Та хорхой хүргэм зүйлийг тэвчиж чадна!
«Би порно үзье гэж бодоогүй л дээ. Интернетэд ороод юм үзэж байсан чинь гэнэт сурталчилгааны цонх гараад ирсэн. Тэгэхээр нь өөрийн мэдэлгүй дарчихсан»—КОДИ. *
«Манай ажлын нэг дажгүй охин намайг өддөг болсон юм. Тэгээд нэг удаа, буудалд очиж зугаацъя гэсэн. Яах гээд байгаа нь ойлгомжтой байсан»—ДИЛАН.
ЗАРИМ хүн хорхой хүргэм зүйлийг тэвчих хэрэггүй гэж үздэг. Харин хорхой хүргэм зүйлийг заналт дайсан гэж үзээд тэмцдэг хүмүүс бий. Та яадаг вэ? Тэвчих үү, бууж өгөх үү?
Хорхой хүргэм зүйл болгон ноцтой юм байх албагүй нь үнэн. Жишээ нь, хоолны дэглэм барьж байгаа хүн зүсэм бялуу идлээ гээд том хохирол амсахгүй. Гэхдээ садар самуунд татан оруулдаг хорхой хүргэм зүйлд автвал горыг нь амсана. Библид «Завхайрагч хүн ухааны гачаалд автдаг нэгэн байх бөгөөд завхайрснаараа өөрийгөө хөнөөдөг» гэж сэрэмжлүүлсэн байдаг (Сургаалт үгс 6:32, 33).
Хорхой хүргэм зүйл гэнэт тулгарвал яах хэрэгтэй вэ? Библид ингэж бичсэн байдаг. «Бурханы хүсэл нь та нарын ариусгал бөгөөд тэр нь юу гэвэл, та нар садар самууныг тэвчиж, хүн бүр ариусгал хийгээд хүндэтгэл дотор өөрийн савыг хэрхэн эзэмдэхийг мэдэх» хэрэгтэй (1 Тесалоник 4:3, 4). Яавал хорхой хүргэм зүйлд автахгүй байх вэ? Гурван алхмыг авч үзье.
1-р алхам: Битгий хар
Бэлгийн дур хүсэл төрүүлдэг юмыг харсаар байх нь садар самуун үйлдэх хүслийг дэвэргэдэг. Хүн харсан юмаа хүсдэгийг Есүс сэрэмжлүүлэн «Эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг» гэж хэлжээ. Мөн «Баруун нүд чинь чамайг бүдрүүлбэл, ухаж аваад хая» гэж зөвлөсөн (Матай 5:28, 29). Үүнийг юу гэж ойлгох вэ? Хорхой хүргэм зүйлийг тэвчихийн тулд шийдэмгий алхам хийн, хуял тачаал хөдөлгөм дүр зургийг харахгүй байх хэрэгтэй.
Матай 6:9, 13; 1 Коринт 10:13).
Жишээ нь, гагнуурын цог харчихжээ гэж бодъё. Харсаар байх уу? Яалаа гэж! Өөр тийшээ харах юм уу нүдээ халхлах нь ойлгомжтой. Үүнтэй адилаар, сонин сэтгүүл, зурагт, компьютерээр эсвэл бодитоор хуял тачаал хөдөлгөсөн юм харчихвал нүүрээ буруулаарай. Бодол санааг тань бузарлах бүхнээс хол яваарай. Порно материалд донтсон байсан Хуан: «Сайхан эмэгтэйг хараад л баймаар санагддаг. Тийм үед би хүчээр өөр тийш хараад “Еховад залбир! Чи одоо л залбирах ёстой!” гэж өөртөө хэлдэг. Залбирахлаар муу юм хүсэхээ больдог» гэжээ (Иов гэдэг үнэнч шударга хүн: «Би нүдтэйгээ гэрээ хийсэн билээ. Тэгвэл би онгон охиныг хэрхэн бодож зүрхлэх байсан бэ?» гэж хэлснийг бодоорой (Иов 31:1). Та бас ингэж шийдээрэй.
Оролдоод үз: Хуял тачаал хөдөлгөм юм харагдвал шууд нүүрээ буруулаарай.«Нүдийг минь хоосон юмсыг харахаас эргүүлээч» гэж залбирсан Библийн бичигчийг дууриагаарай (Дуулал 119:37).
2-р алхам: Битгий бод
Төгс хүн гэж байхгүй. Тийм учраас муу хүсэлтэйгээ тэмцэх шаардлагатай. Библид «Өөрийн хүсэл тачаалдаа автаж, уруу татагдах үедээ хүн бүр соригддог. Тэгээд хүсэл тачаал нь үр тогтоон нүглийг төрүүлдэг» гэсэн байдаг (Иаков 1:14, 15). Ийм аюултай урхинд орохгүйн тулд яах вэ?
Муу хүсэлдээ автах уу үгүй юү гэдгээ хүн өөрөө шийдэх ёстойг санаарай. Тэр хүсэлтэйгээ тэмцэж, ухаан санаанаасаа авч хаяарай. Садар самуун юмыг ургуулан бодож болохгүй. Интернетээр порно үзэх донтой байсан Трой гэдэг эрэгтэй: «Сайн сайхан юм бодож, муу муухай бодлоо зайлуулах амаргүй байсан л даа. Олон удаа алдсан. Гэхдээ яваандаа ухаан бодлоо хянаж сурсан» гэж ярьжээ. Өсвөр насандаа муу хүсэлтэйгээ тэмцсэн Елса гэдэг эмэгтэй: «Үргэлж завгүй байж, Еховад шаргуу
залбирсны ачаар муу юм бодохоо больсон» хэмээн дурссан юм.Оролдоод үз: Муу юм бодогдвол шууд залбираарай. Тэгээд «юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь цэвэр ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтай байна, хэрэв аливаа сайн үйл байгаа бол, хэрэв магтууштай ямар нэгэн юм байгаа бол тэдгээр юмсыг бодож» байгаарай (Филиппой 4:8).
3-р алхам: Үйлдлээ хяна
Муу юм хүсээд түүнийгээ хангах боломж бүрдвэл урхинд амархан орно (Сургаалт үгс 7:6–23). Ийм байдалд орохгүйн тулд яах вэ?
Библид «Хэрсүү хүн хорон мууг олж хараад, түүнээс зайлдаг. Харин гэнэн хүн түүн уруу явсаар, тэгснийхээ төлөө шийтгэгддэг» гэсэн мэргэн үг бий (Сургаалт үгс 22:3). Үйлдлээ хянаарай. Ямар асуудал гарч болохыг урьдчилан бодож, хол байгаарай (Сургаалт үгс 7:25). Порно үзэх донгоо ялан дийлсэн Филип гэдэг эрэгтэй: «Компьютерээ хүнд харагдахаар газар тавьж аюултай сайтыг нэвтрүүлдэггүй программ суулгасан. Гэрт хүн байхад л интернетэд ордог болсон» гэжээ. Трой ч үүнтэй төстэй арга хэмжээ авчээ. Тэрбээр: «Би бэлгийн дур хүсэл дэвэргэсэн кино үздэггүй. Бас завхай зайдан юм ярьдаг хүмүүстэй нийлдэггүй. Өөрийгөө дахиж аюулд оруулмааргүй байна» гэж хэлсэн.
Оролдоод үз: Сул талаа хүлээн зөвшөөрөөрэй. Хорхой хүргэм зүйлээс яаж хол байхыг урьдаас бодоорой (Матай 6:13).
БИТГИЙ БУУЖ ӨГӨӨРЭЙ
Хэчнээн хичээсэн ч хорхой хүргэм зүйлд дийлдвэл яах вэ? Зориг мохон бууж өгч болохгүй. Библид «Зөв шударга хүн долоо бүдрэвч сэхнэ» гэж байдаг (Сургаалт үгс 24:16). Тэнгэрийн Эцэг маань бидэнд «сэхэхийг» уриалдаг. Еховагаар туслуулъя гэвэл залбирахаа больж хэрхэвч болохгүй. Бурхны Үгийг судлан итгэлтэй болоорой. Еховагийн Гэрчүүдийн цуглаанд очиж, хорхой хүргэм зүйлийг тэвчих шийдвэрээ батжуулаарай. «Би чамайг тэнхрүүлж, үнэхээр чамд тусална» гэсэн Бурхны амлалтад итгээрэй (Исаиа 41:10).
Коди: «Порно үзэхээ болих гэж хамаг чадлаараа хичээсэн. Олон удаа алдсан ч Еховагийн тусламжтайгаар тэмцэлд ялалт байгуулсан» гэжээ. Дилан: «Би өөрөө хүссэн бол тэр охинтой бэлгийн харьцаанд орох байсан. “Үгүй!” гэж шийдэмгий хэлсэн. Цэвэр мөс чанартай байгаадаа их баяртай байна. Хамгийн гол нь, Ехова надаар бахархаж байгааг бодохлоор би бүр ч их баярладаг» гэж хэлжээ.
Шийдэмгий байж хорхой хүргэм зүйлийг тэвчвэл Ехова танаар ч бахархана! (Сургаалт үгс 27:11)
^ Нэрсийг өөрчлөв.