Skip to content

Гарчиг руу орох

Зовлонгийн дараа жаргал

Зовлонгийн дараа жаргал

Зовлонгийн дараа жаргал

«Эцсийн өдрүүдэд илүү хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав» (2 ТИМОТ 3:1).

ТА ДАРААХ харамсалтай явдлыг сонсож эсвэл нүдээрээ үзэж байсан уу?

● Олон хүний аминд хүрсэн аюулт өвчин

● Зуу зуун хүний амийг авч одсон өлсгөлөн

● Мянга мянган хүний амийг авч одож, олон ч хүнийг орох оронгүй болгосон газар хөдлөлт

Дараа дараагийн өгүүллээр өвчин тахал, өлсгөлөн, газар хөдлөлт зэрэг хүмүүсийн санааг зовоодог асуудлуудын талаарх чухал баримтуудыг авч үзнэ. Бас «эцсийн өдрүүд» хэмээн нэрлэдэг тодорхой цаг үед юу юу болохыг Библид урьдаас зөгнөснийг та мэдэж авна.

Таныг муу муухай явдал газар авсан нийгэмд амьдардаг гэдэгт итгүүлэх нь энэ цуврал өгүүллийн зорилго биш ээ. Харин ч танд итгэл найдвар төрүүлэхийг зорьсон юм. Та одоо зовлон үзэж байж болох юм. Бидний нүдэнд дээр биелж байгаа зургаан зөгнөл эцсийн өдрүүд удахгүй дуусна гэдгийг баталж байгааг та эдгээр өгүүллээс мэдэж авна. Энэ баталгааг зарим хүн юу гэж няцаадгийг, бас биднийг сайхан ирээдүй хүлээж байгаа гэдэгт яагаад итгэж болохыг авч үзнэ.