтран амьдрагч эрэгтэй эмэгтэй хоёр урьд нь гэрлэж байгаагүй учраас Библийн үүднээс авч үзвэл гэрлэхэд нь саад болох юм байхгүй. Энэ хоёр хүний хувьд хэн нэг нь өмнөх гэрлэлтээ цуцлуулах гэтэл зөвшөөрөл өгөхгүй байгаа хэрэг биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Тиймээс үнэнч байхаа амласан баримт үйлдэх шаардлагагүй. Гэхдээ эрэгтэй нь тухайн улсад хууль бусаар амьдарч буй учир засгийн газар тэдний гэрлэлтийг албан ёсоор бүртгэхгүй байгаа аж (Хамт амьдарч буй эрэгтэй эмэгтэй хоёрын нэг нь эсвэл хоёулаа хууль бусаар амьдардаг байлаа ч гэрлэхийг нь зөвшөөрдөг улс олон байдаг). Ийм тохиолдолд яах нь зүйтэй вэ? Гэрлэлтийг нь албан ёсоор бүртгэдэг улсад очиж болно. Эсвэл одоо амьдарч байгаа улсынхаа хууль ёсны оршин суугч болох шаардлагыг хангаад гэрлэж болох юм.
Тэгэхлээр энэ хоёр хүн Бурхны тогтоосон хэм хэмжээ болон Цезарийн хуульд нийцүүлэн амьдралаа өөрчлөх боломжтой (Марк 12:17; Ром 13:1). Гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн цагт баптисм хүртэх шаардлага хангана (Евр. 13:4).
^ Хэрэв умайн хөндийд олон ураг байх юм уу, эсвэл ураг хэвийн бус бол яах вэ? Нэг арга нь үр хөндөлт юм. Хуруу шилэнд үр тогтоох аргыг хэрэглэх үед олон урагт жирэмслэлт (хоёр, гурав болон түүнээс олон ихэр хүүхэдтэй болох) түгээмэл тохиолддог бөгөөд зулбах, цус алдах гэх мэтийн хүндрэл гардаг. Олон ураг тээсэн эмэгтэй үр хөврөлийнхөө хэдийг нь авахуулахаа шийдэх болдог. Энэ нь санаатайгаар үр хөндөж буй учир хүн алж байгаа хэрэг юм (Ег. 21:22, 23; Дуу. 139:16).